Бие даан Англи хэл сурахад туслах шилдэг 10 аппликейшн

Бидний цаг тутамдаа хийж буй үйлдэл нь тухайн өдрийн ажлын бүтээмжинд шууд нөлөөлж байдаг. "Амжихгүй байна" гэдэг шалтгаанаар олон зүйлийг хойш тавих нь бидний ажилд төдийлөн ахиц гаргаж чаддаггүй. Тэгвэл Англи хэлийг сурахыг хүссэн хүн болгон өөртөө өдөрт тодорхой цаг гаргаж чаддаг байх ёстой. Учир нь хэл сурахад тодорхой цагийг тухайн хэлийг давтахад зарцуулах хэрэгтэй юм. Ингээд өнөөдөр та бүхэндээ англи хэлийг хурдан сурахад хэрэг болох дараах аппликейшнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бие даан Англи хэл сурахад туслах шилдэг 10 аппликейшн

1 "Voxy"

Энэ аппликейшн нь таны нөхцөл байдалтай төгс зохицож чаддагаараа бусдаасаа онцлог юм. Та "TOEFL"-д бэлдэхийг хүсэж байна уу? Эсвэл аялахдаа зориулж шинэ үг цээжлэх мөн ямар нэгэн сурвалжлаганд бэлдэх гээд танд шинэ өгүүлбэр хэрэгтэй байна уу? Тэгвэл та энэхүү аппликейшнаас өөртөө тохирох хамгийн хэрэгтэй мэдээллийг авч болно. Мөн энэхүү аппликейшн нь байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд танд хамгийн шилдэг хувилбараа хүргэж байдаг юм.

"Voxy"

2 "Words"

Ойролцоогоор 8000-аас дээш үгтэй уг аппликейшнийг интернетгүй орчинд байсан ч ашиглаж болдог байна. Гол давуу тал нь гаргаж буй алдааг дахиж давтахгүй буюу таны ой тоонд ортол өөрт тань тухайн үгийг тогтмол сануулж байдагаараа давуу талтай аж.

"Words"

3 "Easy Ten"

Энэхүү програмын тусламжтайгаар та өдөрт цээжлэх үгнийхээ дуудлагыг яг л унаган англи хэлтэй хүний дуудлагатай ижил болгож чаддаг. Учир нь ердөө ганц дарахад тухайн үг хэрхэн уншигддаг болохыг та мэдэж болох юм. Хорин мянга гаруй англи үгнүүд байдаг учир та өдөрт ердөө хорин минутийг зарцуулж нийт 10 үг цээжлэхэд таны англи хэлний төвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна!

"Easy Ten"

4 "Learn English"

Тухайн орны англи хэлтэй хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэггүй өгүүлбэрийг ч хүртэл энэ аппликейшн танд зааж өгөх болно. Дүрмийн алдааг маш сайн хянадаг учир хэрэв та дүрмэн дээрээ анхаарах хүсэлтэй байгаа бол "Learn English"-ийг сонгоорой.

"Learn English"

5 "Rosetta Stone"

Магадгүй хэл сурахад орчин байхгүй дээр нь дуудлага минь цэвэрхэн биш гэж санаа зовдог хэн нэгэнд энэхүү аппликейшн туслах болно. Таны дуудлагыг засаж мөн шинэ үгнүүд цээжлэхэд хэрэг болох "Rosetta Stone"-г үнэ төлбөргүй татаж авч өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. 

"Rosetta Stone"

6 "English Grammar Use in Use Activities"

Кембриджийн Их Сургуулийн Хэвлэлээс гаргасан тус аппликейшн нь таны дүрэм дээр илүү сайн ажиллаж өгөх бөгөөд артикль, дүрмийн бус үйл үг, нэр үгийг хэрхэн зөв ашиглах тухай дэлгэрэнгүй тайлбарыг өгөх болно.

"English Grammar Use in Use Activities"

7 "Memrise"

Хэл сурах урмыг танд өгч чадах уг аппликейшн шинэ үг цээжлэхийг илүү хялбар болгодог. Нэг үгээр бол хэлбэл дүүрэн адал явдалтай "тоглоом" юм. Танд багийнхан болон дайсан гэж байх бөгөөд дүрмийн дагуу тоглож давхар англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой аж.

"Memrise"

8 "Phrasalstein"

Хэллэг болсон үгнүүдийг хэрхэн зөв ярих талаар дэлгэрэнгүй мөн зурагт дүрслэлээр үзүүлдэг. Тиймдээ ч таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

"Phrasalstein"

9 "15500 Useful English Phrases"

15500 зүйр цэцэн үг, ярианы хэллэгүүд байдаг бөгөөд таны ярианы чадварыг баяжуулж чадах тус аппликейшин нь зөвхөн хар ярианых гэлтгүй бизнесийн эсвэл албан ёсны хүрээнд ашиглаж болох үг, хэллэгүүдийг ч заадаг.

"15500 Useful English Phrases"

10 "Wordbook - English Language and Thesaurus"

Интернет байхгүй үед ч ашиглаж болох тус аппликейшн нь нийтдээ 15,000 үг, үг зүйн 23,000 үгтэй бөгөөд та өөрөө хүсвэл өдөр болгон шинэ үгийг төвөггүйхэн сурах боломжтой аж. 

"Wordbook - English Language and Thesaurus"

11 БОНУС: Орос хэлтэй хүмүүст зориулсан Англи хэл сурах апп

Дүрэм болон дадлагын зарим хэсэг нь "Simpler" аппликейшнд үнэгүй бий. Гэхдээ бүх хөтөлбөрт хамрагдахын тулд төлбөр төлөх хэрэгтэй. Сануулахад, байнгын хэрэглэгч нартаа хөнгөлөлт үзүүлдэг.

Та энэ аппыг туршиж үзэхээр шийдсэн бол ЭНД дарж татаж авна уу.

БОНУС: Орос хэлтэй хүмүүст зориулсан Англи хэл сурах апп

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()