“iPhone X”-ийн 10 давуу тал

Хүн бүрийн хүсэн хүлээж байсан Iphone-н шинэ загвар аль хэдийн зах зээлд нэвтрэн, олон зуун мянган хүний гарт хүрчээ. "Iphone X"  гар утас  нь өөрийн утасгүйгээр цэнэглэх төхөөрөмж мөн нүүр унших технологи болон хөдөлгөөнт эможигоор бидний мэдэх хуучны Iphone-г бүх талаараа давсан байна. Харин та өөрийн мөнгөөрөө яг юу гар дээрээ авах гэж байгаагаа мэдэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ "Iphone X"-н 10 сонирхолтой баримтуудыг танилцуулж байна. 

“iPhone X”-ийн 10 давуу тал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "ОLED Super Retina" дэлгэц

Iphone X-н урд тал болон ард талын дэлгэц бүхэлдээ шилээр хийгдсэн. "HDR" бичлэгийн контентыг үзүүлэх чадалтай тус OLED дэлгэц нь 14.7 см урттай бөгөөд 2К нягтшил руу огцом дэвшсэн аж. Мэдээж тус том дэлгэцийг багтаахын тулд өмнө нь бидний дарж хэвшсэн "Гэр Товч" буюу Home Button алга болсон байна. Нэгийг хожвол нэгийг алддаг гэдэг байх аа? 

"ОLED Super Retina" дэлгэц

2 Утасгүйгээр цэнэглэх

Мэдээж байнга цэнэглэгч авч яван, залгуур хайн байж утсаа цэнэглэх нь хүмүүст тийм ч таатай санагддаггүй. Харин Apple компани удаан хүлээлгэсний эцэст энэхүү асуудлыг шийдвэрлэж, "iPhone X" загвараа утасгүйгээр цэнэглэх боломжтой болгожээ. 

Утасгүйгээр цэнэглэх

3 Нүүр уншигч

Төлбөрийн гүйлгээ хийхээс авахуулаад бидний өдөр тутмын ажлыг илүү амарчилсан шинэ төхөөрөмж бол нүүр уншигч юм. Гарын хээгээр уншдаг байсан үе одоо ард хоцорч таны нүүрийг урд талын камераар шалгаад төрөл бүрийн үйлчилгээг тань ойртуулах аж. 

Нүүр уншигч

4 iOS 11

Шинэ төрлийн загвар гарах болгонд түүнийг дагаад программ нь шинэчлэгддэг гэдгийг бид бүгд мэднэ. Энэ удаагийн загвар дээр iOS 11 програм суулгасан бөгөөд энэ нь олон шинэ зүйлийг багтаасан байна. Тухайлбал Сири (Siri) илүү энгийн хоолойтой болсон төдийгүй таны хариултыг улам дэлгэрэнгүй мэдээллээр хариулах болно. Та "Control Center"-т өөрийн хамгийн их ашигладаг аппликейшнүүдийнхээ тохиргоог янзлах боломжтой болсон гэдгийг дуулгахад таатай байна.

iOS 11

5 Аниможи (Animoji)

Хэрэв та мэдрэмжээ зөвхөн текстээр тайлбарлахаас гадна эможитэй цуг явуулдаг хүмүүсийн нэг бол Аниможи нь танд төгс тохирох зүйлсийн нэг юм. Урд талын "TrueDepth" камерын тусламжтайгаар өөрийн тань нүүрний хөдөлгөөнийг дууриаж гарах янз бүрийн эможийг өөрөө хийж болох аж.

Аниможи (Animoji)

6 Бат бөх дизайн

Урд тал болон ард талын дэлгэц шилэн гэдгийг сонсоод хамгийн түрүүнд эмээх зүйл бол мэдээж хагарах юм. Гэхдээ Apple үүнд санаа зовоод хэрэггүй гэдгийг хэлсэн байна. Тэд нарын хэлж байгаагаар бол Apple хамгийн хүчтэй болон сайн нягтшилтай шилийг ашигласан гэдгээ тодотгожээ.

Бат бөх дизайн

7 Давхар камер (Dual Camera)

"Iphone X" нь давхар камертай тул зураг авах сонирхолтой залууст хамгийн тохирох утас юм. 12 мегапикселийн дурантай ганц биш бүр хоёр линз байгаа нь хөдөлгөөнтэй зургийг ч илүү сайн фокустайгаар буулгах аж. 

Давхар камер (Dual Camera)

8 Сайжруулсан бодит ертөнц

Apple-н хэлж байгаагаар бол "Iphone X" өмнө нь хэзээ ч өгч байгаагүй бодит харагдахаар төхөөрөмжийг амжилттай суулгасан гэв. Учир нь та тэрхүү том дэлгэцний тусламжтайгаар бүх зүйлийг илүү өргөн болон илүү амьдаар харах боломжтой. Жишээ нь та гэртээ шинэ тавилга авахаасаа өмнө утсан дээрээ байрлуулж үзэж болно. Эсвэл та шивээс хийлгэхийг төлөвлөж байгаа бол эхлээд өөрийн бие дээрээ ямар харагдахыг харах боломжтой гэнэ шүү. 

Сайжруулсан бодит ертөнц

9 Нүүр зурагны дэвшил

Бид нарын хүсэн хүлээж байсан өөр нэгэн зүйл бол төгс селфи авахуулах боломж юм. Та одоо "Iphone X"-г ашиглаад хамгийн төгс гэрэлний тохиргоотой селфиг авч болох бөгөөд танд олон төрлийн янзлах эффектүүдийг санал болгох болно.

Нүүр зурагны дэвшил

10 Ус нэвтэрдэггүй

Энэ дэвшил Iphone 7-д байдаг ч хоёр талаасаа шилээр хийгдсэн "Iphone X" нь үүнийг мөн адил хадгалж байгаа юм. 

Ус нэвтэрдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()