11
Николас Кейжийн гэрт нууцаар орсон эр
1999 онд "Bringing Out the Dead" киноны зураг авалтын үеэр түүнийг нэгэн Франц залуу хаашаа ч явсан дагаж, юу л хийнэ дуурайж байсан тул Николас (Nicolas Cage) хамгаалалтын албаныханд мэдэгдэж түүнийг баривчлуулж байжээ. Гэсэн ч тэрээр сэтгэцийн өвчтэй шүтэн бишрэгчдээс бүр мөсөн салсангүй.
Дээрх үйл явдлаас хойш хэдэн жилийн дараа тэрээр шөнийн 2 цагт өрөөнд нь зогсож байгаа эрээс цочиж сэрсэн гэнэ. Хожим үүний талаар ярихдаа: "Тэр залуу савхин хүрэмнээс өөр ямар ч хувцасгүй байсан. Бас миний унтаж байсан ор руу ширтээд чихэр идэж байсан гээд боддоо. Тэр залууг хараад, түүнийг сэтгэцийн өвчтөн гэдгийг төвөггүй ойлгосон юм. Тиймээс түүнтэй эвээр ярихыг хичээж , хэл ярианы чадвараа ашиглан түүнийг ятган гэрээсээ явуулж чадсан даа" хэмээн дурджээ.
10
Эдди Веддерийг Есүс гэж бодсон бүсгүй
Америкийн нэрт хөгжимчин, дуучин Эдди (Eddie Vedder) олон удаа нэгэн үл таних эмэгтэйгээс "Чи бол миний хүүхдүүдийн эцэг. Мөн чи намайг хүчиндэж, жирэмсэн болгосон одоо үүнийхээ хариуцлагыг хүлээ." гэх утгатай захиа авч байсан бөгөөд тус эмэгтэй захианууддаа түүнийг Есүс гэж бичсэн байжээ. Асуудал үүгээр дууссангүй. Уг захианууд ирснээс хэдхэн сарын дараа Эддигийн гэрийн ханыг захианы эзэн болох эмэгтэй машинтайгаа дайрчээ. Алдарт дуучин бага зэрэг шоконд орсон ч, ямар нэгэн бэртэл аваагүй байна. Харин өнөөх захианы эзэн бүсгүй маш хүнд гэмтсэн бөгөөд одоогоор шоронд хоригдож байгаа аж.
9
Алахыг завдсан шүтэн бишрэгч
2006 онд телевизийн хөтлөгч Конаныг (Conan O'Brien) өөрийгөө номлогч Дэвид хэмээн нэрлэсэн эрээс удаа дараа захиа авч байжээ. Эхний захиануудад ямар нэгэн сэжиг бүхий зүйлс бичигдээгүй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам түүнээс ирэх захианууд нь илүү хүчирхийлэл, дарангуйллын шинж чанартай буюу аллага үйлдэх тухай болж эхэлсэн гэнэ. Эдгээр захианаас хэдхэн хоногийн дараа Нью Йорк хотод Конан ээлжит шоугаа хөтөлж байх үед уг хэрэгтэн алахыг завдсан бөгөөд аюулгүй байдлыг ажилчид түүнийг амжиж зогсоон хөтлөгч эрийн амийг аварч байжээ.
8
Түүнийг сахлыг хусахыг хүссэн бүсгүй
АНУ-ын иргэн Катерин гэх эмэгтэй, жүжигчин Хью Жекман (Hugh Jackman)-д хайртай хэмээн ойр дотныхоо хүмүүст байнга ярьдаг байжээ. Гэхдээ Жекманы зөвхөн сахал нь л түүнд таалагддаггүй байсан гэнэ.
Нэгэн удаа бүсгүй Жекманыг дасгал хийдэг фитнесс рүү нь дагаж орсон бөгөөд алдарт жүжигчинг дасгалаа эхлэхийн яг өмнө нь цахилгаан сахлын татуурга гартаа бариад дайрсан гэнэ. Азаар Жекманы хувийн дасгалжуулагч эмэгтэйг зогсоож цагдаа нарын гарт хүлээлгэн өгчээ.
7
Шоронд дахь сүрдүүлэг
Найруулагч Шон Пенн (Sean Penn) 1987 онд хурд хэтрүүлэн жолоодсон, бүдүүлэг зан гэх зэрэг шалтгаанаар 60 хоногийг шоронд өнгөрөөсөн юм. Тус шоронд нь 13 хүний аминд хүрсэн, цуврал алуурчин эр хоригдож байж таарчээ. Нэгэн өдөр Шонг шоронгийн өрөөндөө амарч байхад уг цуврал алуурчнаас нэгэн захиа иргсэн гэнэ. Уг захианд Шоныг мөн цуврал алуурчин бол, үгүй бол аминд нь хүрнэ гэсэн утгатай үгс байжээ. Гэсэн ч жүжигчин эр цуврал алуурчинтай холбогдох ямар ч шаардлагагүй гэдгээ хариу захиандаа тайлбарласан байдаг. Гэхдээ тэрээр үүнийг алуурчинд илгээх бус шоронгоос гарахдаа аваад харьж байсан гэдэг.
