Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Стресс тайлах хамгийн энгийн арга нь дуу сонсох гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Үүнтэй холбогдуулан Английн тархи судлаачид ямар төрлийн дуу стрессийг хамгийн ихээр бууруулдаг болохыг судлан үзсэн байна. Ингэхдээ туршилтын оролцогчдод тодорхой нэг дууг сонсгоод, үүний дараа тархины үйл ажиллагаа, зүрхний хэмнэл, цусны даралтыг нь хэмжин энгийн үеийнхтэй нь харьцуулжээ. Олон дууны нөлөөг энэ мэтээр харьцуулсны эцэст стрессийн хувийг хамгийн ихээр бууруулдаг 10 дууг жагсаасан бөгөөд эхний байранд орсон “Weightless” стрессийг 65 хувиар бууруулах увдистай гэнэ шүү.