1
Финлянд бол амар сургуультай орон
Финляндад сурагч хүсээгүй тохиолдолд түүнийг заавал самбарын урд гаргаж ирж болохгүй. Энд хүүхдүүдээс шалгалт авдаггүй, тэдэнд өдрийн тэмдэглэл гэж зүйл байдаггүй. Эцэг эхчүүд ангийн цахим журналаас хүүхдийнхээ дүнг харж болно. Мөн өглөө, өдрийн ээлж, цаг агаарын нөхцлөөс үл хамаарч бүх сурагч гудамжаар алхдаг.
2
Хятадад сургуулиудад гимнастик, нүүрний массаж ордог
Сурагчид хичээл орохоос өмнө дасгал хийж, өдөрт хоёр удаа нүүрний массаж хийх ёстой. Зуны амралт ойролцоогоор нэг сар орчим бөгөөд 8-16 насныханд хамгийн ачаалалтай өдөр нь нэмэлт хичээлүүд ордог.
3
Норвегид ямар ч үнэлгээ байхгүй
Энд наймдугаар анги хүртэл ямар дүн байдаггүй. Тиймээс сурагчдыг хооронд нь харьцуулах, дүнгээр хязгаарлах боломжгүй.
4
Тайландад бокс, массажны хичээл ордог
Тайландад хөвгүүдийг бүр багаас нь тай боксоор хичээллүүлдэг. Харин охидод тай массажны суурийг заадаг. Тиймээс тэдний массаж, бокс дэлхийд алдаршсан байх.
5
Япон хамгийн их эрэгтэй багштай орон
Тус улсад багш нарын дийлэнх нь эрчүүд байдаг. Мөн сургуулиудад хоолны өрөө байхгүй бөгөөд хүүхдүүд ширээнийхээ ард хооллодог.
6
Вьетнамд өдөр бүр иог ордог
Бүх сургуулиудад сурагчдыг заавал иог хийлгэдэг.
7
Чехэд хамгийн сайн үнэлгээ нь тав биш, нэг нэгж
Бидний боддог хамгийн сайн дүн бол тав, хамгийн муу дүн бол хоёр гэдэг ойлголт Чехэд байдаггүй. Тэнд хамгийн сайн дүн нь нэг нэгж буюу 1-ийн тоо.
8
Бангладешд сургуулиуд усан дээр байдаг
Бангладешд 100 гаруй “хөвдөг сургууль” байдаг бөгөөд сургуулиуд завин дээр байршдаг. Тус улсад байсхийгээд л үер болдог ч сургуулиудад номын сан, интернэт байдаг ба сургууль өөрөө нарны эрчим хүчээр ажилладаг.
9
Чили хамгийн урт амралттай
Чилийн сурагчид хамгийн урт зуны амралт эдэлдэг. Энд 12 дугаар сарын дунд үеэс гуравдугаар сарын сүүл хүртэл амардаг.
10
Бельгид сурагчдаа шар айраг уухыг нь хүлээн "зөвшөөрдөг" байсан
1970-аад он хүртэл Бельгийн сургуулийн цайны газарт шар айраг чөлөөтэй худалддаг байв. Харин одоо Бельгийн сурагчид зөвхөн хийжүүлсэн ундаа уух боломжтой. Гэхдээ тэдний ихэнх нь шар айргийг буцааж худалдахыг шаарддаг байна. Учир нь тэднийхээр шар айраг коланаас хамаагүй дээр аж.
11
Их Британид хамгийн “хөгшин” сургууль байдаг
Дэлхийн хамгийн ууган сургууль Английн Кантербюри хотод байдаг бөгөөд “Royal School” хэмээх уг сургууль 597 онд байгуулагджээ. Одоо уг сургууль орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, оюутнуудыг бусад сургуулийн адил элсүүлсээр байна.
12
Энэтхэгт нэг сургуульд 32 мянган сурагч сурдаг
Энэтхэгийн Монтессори сургууль дэлхийн хамгийн том сургууль бөгөөд одоогоор 32 мянган сурагчид хичээл зааж байна.
13
Данид анги, танхим гэж байдаггүй
Копенгаген хотын Орестад сургууль орчин үеийн урлагийн бүтээл ба энд хана, анги гэж байдаггүй, бүгд нэг том өрөөнд сурдаг.
14
АНУ-д газар доор хичээл ордог
Виржинийн Террасет сургуулийн сурагчдыг “Газар доорхи хүүхдүүд” гэж хочилж болно. Тус сургууль АНУ-ын эрчим хүчний хямралын эрин болох 1970-аад онд баригдсан ба байгалийн шороон давхарга нь эрчим хүчийг хэмнэж, дулаан өгдөг байна.
15
Канадад дүн, гэрийн даалгавар, сахилга бат гэж зүйл байдаггүй
Канадын АЛЬФА сургууль үргэлж “дуулгаваргүй байдал”-ын баярын өдөр шиг байдалтай байдаг. Тэнд сахилга бат, дүн, гэрийн даалгавар гэж байдаггүй. Сурагчид ангиа өөрсдөө сонгож, ангиуд насаар бус сонирхлоор бүрэлддэг.