Энэ ямар учиртай вэ?

Пүүз яагаад цагаан өнгийн хоншоортой байдаг вэ? Франц талх ямар учраас дээрээ зүссэн юм шиг хэлбэртэй байдаг юм бол? Бидний тархинд иймэрхүү энгийн мөртлөө хариулахад төвөгтэй асуултууд нэг биш удаа буудаг. Тэгвэл та бүхэндээ эдгээр асуултын хариулт болгож, тун сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь таны мэдлэгт хөрөнгө оруулж, тархийг цэнэглэх болно. 

Энэ ямар учиртай вэ?

1 Компьютерийн товчлуур яагаад үсэгний дарааллаар байрлаагүй байдаг юм бол?

Зарим хүмүүс компьютерийн товчлуурын үсэгнүүд нь яагаад цагаан толгойн үсгийн дарааллаар байдаггүй юм бол? гэж боддог. Дээр үеийн бичгийн машин нь товчлууруудаа цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулж байсан ч, хурдан шивж бичихийн тулд тогтмол ашиглагддаг үсгүүдийг хол зайтай байрлуулах нь зүйтэй гэж байна. Тиймдээ ч товчлуурын үсэгний байрлалыг өөрчилсөн аж. Энэ нь ч зөв зүйл болж, бид өнөөдөр компьютерийн гар дээр ямар ч асуудалгүй, хурдан шивж чадаж байна шүү дээ. 

Компьютерийн товчлуур яагаад үсэгний дарааллаар байрлаагүй байдаг юм бол?

2 Яагаад зарим цамцнууд тохойндоо давхар оёдолтой байдаг вэ?

Дайны үеэр цэргүүд газар мөлхөж тулалдах нь маш түгээмэл байсан. Харин энэ үед тэдний цамцны тохой амархан урагдаж байсан тул, цэрэг эрс цамцныхаа тохой хэсэгт давхар даавуу барин оёх болсон аж. Өнөөдөр загвар зохион бүтээгчид тус оёдлыг ашиглаж, тохойны хамгаалалттай цамцнуудыг ихээр үйлдвэрлэх болсон билээ. 

Яагаад зарим цамцнууд тохойндоо давхар оёдолтой байдаг вэ?

3 Яагаад зайрмагийг конусан хэлбэртэй вафли дотор хийдэг вэ?

19 дүгээр зууны сүүлээр зайрмагийг аяганд хийж зардаг байжээ. Тус аягыг усаар зайлж цэвэрлээд дараагийн үйлчлүүлэгчид өгдөг  байв. 
Харин 1904 оны нэгэн халуун өдөр зайрмагны дэлгүүр халууцсан үйлчлүүлэгчдээ хангалттай зайрмагаар хангаж чадахгүй байв. Тэр үед хажуугийн ваффилны дэлгүүр хоосон байхыг анзаарсан зайрмагны дэлгүүрийн эзэнд нэгэн мэргэн санаа төржээ. Дэлгүүрийн эзэн вафлийг зайрмаг оруулж болох хэлбэрт хувирган (конус хэлбэр), дотор нь зайрмагаа хийж, бүх хүмүүст зарж чадсан гэдэг. 
Ийм байдлаар зайрмаг худалдах нь хүмүүст тун ч таалагдаж байсан бөгөөд тэр дундаа эмч нар илүү их баяртай хүлээж авсан байна. Учир нь аяга дамжуулан идэх нь сүрьеэ өвчнийг тархахад нөлөөлдөг байсан аж. 

Яагаад зайрмагийг конусан хэлбэртэй вафли дотор хийдэг вэ?

4 Энэ хар өнгийн цэг ямар үүрэгтэй юм бол?

"iPhone"-н арын камер болон гэрэл тусгагчийн дунд байрладаг энэхүү хар өнгийн цэг нь "дуу намсгагч" юм. Биднийг утсаар ярьж байхад гадны чимээг хааж тусалдаг төдийгүй бичлэг хийж байх явцад ч гадны чимээг хаадаг байна.

Энэ хар өнгийн цэг ямар үүрэгтэй юм бол?

5 Яагаад пүүзнүүд цагаан өнгийн хоншоортой байдаг юм бол?

