Та ингэж бодож байсан уу?

Бидэнд ямар нэг зүйл бодохгүй үе бараг л байдаггүй. Цаг үргэлж л тархи ажиллаж, хуучинд болсон эсвэл ирээдүйд тохиолдох зүйлсийн талаар бодож байдаг. Магадгүй бидний бодол санааг "хязгааргүй" үгээр л илэрхийлж болох байх. Тэгвэл хүн бүрийн бодолд орж ирдэг ч хариултыг нь төдийлөн мэддэггүй сонирхолтой 15 асуултыг хариултыг хүргэе. 

Та ингэж бодож байсан уу?

1 Буцалж байгаа халуун усыг өвлийн хүйтэнд гадаа цацвал юу болох вэ?

Хэрэв та -20 хэм болон түүнээс доош температурын хүйтэнд халуун ус дээш цацаж асгавал, энэ нь цасан ширхэг болон газарт зөөлөн бууна. Халуун ус нь хүйтэн уснаас илүүтэй хурдан хөлддөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. 

Буцалж байгаа халуун усыг өвлийн хүйтэнд гадаа цацвал юу болох вэ?

2 Тоос сорогчоор нүдээ соруулвал юу болох вэ?

Бид өдөр тутамдаа тоос сорогчийг ашиглаж, хог шороогоо цэвэрлэдэг. Харин үүнийг ашиглан, нүдээ соруулбал юу болох бол? Энэ нь таны нүдийг бүлтлэн гаргаж ирэхгүй ч гэлээ, хараанд сөргөөр нөлөөлж, нүдний судсуудыг гэмтээх аюултай. Тиймээс үүнийг хэрхэвч туршиж үзэж болохгүйг анхаараарай.

Тоос сорогчоор нүдээ соруулвал юу болох вэ?

3 Толийг сканнердвал юу болох вэ?

Толийг скайнердвал юу болох бол? хэмээн гайхах хүмүүс олон байдаг. Магадгүй үүнийг туршиж үзэхийг хүсдэг хүмүүс ч байж болох юм. Харин толийг скейнэрт байршуулан, компьютер рүү хуулахад хурууны хээнүүд, зурааснуудаас өөр зүйл харагдахгүй бөгөөд сонирхол татах зүйл огт үгүй аж. 

Толийг сканнердвал юу болох вэ?

4 Бохь залгивал юу болох вэ?

Хэрвээ та бохь залгивал, энэ нь таны биед 7 жилийн турш гэдсэнд хадгалагддаг хэмээн үздэг. Бидний хоол боловсруулах эрхтэн нь биеийг хэрэггүй зүйлсээс салгах тусгай ферментүүдийг агуулж байдаг. Хэрэв таны хоол боловсруулах системийг ажиллагаа сайн бол бохийг ямар ч асуудалгүй гадагшлуулна. Харин эсрэгээрээ үйл ажиллагаа нь тааруу буюу асуудалтай бол бохийг биедээ олон жилийн турш хадгалдаг байна. 

Бохь залгивал юу болох вэ?

5 Түлшний саваа усаар дүүргэвэл яах вэ?

Мэдээж сайн зүйл болохгүй нь тодорхой. Ус нь түлшнээс илүү нягттай тул хөдөлгүүрийн ажиллагааг дэмжиж бус гацааж мэднэ. Бага хэмжээний усыг түлшний саванд хийхэд тэгтлээ асуудал үүсгэхгүй хэдий ч, хэт их ус хийвэл та машинаа өөрийн гараар эвдэж байгаагаас өөрцгүй хэрэг юм. 

Түлшний саваа усаар дүүргэвэл яах вэ?

6 Хуруунуудаа дуугаргавал яах вэ?

Хурууны үенүүдээ дарж, дуугаргаж байгаагүй хүн гэж нэгээхэн ч үгүй болов уу? Үүнийг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх нь бий. Гэвч энэ нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд ердөө л таны хурууг бага зэрэг хэлбэргүй, мойног болгох сөрөг талтай байдаг. 

Хуруунуудаа дуугаргавал яах вэ?

7 Архийг буцалгавал юу болох вэ?

Ус 100 хэмт буцалдаг бол, архи нь 78.3 хэмд буцалж эхэлдэг байна. Архийг буцалгавал энэ нь ямар ч амтгүй ус болж хувирах бөгөөд өөрийн онцгой шинж чанараа алддаг. 

Архийг буцалгавал юу болох вэ?

8 Колан дээр сүү нэмж хийвэл яах вэ?

Хэрвээ колан дээр сүүг нэмж хийвэл юу болох тухай та өмнө нь бодож байсан уу? Коланд агуулагдах фосфорын хүчил нь сүүний уурагтай нийлж, трикальциум фосфатын болон устөрөгч үүсгэх аж. 

