Энэ өвлийг дулаахан, зугаатай өнгөрүүлэхэд туслах шилдэг бүтээлүүд

Гадаа хэдийн хүйтэрч, хүн бүхэн л хэрхэн дулаахан байх вэ? хэмээн толгойгоо гашилгаж байгаа нь гарцаагүй. Тэгвэл бид яг одоо хүн бүхэнд хамгийн их хэрэгцээтэй байгаа "өвлийг дулаахан болоод хөгжилтэй өнгөрүүлэхэд туслах бүтээлүүд"-ийг танилцуулахаар бэлтэлээ. Танд эдгээр бүтээгдэхүүнүүд байхад өвлийн хүйтэн өдрүүдийг дулаахан төдийгүй зугаатай өнгөрүүлж чадна. 

Энэ өвлийг дулаахан, зугаатай өнгөрүүлэхэд туслах шилдэг бүтээлүүд

1 Температур хэмжигч

Та температур хэмжигч аван гэртээ байрлуулаарай. Энэ нь гэр тань зохих ёсны дулаантай байгаа эсэхийг хэлж өгөх аж. Ингэснээр та хүйтэн байх аваас дулаанаа нэмэгдүүлж, халуун байвал багасгах гэхчлэн арга хэмжээ авахад дөхөм болж өгнө. Цаашлаад элдэв ханиад томуу, өвчлөлөөс сэргийлэх бөгөөд халуун, хүйтний харшлаас гэр бүлээ хамгаалах аж. 

ХУДАЛДАЖ АВАХ

Температур хэмжигч

2 Халуунаа барьдаг ус буцалгагч

Хүйтэн үед дулаацах хамгийн шалгарсан аргуудын нэг бол мэдээж халуун цай уух юм. Халуун юм уух бүртээ ус буцалгана гэдэг төвөгтэй хэрэг тул халуун баригчтай ус буцалгагч худалдаж аваарай.

ХУДАЛДАЖ АВАХ

Халуунаа барьдаг ус буцалгагч

3 Дулаан дотуур өмд, цамц

Гадаа хасах градус заасан учир дотуур өмд, цамцыг заавал өмсөж байх хэрэгтэй. Ялангуяа зөөлөн дотортой ноосон өмд өмсөх нь, доороосоо даарах аюулаас сэргийлнэ. Мөн өмдөө хэт зузаан нэвсгэр байлгах гэсний хэрэггүй бөгөөд бариу атлаа ноосон өмдийг сонгоорой. Цамцны тухайд зөөлөн материалтай нимгэвтэр хэрнээ бариу байвал зохимжтой. 

ХУДАЛДАЖ АВАХ

Дулаан дотуур өмд, цамц

4 Ноосон оймс

Та чийг татдаггүй, зузаан оймс худалдан авч өмсөөрэй. Энэ нь хөлийг дулаахан байлгахад чухал үүрэг гүйцэтгэх тул дэлгүүр орохдоо хэд хэдийг худалдаж авах хэрэгтэй.

ХУДАЛДАЖ АВАХ

Ноосон оймс

5 Халаадаг оймс

Хэрэв зузаан оймс хөлийг тань дулаан байлгаж чадахгүй байвал халаагчтай оймс өмсөж болох юм. Тус оймсыг USB-ээр цэнэглэж, хөлийн өсгий болон хуруунуудаа дулаан байлгах боломжтой. Халаагчтай оймс нь 80 хувь даавуу, 17 хувь полиэфир, 3 хувь спандекс зэргээс бүрдэнэ. 

ХУДАЛДАЖ АВАХ

Халаадаг оймс

6 Хонины нэхийн улавч

Таны өвлийн гутлыг дулаан байлгахад туслах гол зүйл бол улавч. Тэр дундаа хонины нэхий улавч нь илүү дулаан, хөлд тухтай байдаг.

ХУДАЛДАЖ АВАХ

Хонины нэхийн улавч

7 Үстэй урт оймс

Үстэй урт оймс нь хөлийг илүү дулаахан байлгах давуу талтай төдийгүй таныг загварлаг харагдуулах аж.

ХУДАЛДАЖ АВАХ.

Үстэй урт оймс

8 Гутал хатаагч

Та гутал угаагаад хатаах цаг зав гарахгүй байвал тус төхөөрөмжийг ашиглаж болно. Үүнийг угаасан гутал дотроо байрлуулж, хатаах төдийгүй дулаацуулах аж. Үүнээс гадна эвгүй үнэрийг ч дардаг. 

