Сүүлийн үед хүмүүсийг хамгийн ихээр зовоож буй сэтгэцийн эмгэгүүд

Улс орон хөгжиж, хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт орох тусам, тэд дотоод оюун бодолтойгоо уусан шингэж, жинхэнэ амьдралаасаа хол тасран оддог байна. Тиймдээ ч бид үүнийг "сэтгэцийн өвчин" хэмээсээр багагүй хугацааг ардаа үджээ. Өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн дунд хамгийн түгээмэл байгаа сэтгэцийн эмгэгийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Сүүлийн үед хүмүүсийг хамгийн ихээр зовоож буй сэтгэцийн эмгэгүүд

1 Сэтгэцийн өвчлөл гэж юу вэ?

Хүн бүр цаг тутам ганцаардаж эсвэл уйтгарлаж байдаг. Заримдаа хүмүүс гутардаг гэж ярьдаг. Сэтгэл зовж байгаа хүн туйлын ихээр уйтгарлаж, гунигладаг бас энергиэр дутагддаг. Энэ үеийг анагаах ухаанд сэтгэл гутрал гэж нэрлэдэг. 

Та найзууд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхаас ч дургүй хүрч, ганцаараа байхыг илүүд үзнэ. Яагаад байгаагаа мэдэхгүй ч, зүгээр л шаналж, уйтгарлана. Ихэнх өдрүүдэд ямар ч эрч хүчгүй, гунигтай байх төдийгүй бусдыг ярилцахыг ч үл хүснэ. Ийм байдалд орсон хүүхдүүдийн 90 хувь нь амиа хорлодог гэх аймшигт судалгааны үр дүн бий. 

Сэтгэцийн өвчлөл гэж юу вэ?

2 Сэтгэцийн өвчнүүдийн төрөл

1. Нийгэм, олон нийт болон айдсын эмгэг

Айж балмагдаж, бусдын хэлэх үгсээс эмээх бөгөөд олон нийтийн дунд байж чаддаггүй. Энэ нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдэд тохиох бөгөөд АНУ-ын 18 насны нийт хүүхдүүдийн 1.5 хувь нь тус сэтгэцийн өвчтэй байдаг гэх судалгаа бий.

Сэтгэцийн өвчнүүдийн төрөл

2. Дүр эсгэх сэтгэл гутрал

Өөрийнхөө дотоод мэдрэмжийг нууж, гаднаа аз жаргалтай, баяр хөөртэй мэт харагдана. Тэд зөвхөн ганцаараа байхдаа л багаа тайлж, жинхэнэ өөрийнхөөрөө байдаг. Сүүлдээ дүр эсгэхээс залхаж, хэнтэй ч хамт байхыг хүсэхээ болино. АНУ-ийн нийт иргэдийн 10 хувь нь тус сэтгэл гутралын өвчтэй байх аж.

3. Хуурмаг сэтгэл зүй

Бодит байдлаас гажих, өөрийнхөө зан чанарыг ойлгохгүй байх төдийгүй хий юмс сонсож, харна. Гэсэн хэдий ч тус сэтгэцийн өвчтэй хүмүүс өөрийгөө цоо эрүүл гэж боддог тул эмч дээр очддоггүй. Энэхүү өвчний нэг төрөл нь "шизофрени" билээ. Ихэвчлэн стресс, сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж үүсдэг.

4. Хоолноос татгалзаж, өөрийгөө хорих

Жиндээ санаагаа чилээж, хоолноос татгалзах нь яваандаа таныг сэтгэцийн эмгэгтэй болгож мэднэ. Турах гэж хэт их хичээж, хоолоо хорьж, өөрийгөө зовоох нь өдөр хоног өнгөрөх тусам сэтгэлийн хямралд оруулна. Та энэ тухайгаа бусдад хэлэхээс ичилгүй, тусламж хүсээрэй. АНУ-д л гэхэд 30 сая гаруй хүн тус байдлаас болж зовж яваа аж. 

5. Пиромани болон бусад дарамтын эмгэгүүд

Үүрэг хариуцлага зэргээс болж хэт их стресстэх байдал удаан үргэлжилвэл, сэтгэл гутралд орж, эмгэгтэй болохыг үгүйсгэхгүй. Хэт их дарамт шахалтын улмаас сэтгэл тавгүйрхэж, цаашлаад сэтгэцийн эмгэгтэй болдог. Энэ нь олон нийтийн дунд маш түгээмэл бөгөөд ихэвчлэн насанд хүрсэн хүмүүст тохиолддог байна.

6. Архинд донтох

Архи хүнийг маш ихээр донтуулж, "өөртөө" уусгадаг. Бие сэтгэлээрээ архинаас холдож чадахгүй болтлоо их хүсэхийг архинд донтох өвчин хэмээн нэрлэдэг. Архи, мансууруулах бодисноос хэт хамааралтай болж, үүнгүйгээр амьдрах аргагүй болсон байдаг.

7. Хүчирхийллийн сэтгэл гутрал

Сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд автсан бараан дурсамжтай хүмүүс тус өвчнөөр өвчилдөг. Үргэлж ямар нэгэн зүйлээс айж, өөрийгөө ч бүрэн илэрхийлэх чадваргүй болсон байх аж. 

8. Хэт нямбай болох өвчин

Жижиг зүйлсэд ч анхаарлаа хандуулж, бүхнийг төгс байлгах гэж хичээнэ. Үүнээсээ болж, өөрсдийгөө зовоон, сэтгэл гутралд орох аж. Ширээн дээрх багахан тоосыг ч харж чадалгүй давчдаж эхэлдэг. 

3 Сэтгэцийн өвчтэй дотны нэгэнтэйгээ сайн ярилц

Юун түрүүнд сэтгэл зүйч дээр дагуулан очих гэж бүү яараарай. Энэ нь түүнийг улам дордуулах ч магадлалтай иймээс түүнтэй сэтгэлээсээ ярилцахыг зөвлөе. Юу ч ярьсан түүнийг нь анхааралтай сонсох ёстой бөгөөд хэзээ ч загнах эсвэл ширүүн үг хэлж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та түүнтэй сайн харьцаад эхэлбэл, мэргэжлийн сэтгэл зүйч рүү дагуулж явахыг ятгаж, шаардлагатай гэвэл та өөрөө ч цуг явж болно.

Сэтгэцийн өвчтэй дотны нэгэнтэйгээ сайн ярилц

4 Тогтмол анхаарал ч мөн чухал

Таны дотны хэн нэгэн чинь сүүлийн үед сэтгэл санааны хямралд орж, тусгай эм тариа хэрэглэж байгаа бол түүнд аль болох их цаг зав гаргаарай. Тэдэнд эм хэдий чухал ч найз нөхөд, гэр бүлийнхнийх нь анхаарал илүү чухал байдаг гэнэ. 

Тогтмол анхаарал ч мөн чухал

Таны эргэн тойронд сэтгэцийн өвчтэй хүн байдаг уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()