Колан дээр сүү нэмж хийвэл яах вэ?

9 ATM-д картныхаа кодыг эсрэгээр нь хийвэл юу болох вэ?

Хэн нэгний шахалтаар АТМ буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаа тохиололд картныхаа кодыг урвуугаар нь хийх юм бол цагдаагийн ажилтнуудыг ирдэг тухай бид маш олон удаа сонсож байсан. Харамсалтай энэ нь бодит байдал дээрээ хэрэгжидэггүй гэнэ. Уг санааг анх АНУ нэгэн хуульч гаргаж байсан ч дэмжигдээгүй ажээ. 

ATM-д картныхаа кодыг эсрэгээр нь хийвэл юу болох вэ?

10 Онгоцонд ороод утсаа унтраахгүй бол юу тохиолдох вэ?

Онгоцонд суухад ялангуяа хөөрөх утас, таблет зэрэг төхөөрөмжүүдээ унтраахыг шаарддаг. Бид бодохдоо унтраахгүй бол онгоцны дохио хүлээн авагч эсвэл удирдлагын системд доголдол гарна гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ ямар ч нөлөө байдаггүй гэнэ. Гэхдээ л олон хүний аюулгүй байдал танд ч гэсэн хамааралтай учир унтраачихсан байхад буруудах зүйлгүй шүү дээ.

Онгоцонд ороод утсаа унтраахгүй бол юу тохиолдох вэ?

11 Гагнуурын оч руу удаан ширтвэл яах вэ?

Гагнуурын оч хэт ягаан туяа маш ихээр агуулсан байдаг учраас ямар нэгэн хамгаалалтгүйгээр харахад таны нүдний салслаг бүрхүүл болон эвэрлэгийг хордуулж улмаар нүл улайх, хосрсох, бүр хараагүй болох ч аюултай. Ийм учраас л гагнуурчид уг туяаг бууруулах хамгаалалт зүүдэг байх нь ээ.

Гагнуурын оч руу удаан ширтвэл яах вэ?

12 Хар нүхэн сорогдвол юу болох вэ?

Одоогоор хар нүхэнд ороод гарч ирсэн хүн тэр байтугай сансрын хөлөг ч байхгүй учраас энэ асуултад тодорхой хариулт байхгүй юм. Гэсэн хэдий ч эрдэмтдийн таамаглаж байгаагаар хэрэв хүн хар нүхэнд сорогдвол хар нүхний асар их татах хүчний улмаас амьд үлдэх боломж байхгүй, ямар нэгэн технологийн ачаар амьд үлдлээ гэхэд орон зай, цаг хугацааны мэдрэмжээ алдаж, хар нүхэнд үүрд гацах гэнэ. Үүнээс цааш юу тохиолдохыг нь одоохондоо тодорхой бус байсаар л байна.

Хар нүхэн сорогдвол юу болох вэ?

13 Удаан хугацаагаар анивчихгүй бол таны нүдэнд юу тохиолдох вэ?

Хүн усанд амьдардаг амьтнаас үүдэлтэй гэж үздэг учраас бидний нүд чийг шаарддаг. Ийм ч ураас хүний нүд өөрийн зуршлаараа анивчиж байдаг билээ. Харин зовхио хүчээр анивчихгүй байвал таны нүд хуурайшиж, эцэстээ та өвдөлтөө дийлэхгүй бөгөөд анивчихаас өөр аргагүй болдог гэнэ.

Удаан хугацаагаар анивчихгүй бол таны нүдэнд юу тохиолдох вэ?

14 Усыг буцалж байгаа тосон хийвэл яах вэ?

Тос маш өндөр хэмд буцалж байгаа учраас ус нэмж хийвэл ус тосны халуунтай урвалд орж үсчих буюу таны арьсыг гүн түлж, гэмтээх өндөр аюултай. Бидний өдөр тутамд ч гэсэн халуун тосон дээр санаандгүй хүйтэн ус хийгээд, үүнээс болж гэмтэх тохиолдол гардаг шүү дээ. 

Усыг буцалж байгаа тосон хийвэл яах вэ?

15 Флашийг разетканд загавал юу болох вэ?

Магадгүй та дэлбэрэх, эсвэл ямар нэгэн цахилгааны асуудал тохиолдоно гэж бодож магадгүй юм. Харамсалтай нь юу ч тохиодохгүй. Флаш ямар нэгэн батарейгүй мөн разеткаар дамжин ирж байгаа цахилгааны урсгал, компьютерын оролтоос ирдэгтэй адил хэмжээтэй байдаг болохоор дэлбэлэр болон бусад хариу үйлдэл тохиолдохгүй гэнэ.

Флашийг разетканд загавал юу болох вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()