Гэрийн нөхцөлд үтрээг чангалах үр дүнтэй аргууд

Бүсгүйчүүдийн хувьд, чанга бариу үтрээтэй байх нь эрүүл мэндийн талаасаа ч, эхнэр нөхрийн харилцааг ч тэр гал халуун байлгаж чаддаг. Ялангуяа хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүдийн хувьд, сексээс таашаал авч чадахгүй байх, шээс задгайрах зэрэг өвчнөөр шаналсаар байх нь бий. Иймээс бүхий л ээжүүд, бүсгүйчүүддээ зориулан үтрээгээ урьдын адил бариу, чанга болгох үр дүнтэй аргуудыг дуулгахаар бэлтгэлээ.

Гэрийн нөхцөлд үтрээг чангалах үр дүнтэй аргууд

Эмэгтэйчүүдийг нас ахих тусам үтрээний булчин суларч сексээс таашаал авч чадахгүй байх, шээс алдах гэх мэт олон асуудалтай нүүр тулгардаг. Ялангуяа өөрөөрөө буюу кесар хагалгаагаар хүүхэд төрүүлээгүй бүсгүйчүүдийн үтрээ урьдынхаасаа сулрах нь бий. 

Тэгвэл энэ асуудалтай хэрхэн тэмцэх вэ? Арай энэ хэвээр тогтчих юм биш биз? Магадгүй бүсгүй хүн бүрийн энэ асуудал их, бага хэмжээгээр хөвөрч байхыг үгүйсгэхгүй билээ. Гэхдээ та үүнд нэг их сэтгэлээ зовоож, чилээх шаардлагагүй юм. Үтрээ нь бидний бодсоноос ч уян хатан бас эргээд хэвийн байдалдаа шилжих боломжтой. Юун түрүүнд бид та бүхэндээ ямар шалтгааны улмаас үтрээний хэмжээ алдагдаж сунадаг болохыг дуулгая!

1 Үтрээ юунаас хэлбэрээ алдаж, сунадаг вэ?

Шалтгаан 1: Хүүхэд төрүүлэх

Мэдээж үтрээ сунах хамгийн том бөгөөд үндсэн шалтгаан бол байгалийн жамаар хүүхэд төрүүлэх байдаг. Төрөх үеэр бүсгүйчүүдийн үтрээний амсар 14 см хүртэл сунаж, хүүхдээ аюулгүй төрүүлж чаддаг билээ. Төрсний дараа мэдээж үтрээ агших ч, урьдын адил чанга, бариу болоход хугацаа шаардлагатай. Гэхдээ анхны төрөлтийн дараа үтрээ суларснаас үүдэлтэй зовиурууд харьцангуй бага байдаг билээ.

Үтрээ юунаас хэлбэрээ алдаж, сунадаг вэ?

Шалтгаан 2: Үтрээний чийглэл байдал алдагдах

Хүүхэд төрүүлсний дараа бас нэгэн тулгардаг асуудал бол үтрээний чийглэг байдал алдагдах юм. Төрсний дараах гормоны өөрчлөлтөөс болж, дөнгөж төрсөн эхийн үтрээний чийгшил алдагдаж, хуурайших шинж илэрдэг. Энэ нь бэлгийн харилцааны үеэр тав тухгүй болгох, хамтрагчид ч мөн хүндрэл үүсгэдэг. Үтрээ чийглэг байх тусам уян хатан чанар сайжирна. 

Шалтгаан 3: Хэт их секс хийх

Зарим хүмүүс хэт их секс хийснээс болж, бэлгийн их бага уруул сунаж, үтрээ сулардаг хэмээн боддог. Гэхдээ энэ нь ч мөн өрөөсгөл ойлголтуудын нэг билээ. Учир нь сексийн идэвхитэй, тогтмол амьдрал нь харин ч үтрээг хэвийн байлгахад тусалдаг байна. Харин дараах шалтгааны улмаас үтрээ сунаж, тухгүй байдал үүсгэх магадлалтай.

  • Таргалалт
  • Аарцгийн гэмтэл
  • Цэвэршилтийн
  • Нурууны архаг өвчин
  • Үтрээний буюу эмэгтэйчүүдийн мэс заслын процедур
  • Өтгөн хаталт

Тэгвэл үтрээгээ хэвийн хэмжээнд чангалахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Дараах аргууд нь таны бие физиологиос шалтгаалж, үр нөлөөгөө үзүүлэх болно. Мөн хугацааны хувьд хүн бүрт өөр байхыг анхаарна уу.

2 Үтрээ чангалах аргууд:

1. Хоолны дэглэм: Судалгаанаас харахад, "эстроген" буюу эм бэлгийн дааврыг дэмжих хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшиснээр, үтрээний уян хатан, чанга байдал нэмэгддэг болохыг тогтоосон юм. Үүнд: шар буурцаг, анар, улаан буудайн жимс, алим, лууван зэргийг багтаадаг. Мөн гүзээлзгэнэ зэрэг шинэхэн жимс ч үтрээний үрэвсэлт өвчинд тустай байдаг. 

