1
Өндөгний цагаантай маск
Энэхүү маск нь арьсыг толигор болгохоос гадна, нүүрний нүх сүвийг агшааж өгдөг. Ялангуяа их хотын бохирдол дунд амьдарч буй бидэнд маш хэрэгтэй. Үүнийг бэлтгэхийн тулд:
- Өндгийг шараас нь салгаж, тусад нь саванд хийнэ.
- Цагаан хэсгийг хөөсөртөл нь сайн хутгаж өгөөрэй.
- Дараа нь нүүрэндээ жигд түрхэж, хатсаны дараа зөөлөн хуулж авах хэрэгтэй.
- Ингээд нүүрээ бүлээн усаар угааж, өөрт тохирдог нүүрний тосоо түрхэнэ.
2
Зөгийн бал, авокадо маск
Хэрэв таны арьс маш ихээр ядарч, өнгө зүсээ алдсан бол дараах маскыг нүүрэндээ жигд түрхээрэй.
- 1/2 авокадо
- 1/4 аяга овъёос
- 1 цайны халбага алимны цуу
- 1 цайны халбага нимбэгний шүүс
Авокадо жимсээ угааж хальслан, дээр нь овъёос, алимны цуу болон нимбэгний шүүсээ хийгээд холигчинд хийнэ. Бэлэн болсны дараа нүүрэндээ түрхэж, 20 минут орчим болсны дараа бүлээн усаар угааж аваарай.
3
Өндөгний шар, оливийн тостой маск
Ядарсан арьсанд хамгийн сайн тэжээл өгдөг маск бол өндөгний шар болон оливийн тостой маск юм.
- 1 ширхэг өндгийг хагалж, шарыг цагаанаас нь салгана.
- Ингээд салгаж авсан өндөгний шар дээрээ оливийн тосноос хийж, сайтар хутгаж өгнө.
- Хэрэв та нэмэлтээр сайхан үнэр оруулахыг хүсэж байвал, дээр нь нэг дусал эфирийн тосноос нэмж өгөөрэй.
- Ийн 20 минут орчим байлгасны дараа нүүрээ бүлээн усаар угаана.
4
Нухсан төмс болон бүйлсэн самар, сүүтэй маск
Холимог болон батгатай арьсанд хамгийн тохиромжтой бөгөөд давхар цайруулах үйлчилгээтэй.
- Нэг ширхэг төмсийг арилгаж, чанана.
- Чанасан төмсөө нухаж, дээр нь сүү болон бүйлсэн самрын тосноос тус бүр 2 халбагыг нэмж өгнө.
- Маскаа сайтар зуурсны дараа нүүрэндээ тавьж 20 минут орчим болсны дараа бүлээн усаар угаагаарай.
- 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой.
5
Улаан лоольтой маск
Нүүрний илүүдэл үс болон хар батгыг хуулах үйлчилгээтэй маск юм.
- 1 ширхэг улаан лооль жимсийг арилгаж, холигчинд хийнэ.
- Үүн дээрээ 1 цайны халбага желатин хийх бөгөөд, ахин 1 цайны халбага сүү хийх хэрэгтэй.
- Бэлэн болсон зуурмагтаа хэдэн дусал зөгийн бал хийж, дахин хутгаарай.
- Ингээд үүнийгээ хэсэг сэрүүн газар байлгасны дараа нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа хуулж авна.
6
Овъёос болон сүүтэй маск
Арьсыг зөөлрүүлж, торгомсог болгох үйлчилгээтэй маскыг бэлтгэхийн тулд:
- 2 цайны халбага овъёосыг холигчинд хийнэ. Үүн дээрээ 2 цайны халбага бүлээн сүү, 1 цайны халбага оливийн тос хийж, ахин хутгана.
- Нүүрэндээ түрхсэний дараа 10-15 минут болгож, бүлээн усаар угаана.
7
Өргөст хэмх, нимбэгтэй маск
Нүхжилт арилгахаас гадна, давхар арьсыг цайруулах үйлчилгээтэй.
- 2 хэрчим өргөст хэмх, 2 цайны халбага нимбэгний шүүс, болон 2 цайны халбага желатинийг холигчинд хийнэ.
- Хэсэг хугацаанд сэрүүн газар байлгасны дараа нүүрэндээ түрхэж, 10-15 минут болгосны дараа бүлээн усаар угаагаарай.
8
Зөгийн балтай маск
Тус маск нь таны арьсанд дээд зэргийн тэжээл өгөхөөс гадна, давхар цайруулах болно.
- 3 цайны халбага цэвэр зөгийн бал
- 1/3 цайны халбага синнамон буюу шанцай
- Дээрх орцуудаа хооронд нь сайтар хольж, нүүрэндээ түрхэсний дараа 10 минут болгоод бүлээн усаар угаагаарай.
Та эдгээр маскыг нүүрэндээ түрхээд үр дүнгээсээ бидэнтэй хуваалцаарай!