21 жилийн турш биологийн идэвхит хүнсний нэмэлт болон гоо сайхны олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг зохион бүтээж, үйлдвэрлэсээр ирсэн тус корпорацын хамт олон Монголын зах зээлд спортын болон эрүүл хооллолтын шилдэг бүтээгдэхүүн болох “Siberian Super Natural Sport” цоо шинэ өндөр чанартай спортын тэжээлийн цуврал бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
Уригдсан зочид SSNS бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулгыг мэргэжилтнүүдээс сонсож, коктейль шоуг сонирхон, бүтээгдэхүүний амталгааг хийж, бодибилдингийн үзүүлбэр сонирхон, хөгжөөнт тэмцээнд оролцон бүтээгдэхүүний дээжээр шагнуулж, SSNS-ийн бизнесийн боломжуудыг сонсон амралтын нэг өдрийг үр ашигтай мэдээлэл аван өөртөө хөрөнгө оруулалт хийн өнгөрүүлсэн юм.
“Манай бүтээгдэхүүнүүдийн анагаагч увидасыг Сибирийн эмийн ургамлууд дээр хийгдсэн олон жилийн судалгааны ажлууд бий болгосон. 20 жилийн туршлага дээрээ үндэслэн 100 хувь байгалийн гаралтай, дээд зэргийн шимт тэжээл бүхийгээс гадна үнэ чанарын төгс зохицол болсон шинэ бүтээгдэхүүнээ Монголын зах зээл дээр танилцуулж байна. Бидний бүтээгдэхүүний өгөөж, чанарыг үндэслэн Олимпийн ОХУ-ын хорооны инноваци салбар албан ёсны хамтрагчаараа сонгосон” хэмээн Siberian Health корпорацын Монгол дахь National manager Шабанова Евгения танилцуулж байлаа.
Хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэм хүмүүсээс идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг зүй ёсоор шаардаж байна. Эрүүл амьдрах, мөн спортод амжилт гаргахад тань туслах SSNS бүтээгдэхүүн ийлдэс болон цэвэр уургаас бүтсэн. Амт, үнэр оруулагч найрлагад нь ороогүй учраас бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад хадгалах хугацаа богинотой байдаг талаар өдөрлөгт оролцохоор ирсэн алдартай тамирчид, спортын мастер, дасгалжуулагчид өөр хоорондоо ярилцаж байв. SSNS бүтээгдэхүүний бас нэг онцлог спортын тэжээлийн дэлхийн тэргүүлэгч болох Европын Glanbia, Ingredia үйлдвэрлэгч компанийн түүхий эдээр хийдэгт оршино.
Тиймдээ ч хүчний спортын салбарын томоохон төлөөлөгчид энэ бүтээгдэхүүний албан ёсны нүүр царайгаар тодорсон байна. Бямба гарагийн үйл ажиллагаанд “Яг түүн шиг” реалити шоуны оролцогч С.Гантогоо оролцсон юм. Тэрбээр фитнессээр түлхүү хичээллэдэггүй ч гэсэн өдөр тутмын амьдралд эрч хүчтэй байхын тулд SSNS спортын тэжээлийг хэрэглэдэг болохоо хэлж байсан юм. Тиймээс энэ бүтээгдэхүүн нь зөвхөн спортын салбарынханд бус эрүүл, эрч хүчтэй амьдралыг сонгох хүн бүрийн хэрэгцээ гэдгийг харуулж байсан юм.
Siberian Super Natural Sport брендийн экспертээр бодибилдингийн спортын аваргуудын нэг Т.Батнасан оролцож, эрчимтэй бэлтгэл хийдэг хүмүүс, тамирчдад тэжээлийн бүтээгдэхүүний сонголтыг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгч, сонирхсон асуултад нь хариулсан нь ирсэн зочдод үнэтэй мэдээлэл болж байв.
Спортын тэжээл сонгохдоо амт оруулагч, чихэр, гаднын өөх тос байгаа эсэхийг найрлагаас нь харж авах ёстой гэдгийг өдөрлөгийн үеэр хэлж байв.
Та бүтээгдэхүүн болон бизнес боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.