Лэди Гага 17 насаар ах менежертэйгээ хуримаа хийхээр болжээ!

Этгээд чамин стиль, сонирхолтой үйлдлээрээ дэлхийд алдартай дуучин Леди Гага (Lady Gaga) нь  өөрийн менежер болох 48 настай Кристиан Карино (Christian Karino)-той сүй тавьж, тун удахгүй хуримаа хийх болсноо мэдэгджээ.

Лэди Гага 17 насаар ах менежертэйгээ хуримаа хийхээр болжээ!

1

Хосууд 2017 оны 2-р сараас болзож эхэлсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам харилцаа нь гүнзгийрч, нэг нэгэндээ уусан шингэсэн байна. Тэд анх Техас мужийн Хьюстон хотод болсон тоглолтын үеэр нэгнээ үнсэж байгаад папарацийн дуранд өртөж, хүмүүст мэдэгдсэн билээ.

2

Харин Леди Гагагийн сүй тавиад байгаа Кристиан Кариногийн тухайд дуучин бүсгүйн агентлагийн менежер бөгөөд хамтдаа багагүй цаг хугацааг өнгөрүүлж, нэг нэгэндээ дассан аж. Тэрхүү сэтгэл нь аажимдаа хайр болон хувирч, үргэлж хамт байх болжээ.

3

Хосууд Гагагийн ааваас сүй тавих зөвшөөрөл авсан боловч, хуримаа хараахан товлоогүй байгаа аж. Учир нь дуучин бүсгүй нь архаг "фибромиалгиа" өвчтэй бөгөөд түүний биеийн байдлыг ажиглаж байгаад хуримын өдрөө товлох гэнэ. Фибромиалгиа нь толгой өвдөх, ядрах, сэтгэл гутрах, депресс, нойргүйдэлт, цочмог бүдүүн гэдэсний хам шинж зэрэгтэй холбоотой бөгөөд биеэ барих тусам шинж тэмдгүүд нь хүндэрдэг.

4

Өнгөрсөн сард тэрээр өвчнийхөө улмаас аялан тоглолтуудаа цуцалж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ. Ингээд тэдний хуримын товыг хүлээх л үлдлээ...

5

Гучин нэгэн настай дуучин бүсгүй нь өмнө нь олон залуустай нэр холбогдож байсан ч, шахуу цагийн хувиар, ажил зэргээс болж тогтвортой харилцаа үүсгэж чаддаггүй байсан. Хамгийн сүүлд тэрээр жүжигчин Тэйлор Кинней (Taylor Kinney)-тэй 5 жилийн турш болзож, хамтдаа байсан хэдий ч, 2016 оны 7-р сард салах шийдвэр гаргасан нь хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм.

6

Леди Гага болон Тэйлор Кинней нар нь сексийн дараа гэх нэрийн дор тус зургийг цахим сүлжээнд байршуулан, шуугиан тарьж байсныг та ч гэсэн санаж байгаа болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()