Таныг ашиглаж буй залуугийн 15 шинж

Хүн дурлахаараа сохордог гэдэг. Харин эмэгтэй хүмүүс хэн нэгэнд дурласан тохиолдолд зөвхөн тухайн хүний сайн талуудыг харж, түүнээр амьсгалж, түүнийг л сонсож, дэлхий ертөнцийн бусад зүйлсийг ор тас мартаж, үл ойшоож эхэлдэг. Харин хайрандаа хэт сохорч, хамаг бүхнээ зориулсан хүн тань нэг л өдөр таныг орхиж, ердөө л ашиглах зорилготой байсан бол яах вэ? Үүнээс сэргийлэхийн тулд бүсгүй та эхлээд найз залуугаа сайтар ажиглаж, дор дурдах үйлдлүүдийг хийж байгаа эсэхийг шалгаад үзээрэй. 

Таныг ашиглаж буй залуугийн 15 шинж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Та үргэлж түрүүлж холбоо барьдаг

Хэдийгээр нэгнээ хайрлаж, үерхэх болсноор багагүй цаг хугацаа өнгөрсөн ч гэлээ, бүсгүй та түүн рүү үргэлж мессеж, бичиж залгадаг юм биш биз? Хэрэв тийм бол тэр танд хайргүй, анхаардаггүй, бүр зүгээр л ашигладаг гэдгийн илэрхийлэл байж болох юм. Тиймээс та түүн рүү холбоо барихгүй, хэсэг хүлээгээд үзээрэй. Харин энэ сорилтонд найз залуу тань унаж, холбоо сураггүй хэдэн өдөр болвол, цагаа дэмий үрж, хүнээс сэтгэл гуйж амьдрахаа болих хэрэгтэй. 

Хуримаа хийчихвэл бүх зүйлс сайхан болно гэж итгэж, горьдлого тээх хэрэггүй. Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг ухаарч, эртхэн салж, амьдралаа бодохыг зөвлөе. 

Та үргэлж түрүүлж холбоо барьдаг

2 Таны мессежинд хариулдаггүй

Та л түүний хойноос хөөцөлдөж, үргэлж араас нь залгаж, мессеж бичдэг үү? Харин мессежинд тань ч хариу өгөхгүй, усанд хаясан чулуу мэт байх нь түүнээс холдох хэрэгтэйг сануулна. Мэдээж энэ бол таныг тэр огт хайрладаггүй, анхаардаггүй, тоодоггүй гэдгийг маш тодоор илэрхийлж байгаа хэрэг юм. 

Таны мессежинд хариулдаггүй

3 Ор сураггүй алга болдог

Хамтдаа сайхан байсан атлаа найз залуу тань гэнэт л хаашаа ч юм алга болчихдог бол, түүнтэй сайтар ярилцаж, салах эсэхээ шийдэх хэрэгтэй. Түүний энэхүү байдлыг та "тэр надад хайргүй, надад анхаарал хандуулдаггүй" гэж ойлгоорой. Ялангуяа тэрээр баасан гараг болон бямба гарагт л танайд ирж, хамтдаа шөнийг өнгөрүүлсний дараа хэл сураггүй алга болдог бол, ямар ч эргэлзээгүй тэр зөвхөн таныг ашигладаг гэж бодох хэрэгтэй. Харин нэгэнт ингэж бодож эхэлсэн бол, цаг заваа хэрэггүй хүнтэй хамт өнгөрүүлэхэд, таны амьдрал хэтэрхий богинохон биш гэж үү? 

Ор сураггүй алга болдог

4 Болзоонд явах дургүй

Таны найз залуу гэртээ зурагт үзээд л, танаар хоолоо хийлгэх дуртай төдийгүй болзоо гээчийг ор тас мартсан уу? Эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж, хамтдаа байх цаг хугацаа гаргах нь хосуудын хувьд хэвийн л зүйл. Харин тэр тантай хамт байхаас илүүтэй зурагт тоглоом, утас эсвэл найзуудтайгаа уулзах дуртай бол танд өөр сонголт ч бас бий гэдгийг санаарай.

