Өнөө цагийн хамгийн дуулиантай 10 тагнуулч

Өнгөрсөн, өнөөдөр бүхий л цаг хугацаанд түүхэнд дуурсагдан үлдсэн чадварлаг тагнуулчид байсаар ирсэн билээ. Тэдний зарим нь өнгө мөнгөний төлөө улсынхаа нууц баримтуудыг худалдаж байсан бол, зарим нь улс эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан байдаг. Өнөөдөр та бүхэндээ шарласан түүхийн хуудаснаа өөрсдийн үйл хэргийг тэмдэглэн үлдээсэн алдартай тагнуулчдын тухай өгүүлэхээр бэлтгэлээ. 

Өнөө цагийн хамгийн дуулиантай 10 тагнуулч

1 Мелита Норвүүд (Melita Norwood)

37 жилийн турш Орос улсад хүчин зүтгэсэн Мелитаг 87 нас хүрэхтэй зэрэгцэн тагнуулч гэдэг нь илчлэгдсэн билээ. Тэрээр Британи дахь атомын эрдэм шинжилгээний төвд ажиллаж байхдаа, атомын бөмбөгтэй холбоотой нууц баримтуудыг Орос руу дамжуулдаг байв. 1999 онд Мелитагийн тагнуул гэдэг нь илчлэгдсэн бөгөөд тэрээр "Би огт мөнгө хүсээгүй. Ердөө л Орос улсыг Барууныхантай эрх тэгш байгаасай л гэж хүссэн" хэмээжээ. Харин түүнд ямар нэгэн ял тулгаагүй төдийгүй түүнийг хамгийн чадварлаг болоод алдартай Оросын тагнуулч бүсгүй хэмээн хочилж, түүхэнд тодоос тодоор тэмдэглэн үлдээсэн билээ. 

Мелита Норвүүд (Melita Norwood)

2 Рудольф Абел (Rudolf Abel)

Зөвлөлтийн тагнуул Рудольф нь 1948 оноос Марк гэдэг нууц нэрээр АНУ-д ажиллаж эхэлжээ. Маркт удирдлагаас өгсөн даалгаврын нэгэнд АНУ-ын цөмийн хөтөлбөрийн тухай мэдээлэл олж авах явдал орж байв. Марк Нью-Йорк хотод Эмиль Роберт Гольдфус гэсэн зураачийн давхар нэрээр амьдарч, өөрийгөө нууцлахын тулд Брүүклинд хувийн фото студитэй болжээ. Марк маш сайн ажиллаж, Москва руу үнэтэй чухал мэдээлэл явуулдаг байсан гэдэг. Тиймээс ч тун удалгүй удирдлагын зүгээс түүнийг Улаан тугийн одонгоор шагнасан байна. 1952 онд Маркт туслуулахаар Вик гэдэг нууц нэрээр үйл ажиллагаагаа явуулах нэг хүн явуулсан нь Москвагийн зүгээс гаргасан ноцтой алдаа байсан юм. Вик ёс суртахуун, сэтгэлзүйн хувьд тогтворгүй нэгэн байсан бөгөөд тэрээр АНУ-ын эрх мэдэл бүхий хүмүүст зөвлөлтийн тагнуулын албанд өөрийн хийж байгаа ажлынхаа талаар яриад зогссонгүй мөн Маркийг барьж өгчээ.

Үүнээс болж Макс 1957 онд Тагнуулын Төв Газарт баригдаж, 30 жилийн хорих ял сонсжээ. Гэсэн хэдий ч тэрээр 1962 онд суллагдаж, ЗХУ түүнийг АНУ-ын нисгэгч Франсуа Гаригаар сольсон байна. Тагнуулч эр ЗХУ-д буцаж ирсний дараа баатар хэмээн цоллуулан, оюутнуудад тагнуул хийж байсан тухайгаа лекц уншиж, амьдралын хичээл ордог байв. Сүүлд буюу 2015 онд найруулагч Стивен Спилберг "Bridge of Spies" киног бүтээн, алдарт тагнуулчийн амьдралыг орчин цагийн залууст сонирхуулсан байдаг. 

