Төмсөөр хийж болох амтат хоолнууд

Айл бүрийн хөргөгчинд байдаг төмсийг ашиглаж, төрөл бүрийн амттай хоол хийж болох аж. Бид өнөөдөр та бүхэндээ төмсөөр хийж болох амтат хоолнуудын жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Та мах ашиглахгүйгээр хийж болох тул эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх болов уу. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, амтат хоолны жоруудыг сурц авцгаая.

Төмсөөр хийж болох амтат хоолнууд

1 Төмстэй гамбир

Орц:

  • Төмс - 250 гр
  • Масло - 25 гр
  • Гурил - 50 гр
  • Хөөлгөгч - 1/4 цайны халбага
  • Далайн давс - 1 чимх

Хийх арга:

Төмсөө хальсалж цэвэрлээд, давстай усанд 8-12 минут чанана. Чанасан төмсөө уснаас гаргаж, маслотойгоо хольж, нухаарай. 

Тусдаа аяганд гурил, хөөлгөгч, далайн давсаа хийж хутгах бөгөөд үүнийгээ нухсан төмстэйгээ холих хэрэгтэй. Үүнийгээ хоёр хэсэгт хувааж, 5 мм зузаантай болгож элдээд, хайруулын тавганд шараарай. Нэг талаар нь 3-4 минут шарахад хангалттай. Ингээд л таны төмстэй гамбир бэлэн болох бөгөөд үүнийг гахайн шарсан мах, өндөг зэрэгтэй хамт идэж болно. 

Төмстэй гамбир

2 Өндөг, төмстэй хуурга

Орц:

  • Сонгино - 1 ширхэг
  • Сармис - 1 хумс
  • Оливын тос - 2 халбага
  • Зайдас - 120 гр
  • Чанасан төмс - 2-3 ширхэг
  • Өндөг - 2 ширхэг
  • Давс - 1 чимх
  • Хар перец - 1 чимх
  • Яншуй - 1/2 багц

Хийх арга:

Сонгино болон сармисаа жижиглэн хэрчиж, оливын тосондоо шараарай. Үүн дээрээ хэрчсэн зайдсаа хийж, 2-3 минут хуурна. Чанасан төмсөө хуурч байгаа зайдсан дээрээ хийж, ахин 5 минут гал дээр байлгана. 

Одоо харин хуурч байгаа хоолоо шарах шүүгээний тавцан дээр тараан байрлуулж, дээр нь өндгөө хагалж хийгээрэй. Хоолоо 180 хэмд, 8 минут шараад гаргана. Бэлэн болсон хоолон дээрээ давс, перец, яншуйгаа цацаж амтлаарай.

Өндөг, төмстэй хуурга

3 Төмсний хучмал

Орц:

  • Татсан үхрийн мах- 500 гр
  • Төмс- 4 ширхэг
  • Масло- 4 халбага
  • Өндөг- 1 ширхэг
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Ургамлын тос- 2 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Талхны үйрмэг- 200 гр
  • Яншуй- 20 гр
  • Гоньд- 1/2 халбага
  • Нунтаг улаан чинжүү- 1/2 халбага
  • Улаан лоолийн соус- 2-3 халбага

Хийх арга:

Төмсөө арилгаж, угааж хэрчээд 15-18 минут чанана. Төмсөө болмогц нь масло дээр нь хийж сайтар нухаад нухаш болгон бэлтгээрэй. Саванд татсан үхрийн мах, жижиглэж хэрчсэн сармис, талхны хатаамал буюу крахмал, өндөг, давс, хар перец, гоньд, жижиглэн татсан яншуй, бага зэрэг улаан лоолийн соус, халуун чинжүүг хийгээд сайтар хольж хутгана. Дараа нь ургамлын тосоо хайруулын тавганд хийж сонгиноо хуурах ёстой. Амталсан махыг хуурсан сонгино дээр хийж дунд зэргийн гал дээр бор хүрэн өнгө ортол хуурна. Ингээд дутуу хуурсан махыг будаа агшаагшинд хийж жигд тараана. Дээр нь өмнө бэлтгэсэн төмсний хучмалаа тарааж түрхээд будаа агшаагчаа асаах юм. Ингээд ойролцоогоор 20-30 минут хүлээсний эцэст хоол тань бэлэн болох аж. 

Төмсний хучмал

4 Шарсан төмс

Орц:

  • Төмс - 2 ширхэг (том хэмжээтэй)
  • Гахайн мах - 2 зүсэм
  • Оливын тос - 2 халбага
  • Чеддер бяслаг - 80 гр
  • Ногоон сонгино
  • Өндөг - 4 ширхэг

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ 180 хэмд халаана. Төмсөө хальстай нь шарах шүүгээнд хийж, 1 цаг байлгаж, гүйцэт болгоорой. Гахайн махаа оливын тосондоо шарна. Бэлэн болсон төмсөө голоор нь хувааж, зөөлөрсөн дотор хэсгийг нь халбагаар авна. 

Тусдаа аяганд гахайн мах, үрсэн бяслаг, хэрчсэн сонгиноо хийж, давс перецээр амтлаарай. Үүнийгээ төмсөн дотроо хийж, дээр нь хагалсан өндгөө тавина. Үүнийгээ ахин 12 минут жигнээд гаргаж идээрэй.  