Болзоонд явах дургүй

5 Шоу цэнгүүнд явах дуртай

Үдэшлэг цэнгүүнээс буцаж мэддэггүй, үргэлж ямар нэг шоунд тогтмол явдаг, хамгийн гол нь таныг дандаа шөнө дууддаг, хайртай гэж хэлсэн атлаа өглөө сэрэхэд тань яваад өгчихдөг залуугаас хол байгаарай. Тэр ердөө л таныг ашиглаж сексийн дур хүслээ хангах зорилготой гэдгийг ухаарах цаг тань хэдийн болжээ. 

Шоу цэнгүүнд явах дуртай

6 Найз, гэр бүлийнхэндээ таныг танилцуулдаггүй

Та хоёр хамтдаа жаргалтай байдаг ч тэр таныг дотны найзууддаа эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнд танилцуулаагүй бол түүнээс яагаад гэдгийг нь асуух хэрэгтэй. Эрчүүд ирээдүйгээ хамт төсөөлж буй эмэгтэйгээ, найзууддаа танилцуулах нь хэвийн л үзэгдэл. Харин таныг элдэв янзаар нуун, танилын хүрээндээ оруулахгүй байвал та түүний хувьд зүгээр л цагийг өнгөрөөж байгаа хүн нь байх магадлалтай. 

Найз, гэр бүлийнхэндээ таныг танилцуулдаггүй

7 Утаснаасаа огт салдаггүй

Түүний хувьд таниас илүүтэй гар утас, цахим сүлжээ дээгүүр байр суурийг эзэлдэг. Та ердөө гар утаснаас дор үзэгдэн байж, түүний дэргэд байхыг хүсч байна гэж үү? Сексийн үеэр идэвхтэй, нялуун болчихдог хэрнээ бусад үед таныг үл ойшоож, бараг л тоохгүй бол түүнээс салах хэрэгтэй. Та ердөө л түүний сексийн хэрэгцээг хангагч, уйтгарыг нь гаргагч, гэдсийг нь цатгагч байхыг хүсэхгүй л байгаа бол цаг алдалгүй түүнээс холдоорой. 

Утаснаасаа огт салдаггүй

8 Халуухан охидын зураг үзэж, цагийг өнгөрүүлдэг

Танд хайртай гэж хэлсэн атлаа халуухан охидын зураг үзэж, гоё сайхныг нь гайхаж, гоо үзэсгэлэнг нь бишрэх залуустай хамт байх хэрэггүй. Энэ нь тэр таныг үл хүндэтгэж байгаа хэрэг бөгөөд хэзээ ч дээгүүр тавьж, хайрладаггүйн нэгээхэн илрэл юм. 

Халуухан охидын зураг үзэж, цагийг өнгөрүүлдэг

9 Таниас үргэлж мөнгө авдаг

Эрэгтэй хүн байгалийн зөнгөөрөө эхнэр, хүүхдүүдээ харж, хамгаалан, сэтгэлийг нь зовоохгүй гэж гэрийнхээ санхүүгийн хэрэгцээг нуруундаа үүрч явдаг. Гэтэл эсрэгээр таны найз залуу мөнгө гуйж, үүнийгээ зугаа цэнгэлд үрж байгаа бол асуудал аль хэдийн буруу зүгт эргэсний дохио юм. Санхүүгийн хувьд таниас хараат болж байрны хөлс, хувцасны мөнгө гэх зэрэг хэрэгцээгээ танд даатгаж байвал түүнтэй энэ талаар нухацтай зөвлөлдөх хэрэгтэй. Түүнийг ойлгож, хайрладаг нэгэн болж харагдах гэж сарын цалингаа түүнд зориулах хэрэггүй шүү. 

Таниас үргэлж мөнгө авдаг

10 Гадуур явахдаа таниас хөндий байдаг

Хамтдаа халуухан шөнийг өнгөрүүлдэг, нэг нэгэндээ хайртай хэмээдэг, гэртээ байхдаа яг л гэрлэсэн эхнэр нөхрүүд мэт байх хэдий ч, гадуур явахаараа хайрт тань гарнаас барихаас татгалзаж, ганцаараа урд тань гарч яваад байна уу? Энэ нь ерөөсөө л тэр таныг ашигладаг, танд хайргүй, эхнэрээ болгохыг ч хүсдэггүй гэдгийн хамгийн баттай болоод ойлгомжтой илрэл юм. Хэрвээ тэр ингэж аашилдаг бол, цаг хугацаанд итгэж найдан хүлээж суулгүй, эртхэн харилцаагаа цэглэх нь хамгийн зөв зам болно. 

