10
Бостон хот, АНУ
АНУ нь гэмт хэргийн гаралт их гэдгээрээ дэлхийд алдартай. Бостон хот нь тус асуудлыг шийдвэрлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглаж байгаа бөгөөд үүнийгээ ирээдүйд улам бүр хөгжүүлж, ухаалаг хот болохоор төлөвлөж байгаа аж. Ингэхдээ тусгай системээр галт зэвсэг ашиглаж байгаа хүмүүсийг хянаж, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх төдийгүй цагдаагийн газарт дохио өгч, мэдэгдэнэ. Энэ мэтчилэн олон аргаар Бостон хот аюулгүй, амар тайван болохыг зорьж байгаа юм. Ойрын ирээдүйд дэлхийн хамгийн аюулгүй хотоор Бостон нэрлэгдэхийг үгүйсгэхгүй.
9
Дублин хот, Ирланд
Ирээдүйд Дублин хот нь амьдрахад хамгийн тохиромжтой, таатай хэмээн нэрлэгдэх болно. Тус улсын засгийн газар нэмэлт дэд бүтцийг ашиглалгүйгээр, замын түгжрэлийг бууруулах талаар судалгаа явуулж байгаа гэнэ. Мэдээллээс үзэхэд Дублин хот нь усан хангамж, тээвэр, хотын үзэмж, далай, хүрээлэн буй орчинд судалгаа хийж, ойрын ирээдүйд ухаалаг хот болохоор төлөвлөж байгаа аж.
8
Лондон хот, Англи
Лондон хотын захирагч болон дээд албан тушаалтнууд, хотоо хэрхэн ухаалаг болгохыг сайн мэднэ. Тиймдээ ч олон төрлийн үйл ажиллагаа явуулж, технологийн хөгжил дэвшлийг ашигладаг аж. Тун удахгүй тус хотын бүх зүйлс автомат болон хувирч, ирээдүйд жишиг хот болох төлөвтэй байна. Мөн Лондон хотын захирагчийн ордонд агаарын чанар, замын хөдөлгөөн зэргийг хянах тусгай төхөөрөмж байх бөгөөд энэ нь хотыг илүү ухаалаг болоход тусална.
7
Торонто хот, Канад
Судлаачид Торонтог ирээдүйд амьдрахад хамгийн таатай хот болно хэмээн дүгнээд байгаа билээ. Тус хотод дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс цугларч суурьших бөгөөд энэ нь хотыг улам бүр сонирхол татам болгох аж. Үүнээс гадна архитектурын шилдэг шийдэл бүхий барилгууд хотын өнгө үзэмжийг чимж, дэд бүтцээ өндөр түвшинд аваачих болно.
6
Амстердам хот, Нидерланд
Амстердам хотын удирдагчид оршин суугчдынхаа тав тухыг хангах зорилгоор олон төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд хотын өнгө үзэмжийг чимэх барилгууд баригдаж, эрчим хүчний хэмнэлтийн зохицуулалт хийгдэхийн зэрэгцээ үнэгүй "wifi" суурилуулах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
5
Сонгдо хот, Өмнөд Солонгос
Энэхүү хотыг Өмнөд Солонгос улс бүхэл бүтэн төслийн хүрээнд авч үзэн хөгжүүлж байгаа юм. Хот төлөвлөгчдийн хэлж буйгаар уг төсөл нийт 35 тэрбум ам.долларын өртөгтэй ажээ. Сонирхолтой нь, уг хотын айл бүр хоорондоо мэдээлэл дамжуулах шугамаар холбогдсон байх бөгөөд үүнийг ирээдүйд аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах гэнэ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “Тус хотын иргэн бүр 2020 гэхэд гэртээ дор хаяж нэг роботтой байна” гэж хэвлэлийнхэнд мэдээллэжээ.
4
Бангалор хот, Энэтхэг
Бангалор хотыг 25 жилийн өмнө мэддэг хүн цөөн байсан ч өнөөдөр технологийн уурхай, Энэтхэг улсын цахиурын хөндий гэх нэрээрээ олонд танигдаад байгаа юм. Иймдээ ч уг хот нь Ази тивдээ хамгийн хурдацтай хөгжиж байгаа хотоор нэрлэгддэг.
3
Рио де Жанейро хот, Бразил
Тус хот нь аюулгүй байдалдаа түлхүү анхаарч, арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна. Байгалийн гамшигт үзэгдэл, газар хөдлөлт, үер усны аюул тохиохоос хоёр хоногийн өмнө хотын төв оффист мэдээлэл өгч, гарч болох эрсдлээс сэргийлэх боломжтой. Энэхүү төсөл нь амжилттай хэрэгжвэл, Рио де Жанейро хот нь дэлхийн жишиг, аюулгүй хотуудын нэг болох аж.
2
Масдар хот, Арабын Нэгдсэн Эмират улс
Нарны эрчим хүч, сэргээгдэх нөөцийг гол болгон авч үзэн, эко хотыг бий болгохыг зорьж байгаа аж. Тус төслийнхөө хүрээнд агаар бохирдуулахгүй эко машиныг бүтээж, хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилгыг нэн тэргүүнд тавьжээ.
1
Хельсинки хот, Финланд
Ингээд ирээдүйд дэлхийн өнгө төрхийг тодорхойлж, хурдацтай хөгжих хотуудыг Хельсинки тэргүүлжээ. Тус хот нь сэрүүн уур амьсгалтай бөгөөд оршин суугчдын ая тухтай байдлыг бодолцож, хотын гудамжаар халаагууртай зам тавьсан байдаг. Ирээдүйд Хельсинки хот нь үнэгүй "wifi"-г цацаж, техник технологийн дэвшлийг ашиглан улам бүр ухаалаг болох аж.