Энэ долоо хоногт танд юу тохиолдох вэ?

2017-11-20, 17:30
12,895

Шинэ жил ойртсоор л, хүн бүр л энэ онд төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлэхээр яаран ажиллаж байгаа билээ. Харин энэ ирэх өдрүүдэд хийх ёстой олон ажлынхаа яг алийг нь хийхээ хараахан шийдээгүй байгаа хүмүүстээ зориулан уламжлал ёсоор долоо хоногийн зурхайгаа бэлтгэн хүргэж байна. Ингээд 11-р сарын 20-аас 26 хүртэлх, шинэхэн долоо хоногийн зурхайтайгаа танилцаарай.

Энэ долоо хоногт танд юу тохиолдох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Та энэ долоо хоногт хэд, хэдэн шинэ зүйл сурах боломжтой. Тиймээс сонирхолтой арга хэмжээнд оролцож, аль болох олон хүмүүстэй танилцаарай. Долоо хоногийн эхний өдрүүдэд идэвхтэй байх хэрэгтэй ч сүүлийн өдрүүдэд өөртөө илүү цаг гаргаж, дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй. Амралт гэдэг нь амжилтын нэг хэсэг гэдгийг сайтар санаарай. Түүнчлэн энэ долоо хоногт хэд, хэдэн найрсаг, ирээдүйд танд томоохон тус болох хүмүүстэй танилцах болно.

Хонь

2 Үхэр

Сөрөг бодлуудаа толгойноосоо авч хаяарай. Танд гутарч суух цаг зав байхгүй бөгөөд энэ жилдээ багтааж хийхийг хүссэн зүйлсээ амжуулахад маш цаг үлдсэн байна. Тиймээс хэн нэгэнд гомдож, уурлаж, үзэн ядаж байгаа бол зүгээр л мартах хэрэгтэй. Ахин сануулахад танд эдгээр сөрөг зүйлээс өөр бодох, анхаарлаа хандуулах зүйл байгаа учраас хэдий хурдан салж чадна төдий чинээ энэ долоо хоногт амжилт дагуулна.

Үхэр

3 Ихэр

Тархин дах бүх бодол санаагаа цэгцлэх хамгийн тохиромжтой бас шаардлагатай үед ирлээ. Зөвхөн бодол санаа ч бус ажлын ширээ, өрөөгөө гээд бүхнийг эмх цэгцэд оруулах нь зүйтэй. Түүнчлэн шийдвэр гаргахдаа анхаарлаа маш сайн хандуулж ирээдүйд авчрах үр дүнг нь тооцож үзээрэй. Хэрэв үнэхээр том шийдвэр бол гэр бүл, найз нөхдөөсөө зөвлөгөө авах хэрэгтэй. Бясалгах хийх, иог хийж эхэлбэл маш сайн үр дүн гарах болно.

Ихэр

4 Мэлхий

Таныг энэ долоо хоногийн туршид азын тэнгэр ивээх болно. Өнгөрсөн өдрүүдэд сайн дураараа хийсэн ажил эсвэл хэн нэгэнд тусалсныхаа хариуд маш том гэнэтийн бэлэг, шагнал авна. Шинэ жил ирж байгаа учраас таны хувьд энэ долоо хоног шинэ бүхний эхлэл болоход тохиромжтой ба өмнө нь болсон хуучин дурсамжуудаа мартахыг хичээгээрэй.

Мэлхий

5 Арслан

Бясалгал, иог гэх зэргээр хичээллэхэд хамгийн үр дүнтэй үе ирж байна. Эдгээрийн тусламжтайгаар та өөрийгөө илүү ихээр таньж мэдэх ба үүнээс ирэх онд хэр амжилттай байх тань шалтгаална.  Мөн эерэг энергитэй хүмүүстэй уулзаж, өөрийгөө эрч хүчээр цэнэглээрэй. Таны эрч хүч, эерэг сэтгэгдэл ихсэх тусам ажлын талбарт амжилт гаргах магадлал ихсэх болно.