6
Кевин Смитийн охиныг барьцаалахыг завдсан дуудлагын жолооч
2015 онд зохиолч Кевин Смитийн (Kevin Smith) 16 настай охиныг барьцаалахыг завдсан хэрэг гарчээ. Тухайн үед охин кофе шофын гадаа дуудлагын жолоочоо хүлээн зогсож байтал түүний өмнө жийп унасан хоёр залуу ирээд машиндаа суухыг хүчилсэн гэнэ. Охин ч эргэлзэж тэдгээрээс дуудлагын жолооч гэсэн баталгаагаа харуулахыг хүссэн ба өнөөх залуус ч охиныг хуурч чадахгүйгээ мэдээд зугтаажээ.
5
Тэйлор Свифтийг сүрдүүлсэн нь
Өнгөрсөн жил дуучин бүсгүйд үл таних нэгнээс сүрдүүлэг ирсэн нь "Чамтай учрах залуу бүрийг хорооно" гэсэн захидал байсан бөгөөд тэрээр захидалдаа "Хонгорхон Тэйлор минь, чамтай ойртсон хэнийг ч болов би алах болно" хэмээн бичжээ. Энэхүү захидлын эзнийг Тимоти Свийт (Timothy Sweet) гэдэг бөгөөд 33 настай залуу юм байна. Цагдаа нар түүнийг баривчилж, тохирох шийтгэлийг оногдуулсан бөгөөд дуучин бүсгүй рүү 100 метрээс нааш ойртохыг нь хориглосон аж. Гэмт хэрэгтэн охиноо надтай суулга гэж дуучны эцэг, эх рүү нь захидал бичиж, сүрдүүлж байсан удаатай гэнэ.
4
Скотт Адамс (Scott Adams)
Хүүхэлдэйн кино бүтээгч Скотт Адамс нь олон жилийн туршид нэгэн бүсгүйн шүүмжлэл, гүтгэлэгт өртсөөр иржээ. Эмэгтэйг Кристина гэх бөгөөд түүний үзэж байгаагаар Скоттын бүтээсэн "Dilbert" гэх хүүхэлдэйн баатар үргэлж өөрт нь бэлгийн дарамт учруулж ирсэн гэнэ. Түүнчлэн Скотт өөрийг нь өдөх зорилгоор уг хүүхэлдэйн киногоо хийдэг гэх зэргээр өөрийн блог болон бусад олон нийтийн хэрэгслээр бичдэг байна. Тэрээр одоо болтол уг эмэгтэйгээс салж чадаагүй хэвээр байгаа аж.
3
Сандра Буллокыг эхнэрээ гэж андуурсан эр
2014 онд жүжигчин Сандра Буллокийн (Sandra Bullock) гэрийн аюулгүйн системийг Корбет гэх эр эвдэж, түүнийг эхнэрээ хэмээн, хүчиндэхийг завдсан гэнэ. Азаар Сандра амжиж цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар ч хурдан ирж Корбетыг баривчилжээ. Сандра үүний талаар ярихдаа: "Тэр залуу өмнө нь над руу олон удаа захиа илгээж байсан. Захиа болгон дээрээ намайг өөрийнх нь эхнэр гэсэн агууллагтай зүйлс бичсэн байсан" гэжээ. Түүнчлэн Корбетын гэрээс олон тооны буу болон тэсрэх бодис, тэр байтугай Сандрагийн гэрт орж хэрхэн түүнийг хүчиндэх талаар бичсэн төлөвлөгөө хүртэл олдсон байна.
2
Ребекка Шефферийг хөнөөсөн сэтгэцийн өвчтөн
Ребекка (Rebecca Schaeffer) 1989 онд телевизийн олон ангит кинонд тоглон нэлээдгүй нэр хүндтэй болоод байсан юм. Гэсэн ч түүний амжилт удаан үргэлжилсэнгүй. Тэрээр Роберт гэх шүтэн бишрэгч залуудаа буудуулан амиа алдсан юм. Хэргийн шалтгаан нь Ребекка тухайн үед нэгэн кинонд дурлалт хосын дүрд тоглосон бөгөөд үүнийг нь Роберт бодит байдал дээр хүлээн аваад жүжигчин бүсгүйг өөрөөс нь "урвасан" хэмээн үзсэн гэнэ. Ийнхүү тэрээр Ребеккагийн гэрт нь очоод түүнийг хаалга тайлах үед нь буудан хороожээ.
1
Ахин нэг аллага
1990-ээд оны поп од Селенаг (Selena) түүний фэн клубын ахлагч Салдивар гэх бүсгүй хороосон байдаг. Хэрэг болохоос өмнө поп од, фэн клубынхээ ахлагчтай маш сайн харилцаатай буюу бараг л дотны найзууд мэт байжээ. Гэсэн ч Салдиварыг зөвхөн өөрийнх нь мөнгөнд шунаж байгааг мэдсэн Селена түүнтэй уулзаж холбоогоо таслахыг хүссэнд нь Салдивар уурлаж түүнийг буудан хөнөөсөн байна.