100 залуутай болзсон бүсгүйн эмэгтэйчүүдэд өгсөн зөвлөгөө

Бид та бүхэндээ дотуур хувцасны модель Жейд Эйнсворт (Jade Ainsworth)-ийн бүсгүйчүүдэд өгсөн зөвлөгөөг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр "First Dates" буюу "Анхны болзоо" телевизийн нууц реалити шоунд оролцсон бөгөөд энэ хугацаанд 100 өөр залуутай болзож, охид бүсгүйчүүддээ туршлагаасаа хуваалцсан байна. Магадгүй таныг ирээдүйн нөхөр, хань ижлээ сонгоход тус мэдээлэл хэрэг болж мэдэх юм.

100 залуутай болзсон бүсгүйн эмэгтэйчүүдэд өгсөн зөвлөгөө

1 Хувийн зохион байгуулалтгүй

Миний уулзаж байсан залуусаас хамгийн онцгүй нь хувийн зохион байгуулалтгүй, төлөвлөгөөгүй нэгэн байсан. Учир нь тэр ажил, болон хувийн амьдралаа хэзээ ч зохицуулж чаддаггүй байсан юм. Нэг бол өдөржин ажиллаад дуудлага, ил захидалд хариу өгөхгүй алга болно. Эсвэл заримдаа нойтон хамуу шиг наалдаж, өдөржин салахгүй дагадаг байсан. Тиймээс ч та ирээдүйн найз залуугаа сонгохдоо илүү няхуур хандах хэрэгтэй. Эс бөгөөс тэр таныг үргэлж бухимдуулж, бас залхаах болно шүү.

Хувийн зохион байгуулалтгүй

2 Хөрөнгө салгана гэж бодсоны ч хэрэггүй

Надтай болзож байсан залуус дунд хөрөнгөжүү хүн байсан. Би түүнийг бүсгүйчүүдтэй хэрхэн харьцдаг тухай сониучирхан, хүсэл сонирхолд нь тааруулан, өөрийгөө ч мөн тодорхой хэмжээнд өөрчилсөн гэх үү дээ. Гэвч хэн нэгэн бэл бэнчинтэй залууг царайчилж амьдарна гэдэг үнэхээр харамсалтай санагдаж эхэлсэн юм. Тиймээс харилцаагаа түргэн тасалж, өөрөөрөө байхыг илүүд үзсэн.

Хөрөнгө салгана гэж бодсоны ч хэрэггүй

3 Эхнэр болон найз бүсгүйтэй залуугаас хол бай

Худалч залуучууд энэ төрөлд багтана. Учир нь миний уулзаж байсан залуу надад, өөрийгөө ганц бие хэмээн танилцуулсан юм. Эхэндээ ч бидний харилцаа үнэхээр сайхан байсан. Гэхдээ энэ байдал удах тусмаа хууран мэхлэлт болсоор байгааг мэдэрч байлаа. Тун удалгүй түүнийг найз бүсгүйтэйгээ дотно явж байхыг харсан юм. Мэдээж надад эвгүй санагдсан ч, энэ зүрхийг минь шархлуулаагүй. Тиймээс түүнийг мартаж, ахин холбогдоогүй.

Эхнэр болон найз бүсгүйтэй залуугаас хол бай

4 Санхүүгийн хараат залуу тийм ч оновчтой сонголт биш

Анхны болзоон дээрээ л тооцоогоо хуваахыг санал болгодог залуутай хэсэг уулзаж үзсэн. Эхэндээ би түүнийг зүгээр л тухайн үед боломжгүй болоод таарчихлаа гээд тооцоог хийсэн. Гэвч тэр уулзах бүртээ боломжгүй хэмээн шалтаг тоочих нь ихэссэн. Би яг л түүний ээж, эсвэл эгч болсон мэт санагдаж байлаа. Тиймдээ ч энэ харилцаа санаснаас богино үргэлжилсэн юм.

