1
Хүйтэн жин
Хүйтэн жин нь хацранд байрлах судсаар их хэмжээний цус урсахыг зогсоодог бөгөөд судсыг илүү нарийн харагдуулдаг. Ингэхдээ ямар нэгэн даавуу хэрэглэхгүй шууд мөсөөр жин тавьбал, арьсны эсүүд гэмтдэг болохыг санаарай.
- 5-10 мөс нимгэн даавуунд хийж бооно.
- 1 минутын туршид нүүрээ зөөлөн үрнэ.
- 10 минут завсарлаад хэрэгтэй гэж үзвэл ахин давтаж болно.
2
Зуун наст
Зуун настын гель тогтмол хэрэглэснээр, хацрын улаан хэсэг багасаж арьс илүү чийгшилтэй болдог давуу талтай.
- Зуун настын гелийг улайсан хэсэгт түрхэх ба түрхсэнээс хойш 30 минут хүлээгээд угааж болно. Үүнийг өдөр дээд тал нь 1 удаа хийх нь зохимжтой.
- Зуун настын навчийг голоор нь зүсээд хөргөгчид хэдэн цагийн туршид байлгана. Хөргөгчөөс гаргаж ирсэн даруйдаа хүйтэн жингийн адилаар зөөлөн үрэх ба үүнийг унтахынхаа өмнө хийвэл хамгийн их үр дүнтэй.
3
Гамамелион цэцэг
Гамамелион (witch hazel) нь арьсны доорх судсыг хязгаарладаг бөгөөд энэ нь нүүрний улайлтыг бууруулахад тусалдаг.
- Тус ургамлын шингэн бэлдмэлээс хөвөнд шингээж авна.
- Хөвөнгөөрөө асуудалтай хэсгээ 5 минут орчим арчих хэрэгтэй.
- Таван өдрийн турш энэхүү аргыг хэрэглэх бөгөөд өдөрт 2-3 удаа давтаж түрхэнэ.
4
Алимны цуу
Алимны цууг дараах аргаар хэрэглэвэл, хацрын улаан багасдаг. Ингэхдээ заавал шингэрүүлэхийг анхаараарай.
- Нэг халбага алимны цууг 3 халбага усаар шингэлнэ. Уг шингэнээрээ нүүр цэвэрлэгч хөвөнг чийглэх ба тус даавуугаа хацрынхаа улайсан хэсэгт 15 орчим минут тавиад цэвэр усаар нүүрээ угааж арилгана. Үүнийг өдөрт 2 удаа хийх боломжтой.
- Хоёр халбага алимны цуу болон 1 халбага зөгийн балыг нэг аяга усанд хийж найруулна. Уг уусмалаа өдөрт 2 удаа хэрэглэвэл хацрын улаан аажмаар багасдаг.
5
Витамин С
Витамин С нь цусны судасны үйл ажиллагааг дэмждэг ба арьсны толигор байдалд ч мөн нөлөөлдөг. Дан ганц Витамин С ч бус цайр, витамин К гэх зэрэг амин дэмүүд хацрын улааныг эрчимтэй багасгадаг. Иймд жүрж, улаан чинжүү, цэцэгт байцаа, гүзээлзгэнэ, бэрсүүт жүрж гэх зэрэг жимсийг тогтмол хэрэглээрэй.
6
Аарниг цэцэг (Arnica)
Хацрын улааныг багасгахаас гадна арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй. Дараах аргаар өдөрт 2-3 удаа массаж хийх нь тохиромжтой юм.
- 60гр коксын тос болон 30 гр хатаасан Аарниг цэцгийг шилэн саванд хийнэ.
- Саваа таглаад нартай газар 2-3 долоо хоног байлгана.
- Цэцгийг нь шүүж аваад үлдсэн тосоор нь хацрынхаа улаан хэсэгт массаж хийгээрэй.
7
Яншуй
Яншуйнд агуулагдах химийн нэгдлүүд хацрын улайлтын эсрэг хамгийн сайн эмчилгээнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Түүнчлэн их хэмжээний антиоксидант агуулдаг учраас арьсыг хамгаалах үйлчилгээтэй.
- 500 мл усанд 3 ширхэг яншуйн хийгээд буцалгаад 5 минутын туршид хөргөнө.
- Шүүлтүүр ашиглан яншуйг уусмалаас нь салгаад 1 дусал ургамлын тос хийнэ.
- Сайтар хутгаад 30 минутын турш хөргөгчид хийгээрэй.
- Нүүр цэвэрлэгч хөвөн ашиглаад улайсан хэсэг уг шингэнээ түрхэнэ.
8
Усан үзмийн тос
Усан үзмийн үрийн тос нь нүүрний тасарсан судсуудыг эмчилж, улайлтыг багасгана. Энэ нь таны арьсыг ч мөн чийгшүүлдэг аж.
- Тосноосоо бага зэргийг авч нүүрэндээ 5 минут иллэг хийнэ. Өдөрт 2-3 удаа давтаарай.
- 4-5 дусал усан үзмийн үрийн тосыг 1 халбага маслотой хольж, нүүрэндээ түрхэнэ. 15-20 минутын дараа нүүрээ хүйтэн усаар угаагаарай. Өдөрт 2 удаа давтана.
9
“Butcher's-broom” ургамал
Тус ургамал нь цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ арьсыг цайруулж, чийгшүүлнэ. Хэрэв та даралт өндөртэй бол үүнийг бүү хэрэглээрэй.
- Та өдөрт 3 удаа 100 мг-аар “Butcher's-broom”-ийн нэмэлт эмийг ууж хэрэглэж болно. Гэхдээ эхлээд эмчид үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай.
10
Туулайн бөөр жимс
Та туулайн бөөр жимсийг ашиглаж, хацрын улаанаас салах боломжтой. Энэ нь үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд цусны эргэлтийг сайжруулж, судас тасралтаас сэргийлнэ.
- Ижил хэмжээтэй нухсан туулайн бөөр болон усан үзмийн үрийн тосыг хольж, нүүрэндээ түрхээд унтаарай. Өглөө нь нүүрээ хүйтэн усаар угаана.
- Та туулайн бөөр жимсний нэмэлт эмийг авч ууж болох бөгөөд үүнийг хэрэглэхээс өмнө эмчээс зааварчилгаа аваарай.
Санамж: Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй хүмүүс туулайн бөөр жимсийг хэрэглэж болохгүй.