1. Үс унах
Хоол тэжээлийн дутагдалд орсон үед хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг бол үс унах юм. Цаашлаад хумс хэврэг болж, өнгө зүсээ алдана. Иймд та амин дэм, өөх тос, уураг, эрдэс минералаар баялаг хоол хүнс идэх шаардлагатай.
2. Унтаж чадахгүй болох
Хүн болон амьтанд хийсэн судалгаагаар хоол тэжээлийн дутагтал болон өлсгөлөн байдал нь цаг хугацааны явцад нойрны хямралд хүргэж, нойргүйдлийн гүн шат руу хөтөлдөг байна. Үүний улмаас биеийн байдал улам муудаж, олигтой унтаж чадахгүй байх бөгөөд шөнөжин сэрүүн байх нь бий. Ихэнх охид оройн 18:00 цагаас хойш юм идэхгүй байхыг хичээдэг ба ходоод хоосон хэвтэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс орой унтахынхаа өмнө дор хаяж нэг аяга тараг уухыг зөвлөж байна.
3. Амны хөндийн эрүүл мэндэд асуудал үүсэх
Амны хөндий эрүүл байх эсэх нь хоол тэжээл, амин дэм, эрдэс минералын хэрэглээнээс шууд хамаардаг. Хоол тэжээлийн дутагдал нь амны хөндийд олон төрлийн асуудал үүсгэдэг. Тухайлбал, уруул хагарах, завьж сэтрэх, хэлэн дээр цагаан өнгөр тогтох гэх мэт сөрөг үр дагавартай бөгөөд энэ нь ноцтой өвчин үүсгэх шалтгаан болдог.
4. Хүч тамиргүй болох
Хоол хүнсээс авах ёстой ашигтай бодисуудын дутагдалд орвол хүний бие болон булчин өдөр тумын үйл ажиллагаанд зарцуулах эрчим хүчээ хангалттай авч чаддаггүй. Хүн өдөрт 1000 ккал-оос доошгүй илчлэгийг хоол тэжээлээсээ авч байх ёстой бөгөөд хэрвээ авч чадахгүй бол бодисын солилцоо удааширч, хурдан ядардаг болно. Мөн хоол тэжээлийн дутагдал орсноор хүн алхах, шатаар өгсөх гэх мэт биеийн хүчний багахан хэмжээний үйлдэл хийхэд л ихээр цуцах болох төдийгүй хүний дөрвөн мөчийг хөшүүн болгож, мэдээ алдуулдаг.
5. Цухалдаж эхлэх
Удаан хугацаагаар өлсөх, хоол тэжээлийн дутагдалтай явах нь хүний зан аашийг огцом өөрчилж, ууртай, цухалдуу болгож, сэтгэлийн хямралд оруулдаг байна. Мөн үргэлж бухимдалтай байж, стрессдэх нь таныг тураах нь бүү хэл, харин ч таргалуулна гэдгийг санаарай.
6. Арьс хуурайшин загатнах
Ихэчвлэн хоол тэжээлийн дутагдлаас болж хайрст үлд, чонон яр, батга зэрэг арьсны төрөл бүрийн өвчин үүсдэг. Мэдээжийн хэрэг эдгээрийг үрэвслийн эсрэг эм бэлдмэл, амин дэмтэй тосоор амархан эдгээж болох ч, А, Е, D амин дэм болон омега-3, линолений хүчил зэргээр баялаг хоол хүнс хэрэглээд байвал урьдчилан сэргийлж чадах юм.
7. Толгой өвдөх
Та биедээ хэрэгцээтэй бодисуудыг авч чадахгүй, цаашлаад шим тэжээлийн дутагдалд орсон бол үргэлж толгой өвдөж, таагүй нөхцөл байдал үүснэ.
8. Байнга даарах
Хүний бие махбодь хангалттай хэмжээний илчлэг авч чадахгүй бол даарч эхэлдэг. Учир нь ходоодонд орсон хоол хүнсний илчлэгийг шатааснаар, бие организм дулаацдаг байна. 72 хүнийг хамруулсан судалгаагаар өдөрт 2300-2900 илчлэг бүхий хоол хүнс идэж байсан хүмүүс өдөрт ердөө 1700 илчлэг бүхий хоол хүнс идэж байсан хүмүүсээс биеийнх нь дулаан харьцангуй өндөр байжээ. Мөн хоол тэжээлийн хомсдолтой явах нь бамбай булчирхайны дааврын хэмжээг бууруулдаг байна.
9. Ходоод гэдэсний замын өвчин
Хоол тэжээл, шимт бодисын дутагдал нь ходоод гэдэсний эрүүл бичил орчинг үгүй хийж, өвчлүүлж эхэлдэг. Яагаад гэвэл ходоод гэдэс нь биед нэвтэрсэн хоол хүнсний шим тэжээлээр тэжээгдэж байдаг бөгөөд тэрхүү үйл ажиллагааг нь дэмжсэн хоол тэжээлийг өгөхгүй бол ходоод гэдэс хямарч, төрөл бүрийн эмгэг үүсдэг.
10. Хоолны дуршил буурах
Хоолны дуршил буурах нь хоол тэжээлийн дутагдлын хамгийн илэрхий шинж тэмдгүүдийн нэг бөгөөд үүгээр бас тухайн хүний бодисын солилцоо хурдацтай явагдаж байгаа эсэхийг мэдэж болно. Хэрвээ жин хасахдаа царай алдаад байвал энэ нь яалт ч үгүй хоол тэжээлийн дутагдалд орсны шинж аж.