Шарсан төмс

5 Жигнэсэн тахиан мах болон төмс

Орц:

  • Улаан лооль - 500 гр
  • Яншуй - 1/2 багц
  • Сармис - 2 хумс
  • Сонгино - 1 ширхэг
  • Тахианы цул мах - 4 ширхэг
  • Оливын тос 
  • Тахианы тунгалаг шөл - 1.5 литр
  • Олив - 200 гр
  • Лаазалсан вандуй - 400 гр
  • Лаврын навч - 1 ширхэг
  • Төмс - 200 гр
  • Халуун ногоо - амталгаагаар

Хийх арга:

Улаан лоолио том хэмжээтэй, яншуй, сармис, сонгиноо жижиглэн хэрчинэ. Оливын тосоо хайруулын тавгандаа хийж тахианы махаа шарах бөгөөд дээр нь улаан лооль, тунгалаг шөл, сармис, сонгиноо хийнэ. Ингээд хоолоо таглаж, 45 минутын дараа яншуй, олив, вандуй, лаврын навч, хэрчсэн төмсөө хийж, зөөлөн гал дээр хагас цаг байлгаарай. Хоолоо гаргаж идэхээс өмнө халуун ногоогоо нэмнэ. 

Жигнэсэн тахиан мах болон төмс

6 Грек маягаар жигнэсэн төмс

Орц:

  • Сонгино - 1 ширхэг
  • Сармис - 3 хумс
  • Улаан лооль - 4 ширхэг
  • Төмс - 750 гр
  • Оливын тос - 4 халбага
  • Хатаасан орегано - 1 цайны халбага
  • Халуун ногоо - амталгаагаар
  • Лаврын навч - 2 ширхэг
  • Улаан лоолийн соус - 1 халбага
  • Олив - 200 гр
  • Фета бяслаг

Хийх арга:

Сонгино, сармис жижиг хэмжээтэй, улаан лооль, төмсөө 4 хэсэгт хувааж хэрчинэ. Оливын тосоо халааж, сонгино, сармис, орегано, халуун ногоо хийж хуураарай. Үүн дээрээ төмс, улаан лооль, лаврын навч, олив, улаан лоолийн соусаа хийж, зөөлөн гал дээр 20-30 минут байлгаарай. Хоолоо бэлэн болмогц дээр нь фета бяслагаа зүсч тавина.

Грек маягаар жигнэсэн төмс

7 Төмс, цоохор майлз

Орц:

  • Рөүзмарин - 1 чимх
  • Сонгино - 2 ширхэг
  • Төмс - 500 гр
  • Цоохор майлз - 750 гр
  • Оливын тос - 2 халбага
  • Сармис - 1 хумс
  • Давс - 1 чимх
  • Хар перец - 1 чимх
  • Ногооны тунгалаг шөл - 400 мл

Хийх арга:

Сонгино, төмс, цоохор майлзаа хэрчинэ. Оливын тосоо халааж, ногоонуудаа хийж, хуурна. Үүнийгээ давс, перецээр амтална. Ногоогоо шарах шүүгээний тавцан дээр тавьж, шөлөө хийгээрэй. 200 хэмд 45 минут жигнэж гаргаарай. 

Төмс, цоохор майлз

8 Жигнэсэн төмс

Орц:

  • Төмс - 2.5 кг
  • Оливын тос - 2 халбага
  • Давс - чимх
  • Хар перец - чимх
  • Сармис - 1 багц

Хийх арга:

Төмсөө хальсалж цэвэрлээд, давстай усанд 15 минут чанана. Үүнийгээ голоор нь хоёр хувааж оливын тосоор тослосон шарах шүүгээний тавцан дээр тараан тавих бөгөөд дээр нь давс, перецээ цацаж, сармисаа нэг нэг хумсаар нь салгаж тавина. Шарах шүүгээгээ 180 хэмд халааж, хоолоо 20-25 минут шарна. 

Жигнэсэн төмс

9 Нимбэгтэй шарсан төмс

Орц:

  • Төмс - 1 кг
  • Оливын тос - 4-5 халбага
  • Нимбэг - 2 ширхэг
  • Нунтаг кориандер - 1 халбага
  • Хатаасан орегано - 1 халбага
  • Давс - чимх
  • Хар перец - чимх

Хийх арга:

Төмсөө хальсалж, давстай усанд 10-12 минут чанана. Оливын тосоо тавцан дээрээ түрхэж, шарах шүүгээгээ 200 хэмд халаана. Тавцан дээрээ төмс болон нимгэн хэрчсэн нимбэгээ тавьж, дээр нь кориандер, орегано, давс, перецээ цацаарай. Ингээд төмсөө 45-60 минут жигнээд, гаргаж идээрэй.

Нимбэгтэй шарсан төмс

10 Хар амар загастай төмсний салат

Орц:

  • Төмс - 600 гр
  • Зайдас - 200 гр
  • Ногоон сонгино - 1 ширхэг
  • Яншуй - 1 багц
  • Оливын тос - 2 халбага
  • Нимбэг - 2 ширхэг
  • Давс - чимх
  • Хар перец - чимх
  • Хар амар загас - 4 гол мах

Хийх арга:

Төмсөө хальсалж, голоор нь хуваан, давстай усанд чанаарай. Зайдсаа тосондоо хуурч гаргаад дээр нь хэрчсэн ногоон сонгино, чанасан төмс, нэг ширхэг нимбэгний шүүс, оливын тос, давс, перецээ хийж хутгаснаар таны салат бэлэн болно.

Хар амар загасаа давс, перецээр амталж, шарна. Ойролцоогоор 8 минут шарж болгоно. Ингээд бэлэн болсон салат болон шарсан загасан дээрээ үлдсэн нэг нимбэгний шүүсийг асгаж өгөөрэй. 

Хар амар загастай төмсний салат

Та сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()