Рудольф Абел (Rudolf Abel)

3 Анна Чапман (Anna Chapman)

2006 онд "KIT Fortis Investments" банкны дэд захирлын үүргийг хашиж байсан тэрээр ОХУ-д нийлүүлэх гадаадын үнэт цааснуудыг хариуцдаг байсан аж. Анна Чапман нь тухайн үедээ Америк дахь Оросын тагнуулын үүргийг гүйцэтгэж байсан гэх бөгөөд илчлэгдэн баривчлагдсан ч Орост тагнуул хийж байсан Америкуудаар солигдон эх орондоо буцаж ирсэн юм. Бүсгүй өдгөө санхүүч, сэтгүүлч, олон нийтийн зүтгэлтэн зэрэг олон цолтой бөгөөд залуучуудыг дэмжих "Ухаан" сангийн тэргүүнээр ажилладаг байна. 

Анна Чапман (Anna Chapman)

4 Олдрич Эймс (Aldrich Ames)

Олдрич Эймс нь АНУ-ын тагнуулын төв газрын ажилтан байсан төдийгүй Зөвлөлт улсад мэдээлэл дамжуулагч гол эх сурвалж нь байсан юм. 1985 онд тэрээр Зөвлөлт улсад зүтгэхээр нууц гэрээ байгуулж байсан гэгддэг бөгөөд баттай мэдээллээ 50,000 доллараар худалддаг байжээ. Ийм байдлаар олон жил явсан тэрээр 1994 онд баригдаж, бүх насаараа хоригдох ял сонссон байна. Олдрич нь өнөө хэр нь шоронд хоригдсон хэвээр байгаа билээ.

Олдрич Эймс (Aldrich Ames)

5 Вильям Стефенсон (William Stephenson)

Канад улсад мэндэлсэн Вильям нь Дэлхийн Хоёрдугаар Дайны үед Их Британийн аюулгүй байдлын зохицуулалтын ахлах төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Ингэхдээ тэрээр Их Британий шинжлэх ухааны нууц баримтуудыг АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтэд дамжуулан, тагнуул хийдэг байв. Тэрээр Дэлхийн Хоёрдугаар дайны үед тус улсыг дэмжиж, бүхий л талаар туслалцаа үзүүлж байжээ. Түүний амьдралаас "Жеймс Бонд"-ийг сэдэвлэн бүтээсэн гэдэг төдийгүй Бондыг Вильямын романтик хувилбар хэмээн нэрийддэг аж. Тэрээр 1989 онд буюу 92 насандаа таалал төгсчээ. 

Вильям Стефенсон (William Stephenson)

6 Эдвард Сноуден (Edward Snowden)

Эдвард Сноуден нь Пентагоны харъяa тагнуулын компанийн экс ажилтан бөгөөд 2007 оноос хойш АНУ-ын тагнуулын төв газар иргэдийн утасны яриа, м-мэйл, нийгмийн сүлжээний сайтуудыг тагнах ажиллагаа явуулдаг тухай нууц мэдээллийг дэлгэж, дэлхий даяар шуугиан тарьсан нэгэн юм. Түүнчлэн АНУ-ын аюулгүй байдлын нууц агентлаг NSA Вашингтон болон Нью-Йоркод байрлах Европын холбооны төлөөлөгчийн газрууд, улс орнуудын элчин сайдын яамыг танддаг тухай мэдээллийг ч задруулсан билээ.

Эдвард Сноуден нь 1983 онд АНУ-ын Хойд Каролина мужийн Уилмингтон хотод төржээ. Тэрээр коллежид компьютерийн чиглэлээр суралцсан бөгөөд 2011 онд Ливерпүүлийн их сургуульд онлайнаар мастерын зэрэг хамгаалсан байна. Түүний амьдралаас сэдэвлэн 2016 онд "Snowden" хэмээх киног бүтээж, олон хүмүүсээс эерэг шүүмж сонссон байдаг. Одоогоор тэрээр улсаасаа дайжин, ОХУ-д амьдарч байгаа юм.

Эдвард Сноуден (Edward Snowden)

7 Виржиниа Холл (Virginia Hall)

Тэрээр АНУ-ын Гадаад Харилцааны албаны ажилтан болохыг хүсдэг байсан хэдий ч ослоор хөлөө гэмтээж, мөрөөдөлдөө хүрэх боломжгүй болов. 1941 онд Холл Франц руу нүүж, Германы эсрэг хуйвалдаанд оролцож, тагнуул хийж эхэлсэн байна. Дараа жил нь Германчууд Францыг эзэлсний дараа бүсгүй Испани руу оргон зайлжээ. 1944 онд тэрээр Францад буцаж ирсэн бөгөөд  тус улсын Стратегийн Үйлчилгээний Албанд ажилд орон, 1966 он хүртэл ажилласан байна. Нэрт тагнуулж эмэгтэй нь 1982 онд буюу 76 насандаа таалал төгсчээ. 

