1
Хортой будгаар өнгө оруулсан даавуу
Өнөөдөр бид хувцсандаа хүссэн өнгийн будгийг хялбархан оруулж чадаж байна. Дээр нь эрүүл мэндээ муутгахгүй гэхээр үнэхээр сайхан шүү дээ. Харин хуучин цагт өнгөлөг, тод хувцсыг өмсөнө гэдэг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж буйгаас өөрцгүй байжээ. Учир нь тод өнгийг гаргаж авахын тулд хүнцэл, зэсийн сульфат агуулсан будагч бодисыг ашигладаг байсан нь маш олон дээдсийн бүсгүйчүүдийг үхэл рүү нь түлхэж байв.
Хамгийн аймшигтай нь энэхүү хортой будаг нь хувцсанд өнгө оруулах зорилготой бус, барилгын ханыг буддаг байжээ. Будагны гаднах савлагаанд хор хэмээх бичгийг тодоос тод бичсэн ч, бүсгүйчүүд гоо сайхан харагдахын тулд үхэлтэй ч нүүр тулгарахад бэлэн байсан нь үүнээс харагдаж байна. Тус хувцсыг өмссөний дараа бүсгүйчүүдийн биед аажим хордлогын тууралт туурч, олон цагаар удаан өмссөнөөр амь насаа алддаг байсан аж.
2
Сиси хормой
Бидний үзэх дуртай маш олон хуучны кинонд, бүсгүйчүүд нь "сиси" буюу дэрвэгэр хормойтой даашинзаар гоёсон харагддаг. Энэ нь мэдээж харагдах байдлаасаа үнэхээр сүрлэг бас, дээдсийн боловч, үүний цаана аймшигтай түүх нуугдана. Төгс үзэмжит хувцаслахын тулд бүсгүйд 2-3 туслах хэрэгтэй бөгөөд тайлахад ч мөн төвөгтэй. Зайлшгүй хэн нэгний оролцоо хэрэгтэй юм.
Ийн чамирхаж хувцасласан бүсгүйн хормойд лааны оч үсрэх төдийд, амьдаараа зулын гол болж шатдаг аж. Нэгэнт ганцаараа тайлж чадахгүйгээс цааш үхэн үхтэл амьдаараа тарчилдаг бөгөөд энэ мэт аймшигтай үхлээр маш олон залуу охид амь эрсдэж байсан нь харамсалтай.
3
Хятадын бадамлянхуа хөл
БНХАУ-д 1911 оныг хүртэл энэхүү аймшигт тарчлаан үргэлжилж байжээ. Юуны учир аймшигт тарчлаан гэсэн бэ гэхээр бага насны охидын хөлийг давстай алчуураар чанга баадагнаж, хөлийн хэлбэр болон өсөлтийг нь зогсоодог байсантай холбоотой. Ийн боолгосон хөл тэднийг нас биед хүрмэгц хүн харахын эцэсгүй, аймшигтай хэлбэртэй болсон байх бөгөөд үзүүрээсээ үхэжсэн байдаг аж. Энэ нь нөгөөтэйгүүр тэдний хувьд гоо үзэсгэлэнтэй хэмээгдэж байсан нь хачирхалтай.
Эрт үед ийн баадагнуулсан охид хожим боолтоо авсан ч нэгэнт оройтсон байх бөгөөд тэдний хөл бүрмөсөн хэлбэржсэн байдаг аж. Золоор өнөө үед тус уламжлал бүр мөсөн үгүй болсон бөгөөд залуу охид өөрийн хүссэн гутлаа өмсөөд, хөлөө ил гаргах боломжтой гэсэн юм.
4
Маш өндөр ултай шаахай
Тус төрлийн өндөр ултай шаахай нь Хятад болон Италид түгээмэл анзаарагддаг. Италид тус гутлыг цокколи /tsokkoli/ хэмээдэг бөгөөд ихэвчлэн ихэс дээдэс, хаадын угсааны хүмүүс өмсдөг байсан байна.
Гутлыг шавар материалаар цутгаж хийдэг байсан бөгөөд тус мода нь хожим Европын орнуудаар хурдацтай тархсан байдаг. Зурагнаас харахад явахад маш хэцүү бөгөөд үүнээс болж хүмүүс хөлөө хугалах, цаашлаад амь насаа хүртэл алддаг байсан түүхтэй.
