Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Антифриз нь эд ангийн халалтаас сэргийлдэг. Авто машины хөдөлгүүрийн ажиллагааны явцад, түүний эд ангиудад их хэмжээний халалт үүсч байдаг. Хөдөлгүүрийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд түүнийг хөргөх зайлшгүй шаардлага гарч ирдэг. Хөргөлтийн систем нь хөдөлгүүр дэх нийт түлшний шаталтаас үүссэн халалтын 25-30%-ийг гадагшлуулж чаддаг. Үүний тулд хөргөлтийн шингэн буюу антифризийг ашигладаг.
2. 1996 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх машинууд антифриз хэрэглэх нь зүйтэй. Өмнө нь монголчууд тосолийг өргөн ашигладаг байсан бол орчин үеийн автомашины хөдөлгүүрийг хөргөхөд антифризийг ашиглаж байна. Тосолийн найрлагад ордог этиленгликоль металлын эд ангиудыг зэврүүлэх магадлал өндөртэй бодис юм. Харин антифриз нь хөргөлтийн үүрэг гүйцэтгэхээс гадна хөргөлтийн системийг бүхэлд нь цэвэрлэж өгдөг.
3. Гаднаас орж ирсэн машины хөргөлтийн шингэнийг өвлөөс өмнө заавал солиорой. Дулаан орноос ирсэн машинууд хөлдөх температур бага хөргөлтийн шингэнтэй байдаг тул бүгдийг нь асгаад, Монголын эрс тэс уур амьсгалд таарсан хөргөлтийн шингэнийг хийх нь зүйтэй.
4. Хөдөлгүүрийн шингэнээ хэмжиж үзээд сонголтоо хий. Хөдөлгүүрээ унтрааж хөргөөд хөргөлтийн шингэнийг хэмжиж үз. Царцах темпаратур нь хасах 40-н хэмээс дээш байгаа эсэхийг шалга. Зарим чанар муутай хөдөлгүүрийн шингэн нь -40 гэж шошгон дээрээ бичсэн ч хэмжээд үзэхээр -35-37 хэмийг заах нь бий. Тиймээс брэндийн бүтээгдэхүүнийг сонгоорой.
5. Заасан км-ийг яваад хөргөлтийн шингэнээ солиорой. Хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүй явснаар зэврэлтээс сэргийлэх, урвалд орж исэлдэхгүй байх гэсэн шинж чанараа алдан, хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн гильцний гадна хананд хаг, нагар, бохирдол үүсгэж, шатах камер болон хөргөлтийн шингэний хооронд дулаан дамжуулалтыг муу явуулж эхэлдэг.
6. Монголчууд ОХУ-ын Сибирийн цаг агаарт шалгагдсан SIBIRIA хөргөлтийн шингэнийг түгээмэл хэрэглэдэг. Учир нь:
- Хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн.
- -40 хэм хүртэлх хүйтэнд хөргөлтийн системийг хөлдөлт, агаарын бөмбөлөг үүсэхээс маш сайн хамгаалдаг.
- Хөргөлтийн системийн резинэн жийргэвч, бэхэлгээ, хоолойнуудад сөрөг нөлөө үзүүлдэггүй.
- Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
- Ашиглалтын хугацаа: 120'000 км
7. Sibiria хөргөлтийн шингэнийг сүүлийн үеийн бүх төрлийн суудлын, ачааны автомашинууд, дунд ба хүнд нөхцөлд ажилладаг тээврийн хэрэгслүүд (BMW, Mercedes – Benz, Toyota, Mazda, Ford, Nissan, General motors, Opel, Mitsubishi, Daewoo, Audi, Volvo, Jaguar, Skoda, ГАЗ, Lada, CAT, Liebherr , Komatsu)-ийн хөргөлтийн системд хэрэглэнэ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.