Гадуур явахдаа таниас хөндий байдаг

11 Ирээдүйнхээ тухай ярих дургүй

Мэдээж бүх хосууд л ирээдүйгээ хамтдаа төлөвлөж, хөгжилтэй сайхан мөчүүдийг хамтдаа өнгөрүүлдэг. Гэвч таны найз залуу ирээдүйнхээ тухай ярихаас зайлсхийж, өөр шалтаг тоочиж, яриаг тань тасалдуулаад байна уу? Тийм бол тэр залуу танд хайргүй эсвэл хамтдаа байх итгэлгүй нэгэн гэж ойлгож болох аж. Эр хүн бүр чин сэтгэлээсээ хайртай бүсгүйгээ хурдхан гэргийгээ болгож, хатуу хэцүү бүхнийг хамтдаа туулахыг хүсдэг билээ.

Ирээдүйнхээ тухай ярих дургүй

12 Түүнийг тааварлахын аргагүй

Угтаа бол хамтдаа багагүй хугацааг өнгөрүүлж, нэг нэгнээ тун ч сайн мэддэг болсон гэж бодтол, амраг хайрт тань гэнэт гэнэт өөр хүн мэт аашилж, урьд нь хэзээ ч харж байгаагүй авир гаргаж байвал, харилцааныхаа тухай ахин нэг бодож үзэхэд буруудахгүй. Учир нь тэр таниас өөрийн жинхэнэ төрхөө нуудаг, харуулахыг хүсдэггүй гэдгийн илрэл бол өөр хүн мэт аашлах юм. Харин таниас өөрийгөө нууж, хэрэггүй нэгэн мэт харьцдаг хүнтэй хамт байх нь аз жаргалыг амтлуулна гэж үү?

Түүнийг тааварлахын аргагүй

13 Та дотроо түүнийг үзэн яддаг

Хэдийгээр та гаднаа түүнд хайртай гэж, үргэлж хүлээдэг боловч, дотроо үзэн ядаж, зэвүү тань хүрдэг үү? Хэрэв үнэхээр тийм бол түүнтэй хамт байх хэрэг байхгүй л болов уу. Та ердөө л түүнийг үзэн яддаг гэдэгтэйгээ эвлэрч чадахгүй, түүнийг алдахаас айж, өөрийгөө хэт хүчилж байгаа хэрэг. Үүнийгээ ойлгож, өөрийгөө чөлөөлж чадсан цагт л таныг зөвхөн ашиглах зорилготой залуугаас хол байж чадна. 

Та дотроо түүнийг үзэн яддаг

14 Нууцаа дэлгэдэггүй

Дурлалт хосууд угтаа бол бие биедээ нууцаа дэлгэж, бүх л зүйлээ ил болгох ёстой байдаг. Харин хайртай залуу тань бүх зүйлээ таниас нууж, хардах шалтгаан бий болгоод байвал ямар нэгэн байдлаар сэтгэл нь хөрч байна гэж ойлгож болох юм. Магадгүй тэр таны хардалт дээр дөрөөлж, харилцаагаа өндөрлөхийг хүсч байж ч мэднэ. Тийм бол зүгээр л түүнийг чөлөөлөөд явуулах нь хамгийн зөв шийдвэр болох нь бий. Нэгэнт сэтгэл нь хөрсөн эр эргээд таныг хайрлаж, халамжийг мэдрүүлнэ гэдэг юу л бол...

Нууцаа дэлгэдэггүй

15 Таныг огт анхаарч, хайхардаггүй

Өөртөө хэт хайртай залуус таныг үл тоосон хандлага гаргах нь бий. Тэд өөр бүсгүйчүүдтэй холбогдохгүй ч олон нийтийн сүлжээнд ганцаараа авахуулсан зургуудаа хийж, сайхан хувцаслан зөвхөн өөртөө анхаарч, олон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай байдаг. Энэ нь таны сэтгэлийг өвтгөсөн ч түүнд хамаагүй бөгөөд дэлхий зөвхөн өөрийг нь тойрон эргэж байдаг гэж бодож явдаг. Түүний энэ ааш нь таныг байнгын сэтгэлийн таагүй байдалтай байлгаж, түүнд юу гэж боддогоо хэлсэн ч ярилцах, зөвлөлдөх дургүй бол түүнээс эртхэн зайгаа бариарай. 

Таныг огт анхаарч, хайхардаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()