1
Битгий эргэлз
Ганцхан та л өөрийнхөө шийдвэрийн зөв бурууг цэгнэх болно. Хүүхдийн чинь хашхиран уйлах чимээ, хамаатан садан тэр байтугай ээжийнхээ хүртэл буруутгал зэмлэлийн ч нөлөөнд автаж болохгүй. Өрөвдөж, харамсах нь мэдээжийн хэрэг ч, бүү бууж өгөөрэй. Буцаад хүүхдээ хөхүүлчихээд, дараа нь дахин хөхнөөс нь гаргах гэж оролдох нь та хоёрын хэн хэнд нь бүр л их стресс нэмэх болно.
2
Хүүхэд тань эрүүл биш бол хөхнөөс гаргах гэж яарах хэрэггүй
Хүүхдээ өөрчлөгдөж байгаа үеэр хөхнөөс нь гаргана гэдэг тийм ч сайхан санаа биш. Энэхүү өөрчлөлтөд, бие мах бодийн өвчин эсвэл шинэ орчинд дасан зохицох үед буюу цэцэрлэгт явж эхлэх, байраа солих зэрэг үеүд багтана. Эхийн сүү нь дарлааг дэмждэг бөгөөд хүүхэд хөхөө идэх үедээ тав тухтай, аюулгүй байдлыг мэдэрдгийн зэрэгцээ ээжтэйгээ харилцан ойлголцдог ажээ.
3
Цээжээ чанга боох хэрэггүй
Хөхнийхөө сүүг татруулах гэж оролдох нь эрүүл мэндийн хувьд аюултай бөгөөд хөхний хавдар үүсгэх магадлалтайг сануулъя. Хүүхдээ хөхнөөс гаргах үед, хөхнийхөө сүүг сааж байх нь хамгийн зөв арга юм.
Хөхнөөс гаргах үйл явц нь удаан бөгөөд шатлалтай байх хэрэгтэй. Эхлээд хүүхдээ хөхүүлэх тоогоо багасгах хэрэгтэй. Хүүхдээ стресст оруулахгүйн тулд өдрийн цагаар агаарт гарч шинэ содон мэдрэмжийг өгөх зэргээр анхаарлыг нь сарниулж болох юм. Унтахаас нь өмнө хөхүүлэхийн оронд үлгэр уншиж өгөх, намуухан уянгалаг дуу сонсгох гэх зэрэг аргуудыг хэрэглээд үзээрэй.
4
Хөхөө харуулж болохгүй
Хүүхэддээ аль болох хөхөө харуулахгүй, бариулахгүй байх нь их чухал. Зөөлнөөр гэвч тууштайгаар түүний хөхөө хайх занг нь засаарай. Мөн хүүхэддээ хаяагдсан, анхаарахгүй байгаа мэт сэтгэгдэл өгөхгүйн тулд аль болох их цагийг хамт өнгөрөөгөөрэй.
Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хүүхдийн тань бойжилтоос хамааран сүүний гаралт их, бага хэмжээтэй байдаг. Сүүгээ бага болгох олон төрлийн арга байдаг ч, дараа нь гарч болзошгүй сөрөг үр дагаврыг хэрхэвч мартаж болохгүй. Гэрийн нөхцөлд сүүгээ татруулах хялбар аргуудыг дурдвал, хүйтэн жин тавих, алтан товч цэцэг болон шар дэрний навч (Мугваа)-ны ханд уух.
Мөн хүүхдээ хөхөөр хооллох хугацаа нь хэт урт эсвэл хэт богино байж болохгүй. Нэмэлт хоолыг 6 сараас өгч болох боловч хөхөөр хооллолтыг ядаж нэг жил үргэлжлүүлэх хэрэгтэй. Нэмэлт хоол тэжээл өгөх нь хөхөөр хооллох тоог багасгах боловч бүр мөсөн гаргана гэсэн үг биш юм.