Арслан

6 Охин

Сайхан, муухай гээд бүх зүйлийг тохиолдох ёстой учраас л тохиолдож байна хэмээн хүлээн аваарай. Учир нь танд тун удахгүй маш сайхан мэдээ ирнэ. Иймээс хэцүү зүйл тохиолдсон ч сэтгэлээр унах хэрэггүй. Зовлонгийн дараа жаргал гэдгийг санаж эрч хүчтэй байх нь чухал. Зөвхөн энэ долоо хоногт ч бус ирэх өдрүүдэд мөн бууж өгөхгүй зан чанараа хадгалбал амжилт үргэлж таны талд байх болно. 

Охин

7 Жинлүүр

Та үргэлж бусдад санаа тавьдаг төрөлхийн зантай ч ойрын өдрүүдэд бусдаас ирэх халамж анхаарлыг ч мөн хүндэтгэн үзээрэй. Ойр дотныхо хүмүүстэй цагийг өнгөрөөж, тэдэнтэй харьцаагаа улам илүү бат бөх болгох хэрэгтэй. Түүнчлэн ирээдүйдээ үргэлж анхаарлаа хандуулах бус өнөөдөр болж буй үйл явдалд талархаарай. Хэрэв та тайван байдал болон няхуур зангаа хослуулж чадвар тун удахгүй томоохон амжилтад  хүрэх болно. 

Жинлүүр

8 Хилэнц

Сөрөг бодолтой хүмүүс болон танд таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйлсээс зайгаа барь. Таныг хүндэлж, хайрлаж чаддаг хүмүүстэй аль болох их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Түүнчлэн дуртай зүйлсдээ ч мөн цаг гаргаж, өөрийгөө баярлуул. Хүнд хэцүү зүйл тохиолдвол тайван байдлаа хадгалж, эрч хүчтэй байгаарай. Таныг энэ долоо хоногт томоохон бэлэг хүлээж байх өндөр магадлалтай байна. 

Хилэнц

9 Нум

Өнгөрсөн өдрүүдэд тохиолдсон сөрөг энергитэй үйл явдлуудыг шинэ долоо хоногийнхоо эхэнд мартаж чадвал таныг төсөөлж ч байгаагүй гэнэтийн бэлгээр шагнах болно. Дан ганц мартаад зогсохгүй, ирээдүйд тохиолдох хэцүү зүйлсэд ч мөн одооноос өөрийгөө бэлдэх нь зүйтэй. Үүний тулд өөрийнхөө дурлаж хийдэг зүйлсээ олж, илүү аз жаргалтай нэгэн болохыг хичээгээрэй. 

Нум

10 Матар

Өөрийн хүсэл, мөрөөдлөө устгуулах боломжийг бусад хүмүүст болон таагүй бодлуудад бүү олго. Энэ долоо хоногт амжилттай байж чадах бөгөөд хамгийн гол нь өөрт олдох амжилт, аз жаргалаа бусдад алдаж болохгүй. Иймээс бясалгал, иог гэх зэргээр сэтгэл санаагаа тогтворжуулж, олон зүйл цалгардахгүй байхыг хичээгээрэй. 

Матар

11 Хумх

Энэ долоо хоногийн туршид сэтгэл зүрхээ сайн дагаарай. "Алхемич" номон дээр гардагийн адилаар үнэхээр л та нэг зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж чадвал бүхий л зүйлс түүнд хүрэхэд тань тусалж, боломжийг ихээр гаргаж өгнө. Тиймээс аль болох өөрийгөө сонсч, бусдын бодолд автагдахгүй байхыг хичээх нь зүйтэй.

Хумх

12 Загас

Магадгүй энэ долоо хоногт таны өөртөө итгэх итгэл бага зэрэг суларч болох юм. Гэхдээ үүнийг бүтэлгүйтэл бус амжилтад хүрэхэд тулгардаг энгийн нэгэн саад бэрхшээл гэж хүлээн аваарай. Ингэж чадвал та тууштай байсныхаа үр дүнд нь тун удахгүй баяртай мэдээ дуулах болно. Саад бэрхшээл тулгарсан ч бууж өгөхгүй, тэмцэх ёстой гэдгээ үргэлж санаж байхад буруудах зүйлгүй. 

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()