ХУДАЛДАЖ АВАХ

Гутал хатаагч

9 Дулаан малгай ороолт

Толгой нь биеийн хамгийн эмзэг хэсэг тул хүйтэн сэрүүнээс сэрэмжилж, малгай өмсөх хэрэгтэй. Мөн танд зохисон малгай нь улам бүр үзэсгэлэнтэй, дулаахан, гоо сайхан харагдуулна. 

ХУДАЛДАЖ АВАХ

Дулаан малгай ороолт

10 "Bluetooth"-тэй малгай

Та "Bluetooth"-тэй малгайны тусламжтайгаар чихээ гаргалгүй дуу сонсож, дуудлаганд хариулах боломжтой. Үүнийг USB-ээр цэнэглэж ашиглана.

ХУДАЛДАЖ АВАХ

"Bluetooth"-тэй малгай

11 Өвлийн чихэвч

Өвлийн улиралд чихнээс дааруулахгүй атлаа хөгжмийн ертөнцөөр аялуулах чихэвчнүүд гэж байдаг. Энэ нь харагдах үзэмж болоод дулаан байдлаараа юутай ч зүйрлэшгүй. 

ХУДАЛДАЖ АВАХ

Өвлийн чихэвч

12 Утасны дэлгэц мэдэрдэг бээлий

Мэдээж гадаа хасах градустай байхад бээлийгээ тайлж, утсаа оролдоно гэдэг хэцүү. Харин тус асуудлыг шийдвэрлэх утасны дэлгэц мэдэрдэг бээлийтэй байхад өвлийг өнтэй давж чадна. 

ХУДАЛДАЖ АВАХ

Утасны дэлгэц мэдэрдэг бээлий

13 Халаагууртай бээлий

Ямар ч бээлий өмссөн гар даарч, бээрдэг хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Баттерейгаар ажилладаг халаагчтай бээлий нь хуруунууд болон алга руу халуунаар үлээж, дулаацуулах шидтэй. 

ХУДАЛДАЖ АВАХ

Халаагууртай бээлий

14 Уруулын бальзам

Өвөл уруул хуурайшиж, хагарах нь элбэг тохиолддог. Тиймээс та уруулын бальзам худалдан авч, урууландаа чийгшил өгч, булбарай болгоорой. 

ХУДАЛДАЖ АВАХ

Уруулын бальзам

15 Халаагчтай орны бүтээлэг

Халаагчтай бүтээлгийг ахмад настан болон бага насны хүүхдүүд хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. Ном уншиж, зурагт үзэж суухдаа тус бүтээлгийг нөмөрч, дулаахан, тухтай байх боломжтой. 

ХУДАЛДАЖ АВАХ

Халаагчтай орны бүтээлэг

16 Халуун устай сав

Хэрэв та хөнжилдөө орсон ч даараад унтаж чадахгүй байвал халуун устай савыг ашиглаж болно. Үүнийг хөнжилдөө хэсэг байлгахад л дулаацаж, тайван амрах аж. 

ХУДАЛДАЖ АВАХ

Халуун устай сав

17 Халаагуур

"15.5 × 10.5 cm" хэмжээтэй тус халаагуур нь хүйтэн өрөөг богино хугацаанд дулаацуулах хүчин чадалтай. Овор хэмжээ багатай тул хаашаа ч аваад явсан болно. 

ХУДАЛДАЖ АВАХ

Халаагуур

18 Халаагчтай зөөврийн цэнэглэгч

Та утсаа цэнэглэхийн хажуугаар гараа дулаацуулах боломжтой гээд боддоо. Энэхүү халаагууртай зөөврийн цэнэглэгчийн тусламжтайгаар та утсаа цэнэглэхийн зэрэгцээ хүйтнээс айх хэрэггүй болох аж. 

ХУДАЛДАЖ АВАХ

Халаагчтай зөөврийн цэнэглэгч

19 Гутал хальтирахаас сэргийлэгч

Өвлийн улиралд хальтирч унах нь хамгийн төвөгтэй асуудлын нэг. Үүнийг шийдвэрлэхийн тулд танд ердөө гутал хальтирахаас сэргийлэгч байхад хангалттай. Үүнийг өдөр тутамдаа гутландаа хийж хэрэглэх боломжтой. Мөн тус бүтээгдэхүүн нь өвөл ууланд гарах дуртай хүмүүст хамгийн ихээр хэрэг болно.