Виржиниа Холл (Virginia Hall)

8 Жон Волкер (John Walker)

Жон Волкер нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний дарга байсан төдийгүй 1968-1985 оны хооронд Зөвлөлт Холбоот улсын тагнуул байсан гэдгээрээ алдартай. Тэрээр анх 1968 онд санхүүгийн хүндрэлээс гарахын тулд Вашингтон хотод байрлах Зөвлөлтийн элчин сайдын яаманд очиж, нууц мэдээллийг хэдэн мянган доллараар зарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ цаг мөчөөс эхлэн тэрээр долоо хоногт 500-1000 долларын цалин авч, нууц мэдээллийг дамжуулах болсон байна. Энэ байдлаар явсаар тэрээр мөнгөжин хөлжиж, архинд орсон бөгөөд эхнэр хүүхдээ байнга дарамтлах болж, 1976 онд эхнэрээсээ салжээ. Харин 1985 онд түүний хуучин эхнэр Жон Волкерийг тагнуулч байсан тухай Тагнуулын Төв Газарт мэдэгдсэн ба тэд залууг мөрдөж байгаад нууц мэдээлэл дамжуулж байхад нь барьж авсан байна. Тагнуулч эр шоронд бүх насаараа хоригдох ял сонсож, 2014 оны 8-р сарын 28-нд шоронгийн өрөөндөө амьсгал хураасан билээ. 

Жон Волкер (John Walker)

9 Клаус Фукс (Klaus Fuchs)

1911 онд Герман улсад мэндэлсэн тэрээр физикийн шинжлэх ухаанд ихээхэн сонирхолтой байжээ. 1933 онд Гитлер засгийн эрхийг барих үед Клаус коммунист үзэлтэн байсан тул үзэл суртлын зөрчил үүсч тэрээр Британи улсад орогнол эрэн очсон байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дунд үед Британи улс “Manhattan” гэх анхны атомын бөмбөгийг бий болгох төсөл боловсруулж байсан төдийгүй үүн дээр Клаус хамтран ажилласан аж. Түүний физикийн мэдлэг арвин тул Америк болон Британи улсуудад ховор эрдэнэ адил үнэлэгдэж байсан гэдэг. Гэвч Клаус тус атомын бөмбөгийн ажлынхаа нууц мэдээллийг ЗХУ-д цаг тухайд нь мэдэгдэж байсан бөгөөд үүнээсээ болж 9 жилийг торны цаана өнгөрөөсөн юм. Суллагдсаныхаа дараа тэрээр үргэлжлүүлэн цөмийн бөмбөгийн судалгааны  ажлаа хийж байсан аж. Сүүлд 1988 онд Клаус нь Берлин хотноо байгалийн гамшигт үзэгдлээс болж амиа алдсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.  

Клаус Фукс (Klaus Fuchs)

10 Рихард Зорге (Richard Sorge)

Герман эцэг эхтэй Рихард Зорге нь 1895 онд Азербайжан улсын Баку хотод төржээ. Түүнийг бага байхад гэр бүлээрээ Герман руу нүүсэн тул Зорге Дэлхийн нэгдүгээр дайнд оролцохоос өөр аргагүйд хүрч, хүнд бэртэл авсан байна. Эмчилгээ хийлгэж байхдаа Карл Марксийн коммунизмын тухай үзэл баримтлалыг уншсанаар түүний улс төрийг үзэх үзэл нь маш ихээр өөрчлөгдсөн юм. Тиймээс 1920 онд Зөвлөлт холбоот улсын тагнуул болж, улс орнууд руу сэтгүүлчийн дүрээр очин, улс төрийн байдал, эрх мэдэлтнүүдийн явуулга зэргийг тандан, судалдаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэрээр Герман, Хятад, Япон улсын цэргийн чухал мэдээ зэргийг Зөвлөлт рүү дамжуулдаг байсан гэгддэг. Гэвч харамсалтай нь 1940 онд Япон улсад байхдаа баригдаж, цаазаар авахуулсан бөгөөд 1964 он хүртэл түүний тухай бүх мэдээллийг Зөвлөлт холбоот улс няцааж байсан юм.

Рихард Зорге (Richard Sorge)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()