Пүүзийг хамгийн ихээр сагсанбөмбөгийн тамирчид өмсдөг байжээ. Иймд тамирчдын хөлний хуруунуудыг хамгаалах зорилготойгоор, хамгийн анх пүүзний урд хэсэгт цагаан резинэн хоншоор хийж эхэлсэн байна. Одоогийн пүүзийг бодвол анхны загваруудын хоншоор нь илүү хатуу байсан гэдэг. 
Орчин үеийн загвартай нийцүүлэх үүднээс хар өнгөтэй байсан хоншоорууд нь цагаан өнгө рүү шилжсэн аж. 

Яагаад пүүзнүүд цагаан өнгийн хоншоортой байдаг юм бол?

6 Конверс гутал яагаад нэг талдаа нүхтэй байдаг юм бол?

Бидний анзаарч байгаагүй тус нүхнүүд нь өөрийн гэсэн үүрэгтэй. Ямар үүрэгтэй болохыг нь та мэдэх үү? Эдгээр нь агаар солилцуулах үүднээс гаргасан нүх бөгөөд таны хөлийг хуурай байлгах зорилготой гэнэ.

Конверс гутал яагаад нэг талдаа нүхтэй байдаг юм бол?

7 Цэнэглэгч болгоны төгсгөлд яагаад иймэрхүү цилиндр хэлбэртэй зүйл байдаг вэ?

Энэхүү жижиг зүйл нь таны компьютер болон зөөврийн компьютерийг тань зөв ажиллахад тусалдаг. Тус төхөөрөмжийг ферритийн ирмэг гэж нэрлэдэг бөгөөд өндөр давтамжтай чимээг электроникийн хэлхээнд хаах чадвартай аж. 

Цэнэглэгч болгоны төгсгөлд яагаад иймэрхүү цилиндр хэлбэртэй зүйл байдаг вэ?

8 Шилний доод талд байрладаг жижиг товгорууд ямар учиртай юм бол?

Магадгүй та үүнийг харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан гэж бодож болох ч, энэ нь үнэндээ тийм биш юм. Үүнийг үйлдвэрлэлийн явцад таних тэмдэг болгож ашигладаг байна.

Шилний доод талд байрладаг жижиг товгорууд ямар учиртай юм бол?

9 Малгайтай хүрэм буюу "parka" нь яагаад доод хэсэгтээ хуваагдсан байдаг юм бол?

Орчин үеийн залуусын хамгийн ихээр сонгох болсон гадуур хувцасны загвар бол "парка" юм. Тэгвэл яагаад парка нь доод хэсэгтээ салсан байдаг юм бол? 
50-иад оны цэргүүд анх тус загварын цамцыг өмсдөг байсан бөгөөд арын сүүл хэсэг нь өвдөг хүртэл хучих урттай байсан аж. Харин тус урт цамц нь чөлөөтэй хөдлөх боломжийг үгүй хийж байсан тул доод хэсгийг нь хуваах болсон аж. 

Малгайтай хүрэм буюу "parka" нь яагаад доод хэсэгтээ хуваагдсан байдаг юм бол?

10 Франц талхны дээр яагаад зүссэн юм шиг мөрнүүд байдаг юм бол?

Талх баригч нар хүртэл үүнд баттай хариулт өгч чаддаггүй. Зарим нь хэлэхдээ талхны дээрх хэсгийг зүссэнээр хагарах магадлал багасдаг гэхэд, зарим нь үзэмж талаасаа тааламжтай учир тэгж хийдэг хэмээдэг. 

Франц талхны дээр яагаад зүссэн юм шиг мөрнүүд байдаг юм бол?

11 Яагаад углаашууд дээрээ чимэглэлтэй байдаг вэ?

20 дугаар зуунд гуталчин Нилс Тверангер (Nils Tveranger)-д Норвегийн загасчдын өмсдөг гутал ихэд таалагдажээ. Тэдний өмсдөг гутал нь дээрээ чимэглэл болгож тавьсан үдээстэй аж. Иймд Тверангер нь Энэтхэгийн моккасиныг (moccasin) загасчдын гуталтай хослуулан өнөөгийн бидний сайн мэдэх "loafer" буюу углаашыг бүтээх санаа төрсөн байна. Тун удалгүй үдээс нь ямар ч хэрэггүйг ойлгоод зөвхөн чимэглэл хэлбэрээр байрлуулах болсон аж.