ХУДАЛДАЖ АВАХ

Гутал хальтирахаас сэргийлэгч

20 Машины дугуй хальтрахаас сэргийлэх бүс

Хальтиргаатай зам дээр машин барих нь жолоочоос маш их сонор сэрэмжийг шаарддаг. Тэгвэл та машины дугуй хальтрахаас сэргийлэх бүстэй байхад айх айдасгүйгээр машинаа барьж, хальтирч, машин мөргөлгүй өвлийг давч чадна. 

ХУДАЛДАЖ АВАХ

Машины дугуй хальтрахаас сэргийлэх бүс

21 Машины руль халаагч

Хүйтэн машинд орж ирээд, руль барьж жолоодох маш хэцүү байдаг. Энэ нь жолооч нарт тулгардаг томоохон асуудлын нэг болов уу. Харин та рулиндээ халаагч хийчихвэл ахиж гар даарах вий гэхээс айх хэрэггүй болно. 

ХУДАЛДАЖ АВАХ

Машины руль халаагч

22 Машины суудал халаагч

Машинаа халахыг хүлээж, хэсэгтээ л даарч суух жолооч нар үүнтэйгээ бүр эвлэрчихсэн байдаг. Гэхдээ үргэлж ийнхүү даарах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Та өвлийн улиралд машиндаа суудал халаагч авч тавин, даарах аюулаас ангижраарай.

ХУДАЛДАЖ АВАХ

Машины суудал халаагч

23 Машины шилний цас хусагч

Энэхүү цас хусагч нь таны машины шилийг зурж, сэвтэй болголгүйгээр цасыг нь буулгах аж. Хэрэглэхэд маш хялбар тул танд таалагдах нь гарцаагүй.

ХУДАЛДАЖ АВАХ

Машины шилний цас хусагч

24 Цасан бөмбөг хийгч

Өвлийн улиралыг цасаар байлдахгүйгээр өнгөрүүлнэ гэдэг хэтэрхий харамсалтай. Та хүүхдүүдээ дагуулан ууланд гарч, шинэхэн цасаар бөмбөлөг хийж байлдаарай. Цасан бөмбөг хийгч тусгай бүтээгдэхүүнийг худалдан авч, гараа дааруулалгүй бөмбөлөг хийж болох юм. 

ХУДАЛДАЖ АВАХ

Цасан бөмбөг хийгч

25 Цасан байлдааны хэрэгсэл

Нумтай төстэй жижигхэн харвах зэвсэг гэж хэлж болно. Энэхүү чавхаар цасны баярын үед цасан бөмбөг хийх, харвах зэргээр тэмцээн зохион байгуулан ашиглахад нэн тохиромжтой.

ХУДАЛДАЖ АВАХ

Цасан байлдааны хэрэгсэл

26 Цасны хэв

Цасыг төрөл бүрийн хэвэнд оруулж хөгжилдөхөд танд цасны хэв тус болно. Та үүний тусламжтайгаар хүүхдүүдтэй хамт орд харш бариарай.

ХУДАЛДАЖ АВАХ

Цасны хэв

27 Хуванцар чарга

Уулан дээрээс чаргаар гулгах нь өвлийг зугаатай болгодог нэгээхэн зүйл. Жижиг хэмжээтэй хуванцар чарга худалдан авч, хүүхдүүдтэйгээ нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. 

ХУДАЛДАЖ АВАХ

Хуванцар чарга

28 Чарга

Цас мөсөн дээгүүр явахад хамгийн тохиромжтой хэрэгсэл бол чарга. Хүйтний улиралд эрүүл мэндээ хамгаалах, дархалаагаа дэмжих зорилгоор аюулгүй, биед тухтай чарга авч, аялалд гараарай.

ХУДАЛДАЖ АВАХ

Чарга

29 Цасны скүтэр

Цэвэр агаараар амьсгалж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нэг чухал алхам бол мэдээж цасны скүтэр ашиглах юм. Бид зуны улиралд дугуй унадаг бол өвлийн улиралд энэхүү цасны скүтэрийг унаж чөлөөт цагаа зугаатай, эрүүл чийрэг өнгөрөөх боломжтой.

ХУДАЛДАЖ АВАХ

Цасны скүтэр

30 Цасан спортийн нүдний шил

Цасны хувцасны нэг гол хэрэгсэл нь нүдний шил. Зориулалтын нүдний шил нь нүүрний хэлбэрт яг тохирсон бол салхи, шуурганаас хамгаалаад зогсохгүй, манан, будан татахад аялагчийн аюулгүй байдлыг хангаж өгдөг байна.

ХУДАЛДАЖ АВАХ

Цасан спортийн нүдний шил

Эдгээрээс танд аль нь хамгийн их таалагдаж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()