Санхүүгийн хараат залуу тийм ч оновчтой сонголт биш

5 Мэдрэмжгүй залуугаас их зүйл найдах хэрэггүй

Би урьд нь эрчүүдийг нэг их мэдрэмжтэй байх шаардлагагүй, бүсгүйчүүд нь л өөрсдөө их санаачлагатай байхад бүх зүйлс аяндаа бүтнэ гэж боддог байлаа. Харин энэ бодол минь тэр нэгэн залуутай учирснаар оргүй болсон юм. Түүний хувьд тэмдэглэлт өдөр, романтик үдэш нэг их чухал биш. Мөн ямар үед сэтгэлийг минь тайвшруулах хэрэгтэйг ч мэддэггүй байсан нь үнэхээр бухимдмаар...

Мэдрэмжгүй залуугаас их зүйл найдах хэрэггүй

6 Хэзээ ч битгий намхантай залуутай уулз

Тэр зан ааш, мэдрэмж, харилцаа гээд бусдаар надад таалагдаж байсан ч, түүний өндөр намайг надад үнэхээр тааламжгүй санагдаж байсан. Би уг нь эрчүүдийн өндөрт нэг их ач холбогдол өгөхийг хүсдэггүй ч, түүнийг харах бүрт би өөрийгөө үлэмж биетэн болсон мэтээр төсөөлж байсан нь, дарамттай байсан юм. Би үүнээс бүсгүйчүүд харцаараа ч мөн дурладаг бөгөөд энэ нь хосуудын харилцаанд чухал байдгийг ойлгосон.

Хэзээ ч битгий намхантай залуутай уулз

7 Ажилгүй бол бүр ч хэрэггүй

Ажилгүй залуусын хувьд үнэхээр хэцүү. Тэд хэдийгээр ажилд орохыг маш их хүсэх ч, тэдний санаснаар ажил олдохгүй байх эсвэл бүр ажил хийх сонирхолгүй залхуу байх нь бий. Миний уулзсан залуу залхуу ангилалд орохоор байв. Түүний яриа, төсөөлөл мөрөөдөл хэдий үнэхээр сайхан ч, тэр үүнийгээ хэзээ хэрэгжүүлэх болж байнаа хэмээн бодож эхэлсэн юм. Яриа хөөрөө чухал ч түүнийг ажил хэрэг болгодог байх нь бүр ч илүү гэдгийг мэдэж авсан даа.

Ажилгүй бол бүр ч хэрэггүй

8 Цахим ертөнцөд хэт донтсон

Тэд үнэхээр залхуутай. Үргэлж л гар утас, эсвэл компьютерээс холбоотой байдаг. Уулзсан газар, идсэн хоол гээд бүхнээ сошиалд тавьж, намайг үнэхээр залхааж орхисон. Мэдээж тодорхой хэмжээгээр сошиал бидэнд чухал ч, түүнийгээ амьдрал болгоод байгаа нь таалагдаагүй. Тиймээс таниас илүү техникт толгойгоо мэдүүлдэг хүнээс аль болох хол байхыг зөвлөе!

Цахим ертөнцөд хэт донтсон

9 Хурд хэтрүүлдэг залуу аюултай

Тэд мэдээж үнэхээр адал явдалд дуртай. Ийм залуустай байхад уйдна гэж үгүй. Гэвч би түүнтэй явж байгаад хурд хэтрүүлснээс болж золтой л үхэх дөхсөнгүй. Надад мэдээж найз залуу хэрэгтэй ч, түүнээс илүү амь нас, амьдрал минь чухал байсан учир, түүнтэй нэг их ойртож дотносоогүй байгаа дээрээ эртхэн зайгаа бариад салсан юм даа...