Яагаад углаашууд дээрээ чимэглэлтэй байдаг вэ?

12 Цамцны ар талд яагаад гогцоо байдаг вэ?

Цамцны ард байрладаг энэхүү гогцоог та бүхэн анзаарч байсан уу?. Хэдийгээр баттай тайлбар байдаггүй ч, үүнд зангиа оруулах зорилготой бүтээсэн, эсвэл өлгүүрт өлгөх гэж бүтээсэн хэмээн хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарладаг байна.

Цамцны ар талд яагаад гогцоо байдаг вэ?

13 Яагаад ПИН код зөвхөн дөрвөн оронтой тоо байдаг вэ?

1996 онд Шотланд зохион бүтээгч Жеймс Гүдфеллов (James Goodfellow) банкны дансанд танихгүй хүмүүсийг амархан нэвтрүүлэхгүйн тулд нууц код бий болгожээ. Анх код нийтдээ 6 оронтой байсан бөгөөд Жеймсийн эхнэр амархан мартаад байна гэсэн гомдлоос болоод дөрвөн оронтой болгон өөрчилсөн гэдэг. 

Яагаад ПИН код зөвхөн дөрвөн оронтой тоо байдаг вэ?

14 Хоолны уутан дээр байдаг олон өнгөт цагирганууд ямар учиртай юм бол?

Яг үнэндээ тэдгээр тойрогнууд нь дотор байх хоолны тухай нэгийг ч өгүүлдэггүй аж. Энэ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын тэмдэг болж өгдөг байна.

Хоолны уутан дээр байдаг олон өнгөт цагирганууд ямар учиртай юм бол?

15 Малгайтай гадуур хувцсанд яагаад үс байдаг вэ?

Хойд зүгийн хүмүүс хүйтэн сэрүүнээс нүүрээ халхалж чадахгүй байсан тул, амьтны үсийг малгайндаа хадаж, дулаан байх боломжтойг олж мэджээ. Тэд тус аргыг хэрэглэж эхэлснээс хойш, өнөө хэр нь бид үстэй малгайг өмссөөр байгаа билээ. 

Малгайтай гадуур хувцсанд яагаад үс байдаг вэ?

16 Яагаад турбо бохь ийм хэлбэртэй байдаг юм бол?

Тус бохьны зохион бүтээгч нь машины хорхойтон байсан учир бохийг дугуйны хээтэй ижил болгосон гэлцдэг.

Яагаад турбо бохь ийм хэлбэртэй байдаг юм бол?

17 Претзел одоогийн хэлбэрээ хаанаас яаж авав?

Претзел жигнэмэгийн хэлбэр дундад зууны үеэс үүдэлтэй бөгөөд нэгэн лам залбирч буй санваартны гартай ижилхэн хэлбэртэй болгохыг хичээжээ. 
"Гэхдээ тийм хэлбэртэй харагдахгүй байна шүү дээ!" гэж та хэлж магадгүй. Гэвч Францисканы санваартангууд солбисон гараа мөрийнхөө ард байрлуулж залбирдаг байсан гэвэл та итгэх үү?

Претзел одоогийн хэлбэрээ хаанаас яаж авав?

18 Яагаад зоосны сав гахайн хэлбэртэй байдаг юм бол?

Дундаж зууны Английн ард иргэд өөрсдийн мөнгийг "pygg" буюу улбар шар өнгийн шавар гэсэн утгатай шилэнд хийдэг байж. Цагийн эрхээр тус мөнгөний сав мартагдсан ч "pygg" гэдэг нэр хүмүүсийн ярианд ашиглагддаг хэвээр байв. Үүнээс улбаалаад "pygg" гэдэг үг "pig" буюу гахай гэж ашиглагдах болж, хүмүүс мөнгөний саваа гахай хэлбэрээр үйлдвэрлэх болсон байна.

Яагаад зоосны сав гахайн хэлбэртэй байдаг юм бол?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()