5
Арьс цайруулах бүтээгдэхүүн
Та анзаарч байсан бол хуучны Европын ихэс дээдсийн зураг, баримтат кинонд тэд маш цагаан харагддаг. Энэ нь мэдээж тэдний түрхдэг оо энгэсэгтэй холбоотой боловч, нөгөөтэйгүүр арьс цайруулах тусгай тосыг түрхдэг байсантай салшгүй холбоотой. Тус тосыг Италийн ихэс дээдэстнүүд түгээмэл түрхдэг байсан бөгөөд үүнээсээ болж хараагаа алдах, арьсаа түлэх асуудлууд олон байсан аж.
6
Хортой гоо сайхны бүтээгдэхүүн
Мөн л цайруулах төрлийн бүтээгдэхүүнд тооцогдох энэхүү тосыг ихэвчлэн арьсныхаа өнгөнд сэтгэл хангалуун биш хүмүүс түрхдэг байжээ. Мэдээж үнийн хувьд жирийн ард авах боломжгүй бөгөөд бүтээгдэхүүний хоронд ихэс дээдсүүд өртдөг байв. Тосыг түрхэж эхэлсэн бүсгүйчүүд 30 нас хүрэлгүй нас бардаг байсан бөгөөд хүмүүс тэдний үхлийнхээ шалтгааныг хожим ухаарсан нь харамсалтай.
7
Хатуу хүзүүвч
Ялангуяа эхнэртэй эрчүүдийг үй олноор нь хөнөөсөн загварын нэг төөрөгдөл бол тус хатуу хүзүүвч юм. Тэд үүнийг захтай цамцныхаа гадуур давхарлаж өмсдөг байсан бөгөөд маш бариу бас хатуу учир цусны эргэлтийг хааж, амьсгалыг нь боогдуулан амь насыг нь авдаг байсан аж. Хүзүүг нь чанга боох тус хүзүүвчийг тайлахад маш төвөгтэй тул, үүнээсээ болж ихэнх нь хорвоогийн мөнх бусыг үздэг байв. Тиймдээ ч хожмоо тус хүзүүвчийг "эцгүүдийн алуурчин" хэмээн нэрлэжээ.
8
Урлагийн бүтээл мэт үс засалт
Харагдах байдлаасаа хэдий маш чамин боловч, охид бүсгүйчүүд хүнд, овоорсон их үснээсээ болж маш их тарчилдаг байв. Нэгэнт ийн засуулсан үстэйгээ хэдэн сарын турш байх бөгөөд унтахдаа ч хүртэл үсээ муухай болгох вий хэмээн, хөдөлгөөнгүй унтдаг байж. Хамгийн аймшигтай нь тэдний үсэнд хулгана, элдэв шавж үржиж, үсээ авахуулахаас өөр аргагүйд хүрдэг байсан гэнэ.
9
Гэрэлтдэг даашинз
Францын хувьсгалын дараа бүсгүйчүүд нүцгэн биеэ нэвт гэрэлтэх даашинзыг өмсдөг байжээ. Энэ нь тэднийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхээс гадна, өвлийн хүйтэн өдрүүдэд хатгаа өвчинд нэрвэгдүүлж, амь насыг нь авч оддог аж.
10
Бэлхүүсний корсет
Хуучин цагт корсет буюу бэлхүүсний даруулгыг даавуун материалаар бус хүнд, хатуу төмрөөр хийдэг байжээ. Энэ нь бүсгүйчүүдэд амьсгалах боломжийг олгохгүй бөгөөд хатуу хүйтэн төмөр нь биеийг нь нухаж, шархлаа үүсгэхээс гадна, удаан хугацаагаар өмссөнөөр дотор эрхтэнгүүд шахагдаж, хавирга нь хүртэл хугардаг байсан гэнэ. Тэр бүү хэл жирэмсэн эмэгтэй ч хүртэл тус корсетоо авах нь хориотой байв.
Таны харж байгаа энэ бүсгүйг Ла Силф (La Silf) гэдэг бөгөөд тухайн үедээ хамгийн алдартай "S" хэлбэрийн биетэй бүжигчин бүсгүй юм. Түүний дотор эрхтэн, хавирга нь шахагдсанаар хэлбэржиж, айхтар хүнд гэмтэл авсан байжээ.