1000 жилийн дараа хүн төрөлхтний амьдрал ямар болох вэ?

2017-11-09, 16:00
23,493

Стивен Хокинг (Stephen Hawking)-ийн хэлснээр Дэлхий 2600 он гэхэд бүхэлдээ сүйрч, аварга галт бөмбөг болон хувирах уу? Эсвэл зөгнөлт кинон дээр гардаг шиг хүн төрөлхтөн өөр гараг руу нүүх үү? Эсвэл мөн л эрдэмтэн Стивен Хокингийн дэвшүүлснээр Дэлхий ахиад 1000 жил наслах уу? Тэгвэл 3017 он гэхэд хүн төрөлхтөн ямар байх талаар эрдэмтдийн дэвшүүлсэн хамгийн сонирхолтой 9 таамаглалыг хүргэе.

1000 жилийн дараа хүн төрөлхтний амьдрал ямар болох вэ?

9 Хүн 1000 жил амьдардаг болно

Тэрбумтнуудын хамгийн их хөрөнгө оруулж байгаа эрүүл мэндийн салбар дараагийн 1000 жилд маш олон нээлтийг хийх нь гарцаагүй. Тэдгээр нээлтүүдийн нэг нь зурагт үзүүлсэн жижиг роботууд байх ба үүний тусламжтай хүний хөгшрөлтийг зогсоож, элдэв өвчлөлийн нянг устгах боломжтой гэнэ.

Хүн 1000 жил амьдардаг болно

8 Хүмүүс өөр гараг руу нүүнэ

1000 жилийн дараа ч биш 2022 он гэхэд Марс гараг руу Дэлхийгээс хүмүүс явах бөгөөд 2024 он гэхэд түүнээс 4 дахин олон хүнийг илгээхээ "SpaceX" компани олон нийтэд зарласан билээ. Иймд тун удахгүй бид бүхэн өөр гарах дээр амьдарч эхлэх нь ээ.

Хүмүүс өөр гараг руу нүүнэ

7 Бүх хүмүүс ижил царайтай болно

3017 он гэхэд хүн бүр ижилхэн царайтай буюу том дух, том хамар, том нүд, илүү тод өнгийн арьстай болох гэнэ. Түүнчлэн төрөх хүүхдийнхээ царайг хүртэл сонгох боломж ирээдүйд хүлээж байна.

Бүх хүмүүс ижил царайтай болно

6 Маш өндөр хөгжсөн роботууд бий болно

Сүүлийн 100 жилийн дотор гэхэд л компьютер, роботын хөгжил зүүдлэгдэж ч байгаагүй өндөрлөгт хүрсэн билээ. Тэгвэл 1000 жилийн дараа гэхэд хүний тархины дайтай сэтгэж, шийдвэр гаргадаг роботууд бий болох гэнэ. 

Маш өндөр хөгжсөн роботууд бий болно

5 Хүмүүс өөрсдөө ч робот болж хувирна

Роботуудтай өрсөлдөх цор ганц арга нь бид өөрсдийн "хэврэг" биеэ солих байж ч болох юм. "1000 жилийн дараа бидний тархи компьютертой нэгдэж маш өндөр түвшний тооцоолох систем үүсгэн хүн төрөлхтний хөгжил илүү хурдацтай явагдах боломжийг бүрдүүлнэ" гэж олон эрдэмтэд таамаглаж байна.

Хүмүүс өөрсдөө ч робот болж хувирна

4 Дэлхий үржил шимгүй болно

Динозавруудыг сүйрүүлсэн хэмжээний аюул Дэлхийд тохиолдох магадлалтай ба энэ тохиолдолд ямар нэгэн солир ирж мөргөх бус манай гарагийн нөөц дууссанаас шалтгаалах гэнэ. Өөр гараг рүү нүүх нь ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. 

Дэлхий үржил шимгүй болно

3 Бүгд нэг хэлээр ярина

Судлаачдын үзэж байгаагаар 100 жилийн дараа бидний ашигладаг хэлний 90 хувь нь устах ба үүний гол шалтгаан нь цагаачлал байх аж. Тодруулбал Англи, Орос, Итали гэх зэрэг олон хүний ашиглагдаг хэлүүд л үлдэж бусад хэл зөвхөн түүх болон үлдэх аюултай гэнэ.

Бүгд нэг хэлээр ярина

2 Хүссэн үедээ байшин барьж нураах боломжтой

"Baymax" хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг маш олон тооны жижиг роботуудын тусламжтайгаар хүн төрөлхтөн хүссэн газраа хот босгож түүнийгээ хормын дотор л "хурааж" чаддаг болох гэнэ. Энэ нь таамаглал төдий бус аль хэдийн туршилтын шатандаа ороод явж байгаа ажээ. 

Хүссэн үедээ байшин барьж нураах боломжтой

1 Бохирдол болон эрчим хүчний асуудлыг нано-технологи бүрэн шийднэ

3017 он гэхэд эрчим хүч олборлох арга тэс ондоо болох ба хүн төрөлхтөн нано-технологийн тусламжтайгаар ус, агаар, ой модыг цэвэрлэх боломжтой болно. Түүнчлэн эрчим хүч нөөцлөх маш үр дүнтэй аргыг олно гэдэг дээр судлаачид санал нэгтэй байгаа юм. 

Бохирдол болон эрчим хүчний асуудлыг нано-технологи бүрэн шийднэ

Таны бодлоор хүн төрөлхтний амьдрал 1000 жилийн дараа ямар байх вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()