Үтрээ чангалах аргууд:

2. Тошлой жимс (Gooseberry): Харагдах байдлаараа усан үзэмтэй төстэй энэхүү жимс нь, Европ болон Африкын нутгуудаар түгээмэл ургадаг. Хэдий тийм ч, манайд европ жимс худалдаалагддаг дэлгүүр, захуудаар өргөнөөр худалдаалдаг юм. Иймд та олдохгүй бол яана хэмээн эмээх хэрэггүй. Тус жимс нь, бүсгүйчүүдийн сав болон үтрээг цэвэрлэх байгалийн найрлагатай бөгөөд таагүй үнэрийг ч мөн давхар арилгадаг байна.

10-12 ширхэг тошлой жимсийг ялган авч, дээр нь 500 грамм цэвэр ус хийх хэрэгтэй. Үүнийгээ зөөлөн гал дээр буцалгаж, тасалгааны температурт хөргөөрэй. Хөргөсөн бэлдмэлээ холигчинд хийж буталсны дараа хэсэг хугацаанд тасалгааны хэмд байлгана. Урьдаар та өөрийн эмзэг эрхтнийг усаар сайтар угаах хэрэгтэй бөгөөд харин дараа нь бэлтгэсэн жимсний холимогоор үтрээгээ угааж, цэвэр усаар зайлах хэрэгтэй. Тус аргыг 7 хоногт 1-2 удаа давтвал тохиромжтой.

3. Алое гель: Алое вера гель нь үтрээний элдэв нян, таагүй үнэрийг дарахад тусалдаг. Мөн чийглэг байдлыг нэмэгдүүлж, сексийн үеэр танд ямар нэгэн хүндрэл учрахгүй. Үүнийг нэмэлтээр бэлгийн ажлын үеэр үтрээ чийглэх зорилгоор хэрэглэж болдог.

4. Скуат буюу суулт: Үтрээний чанга, уян хатан байдлыг хангахад дасгал хөдөлгөөн маш чухал байдаг. Үүний нэг нь скуат буюу суулт хийх юм. 

Хийх аргачлал: 

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа урагш сунгаж, нуруугаа нугалахгүй хагас сууж буцаад удаанаар босно.
  • Энэ үедээ өлмийгөө өргөж эсвэл дутуу сууж болохгүй, хуруу заавал цэх байх ёстой. Мөн таны нуруу, гуя болон өгзгөнд даралт сайн очиж байх ёстой гэдгийг анхаарай. 

5. Аарцагны дасгал: Тус дасгал нь үтрээний булчинг чангалах маш үр дүнтэй дасгал юм. Дасгалыг хэрхэн зөв хийх аргачлалыг доорх бичлэгнээс харж, дуурайн хийгээрэй. Дасгалыг та хүссэн давтамжаараа хийх боломжтой юм.

6. Үтрээ чангалах бөмбөлөг: Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хөдөлгөөний хязгаарлалт шаардлагагүй учир гэртээ, гадаа, гүйж байхдаа, сууж байхдаа, спортоор хичээллэж, гэрийн ажлаа амжуулж байхдаа хэрэглэх боломжтой байна. Кегелийн дасгалийг хийж чадахгүй бүсгүйчүүд тус бөмбөлгийг үтрээндээ тампон шиг байрлуулж, өдөрт 3 удаагийн давтамжтай нэг удаад 30 минутаас 1 цаг хүртлэх хугацаанд үтрээндээ байлгадаг аж.

7. Кегелийн дасгал:​ Бүх насны эмэгтэйчүүдийн хамгийн дотны найз бол яахын аргагүй Кегелийн дасгал билээ. Энэ нь үтрээ чангалах, шээс задгайрах өвчнөөс сэргийлэх зэрэг олон ач тустай байна.

Хийх арга:

  • Та тус дасгалыг хаана ч хийж болно. Гэртээ амарч байхдаа, ажил дээрээ сууж байхдаа, тэр бүү хэл гарцан дээр гэрэл хүлээж зогсож байхдаа ч хийх боломжтой. 
  • Энэ нь кегелийн булчингаа чангалж, суллах дасгал юм. Кегелийн булчин гэдэг нь та шээсээ барих болон суллах үедээ ашигладаг булчин аж. 
  • Та кегелийн булчингаа чангалж, 5 секунд байлгаад гүнзгий амьсгаа аваарай.
  • Дараа нь булчингаа суллаж, 5 секунд амраад, дасгалаа давтаж хийнэ.
  • Тус дасгалыг хийх явцад таны гэдэс, нуруу, гуяны булчин давхар чангарах ёстойг анхаараарай.
  • Нэг удаа 10-20 удаа давтан хийнэ.
  • Өдөрт 3 удаа хийгээрэй. 

Хэрэв та боломжтой бол тус дасгалыг гэртээ хийж, илүү их үр дүнг мэдрээрэй. Ингэхдээ дээш харж хэвтээд, кегелийн булчингаа чангалж, биеийн доод хэсгээ дээш өргөж 3-10 секунд байлгаад 1-5 секунд амарна. Энэ маягаар дасгалаа 10-20 удаа давтаж хийхэд хангалттай. 

Та эдгээрээс өөр үтрээ чангалах арга мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()