1. Эрүүл мэнд - Маш их зүйлийг хийж бүтээхийг хүсдэг ч эрүүл биегүй хүмүүс маш олон бий.
2. Сайхан нойр - Урт ажлын өдрийн дараа хамгийн сайхан зүйл бол яах аргагүй нойр билээ.
3. Найзууд - Юу ч хийсэн бусдын өмнө таныг шүүмжилдэггүй найзуудтай байх хэчнээн сайхан гээч.
4. Шашны эрх чөлөө - Хүссэн шашингаа шүтэх эрх тийм ч олон хүнд байдаггүй юм шүү.
5. Эцэг эх - Хэдий тэдэнд дутагдал бий ч, тэд чамд амьдрал бэлэглэснийг бүү мартаарай.
6. Амралтын өдрүүд - Ихэнх хүмүүс амьдралынхаа төлөө нэг цаг ч амрахгүй ажиллаж байгаа.
7. Хайр - Хайр дурлал бол хамгийн гайхалтай зүйл юм.
8. Шинэ өглөө - Шинэ өглөө бүр бидэнд илүү ихийг хийж бүтээх боломжийг олгодог.
9. Алдаа - Хэрвээ бид хэзээ ч алддаггүй бол өсөн дэвжих боломжгүй билээ.
10. Сургууль - 57 сая хүүхэд сургуульд явахыг хүсдэг ч тэдэнд явах боломж байдаггүй.
11. Унших чадвар - 7 тэрбум хүнээс 800 сая нь уншиж чаддаггүй.
12. Гэр орон - Та байшин, гэр, бүр майханд ч амьдардаг байсан орох оронтой байгаадаа баярлаарай.
13.Инээд - Инээдгүйгээр орчлон ертөнц хэр аймшигтай байх байсан бол?
14. Нарны илч - Бид бүгдийн амьдралыг тэтгэж байгаа хамгийн чухал зүйл. Өдөр бүр тань руу мишээх алтан Наранд талархаарай.
15. Цэвэр ус - 2 тэрбум хүн цэвэр усны гачигдалтай амьдарч байна.
16. Интернет - Дэлхий дээр 4 тэрбум хүн интернетэд холбогдох боломжтой байдаг.
17. Дуу хөгжим - Бидний сэтгэлийг хөдөлгөх дуу хөгжимгүй байсан бол уйтгар гуниг бүхнийг эзлэх байсан даа...
18. Зүүд - Зүүд бидэнд хязгааргүй эрх чөлөөг бэлэглэдэг.
19. Үг хэлэх эрх чөлөө - Хүссэн зүйлээ хэлэх эрх чөлөө тийм ч олон хүнд байдаггүй.
20. Байгал - Эх дэлхийн бидэнд өгсөн хамгийн сайхан бэлэг.
21. Хоол хүнс - Амттай хоолгүйгээр амьдралыг төсөөлшгүй.
22. Цахилгаан - Цахилгаангүйгээр хүн төрөлхтөн оршин тогтноход тун хэцүү.
23. Сар болон од - Шөнийн тэнгэрт од болон сар л гэрэл гэгээ нэмдэг шүү дээ.
24. Ялгаа - Хүн бүр адилхан байсан бол амьдрал хэтэрхий уйтгартай биш гэж үү?
25. Мөнгө - Та 100 төгрөгтэй байсан ч Дэлхийн ихэнх хүмүүсээс баян гэсэн үг юм шүү.
26. Ном - Ном бол ертөнцийг харах цонх юм.
27. Тэжээвэр амьтан - Тэд хүний хэлээр ярьдаггүй ч, заримдаа хүнээс ч илүү хайрладаг.
28. Урлаг - Бидний чихэнд бус зүрхэнд үг хэлдэг, үүн шиг гайхалтай зүйл тун цөөхөн.
29. Баярын өдрүүд - Олон баяруудын ачаар л хүн аз жаргалаар дутахгүй амьдарч чаддаг.
30. Бороо - Сэрүүн бороогүйгээр халуун зуныг төсөөлөхийн аргагүй.