Хурд хэтрүүлдэг залуу аюултай

10 Хэт дүрэмд баригдсан

Яг л аавтайгаа цуг байгаа мэт нэг тийм мэдрэмж надад төрсөн. Гэхдээ энэ нь мэдээж сайн талаараа биш юм. Үг үйлдэл бүрийг минь зааварлах хүнтэй хэр удаан хамт байж чадахаа мэдэхгүй юм. Түүний энэ хэт захирангуй, тушаах хандлага нь намайг улам бүр өөрөөсөө түлхсээр байсан. Мэдээж би хэзээ ч ийм хүнийг амьдралынхаа ханиар сонгохгүй хэмээн өөртөө хэлээд, түүнийг орхиод гарсан юм даа.

Хэт дүрэмд баригдсан

11 Уухаараа ухаанаа алдчихдаг хүнээс хол байгаарай

Энэ бүхнээс магадгүй хамгийн дор нь согтууруулах ундааг хэтрүүлэн уудаг хүмүүс багтана. Тийм хүмүүсээс эртхэн зайгаа барьсан нь дээр. Тэд өөрийгөө баримжаалах чадваргүй болсон үедээ хамт байгаа зочдоо хэл амаар доромжлох, уйлах, зодоон хийх, бөөлжөх гээд үргэлж зохисгүй  олон үйлдэл гаргадаг. Хэрэв хэтрүүлж уудаг хүнтэй байнгын харилцаа үүсгэвэл та үргэлж л айдастай амьдарна гэсэн үг шүү дээ.

Уухаараа ухаанаа алдчихдаг хүнээс хол байгаарай

12 Хэт хөнгөмсөг явдалтай

Аливаад ноён нуруутай, эмх цэгцтэй, зарчимтай хандах нь мэдээж бусдад хүндлэгдэх гол зан чанарын нэг. Харин хэт хөнгөмсөг, сахилга батгүй байх нь ойр дотныхоо найз нөхөд, хамт олондоо буруу үлгэр дуурайлал үзүүлж, тэр ч бүү хэл, хүмүүсийн өмнө нэр нүүргүй болох эрсдэлтэй юм билээ. Тиймээс ч би түүнээс зайгаа барихыг хүсэж, холбоогоо тасалсан юм.

Хэт хөнгөмсөг явдалтай

13 Эцэг эхтэйгээ хамт амьдардаг

Эцэг эхтэйгээ хамтдаа амьдрах нь халуун хоол ундтай, хайр халамжаар дүүрэн сэтгэл тайван амьдардаг. Гэхдээ насанд хүрсэн хүн эцэг эхийнхээ дэргэд удаан байх нь бие даах чадвараа алдахаас гадна санхүүгийн сахилга батгүй болдог юм шиг. Миний уулзаж байсан залуугийн хувьд тэр бусдаар өөлөх зүйлгүй ч хэт ээжийн хүү болчихсон байсан нь надад таалагдаагүй. Иймд тэр залуутай цаашид удаан амьдрах итгэл надад төрөөгүй гэх үү дээ...

Эцэг эхтэйгээ хамт амьдардаг

14 Дэндүү төгс нэгэн

Төгс нэгэн гэж, үзэсгэлэнтэй, халамжтай, ухаантай, өндөр боловсролтой, эцэг эхдээ халамжтай, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, ямар ч ажлыг төгс хийдэг гээд тоочвол урт жагсаалт хөвөрнө. Гэхдээ хэт төгс байдал нь таныг бусдаас тусгаарлаж, хань ижлээ сонгоход тань хамгийн том тээг болж мэднэ. Иймд хамгийн гол нь өөрийнхөө мэдрэмжийг дагах нь хамгийн чухал санагдсан.

Дэндүү төгс нэгэн

15 Уух дуртай

Согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээний талаар та багагүй мэдээлэлтэй байх. Мэдээж сэтгэл хөдлөл, сэтгэл гутарлын үедээ архийг хэрэглэх эрүүл мэндэд ноцтой хохирол учруулна. Эрүүл мэндээ алдахаас гадна найз нөхөд, ажлын хамт олондоо сул талаа харуулах, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх явдал элбэг тохиолддог. Тиймээс иймэрхүү залуугаас эртхэн зайгаа барьсан нь дээр юм шүү.

Уух дуртай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()