1
Ажлын байр элбэг
Дэлхийн ихэнх орнуудын адилаар Арабын Нэгдсэн Эмират Улсад ажилгүй иргэд маш олон байдаг. Тус улсын 920 иргэдийн дунд ажлын байрны талаар судалгаа явагдаж байсан бөгөөд эдгээр хүмүүсийн 63 хувь нь ажлын байр олоход хүндрэлтэй байдаг гэжээ.
2
Хүн бүр их хэмжээний цалинтай
Холливуудийн адилаар Дубайг алтанд умбасан газар гэж төсөөлдөг хүмүүс цөөнгүй. Хотын хүн ам нь 3 сая орчим бөгөөд үүний ихэнхийг нь газрын тосны магнатууд эсвэл алдартнууд бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч Дубай хотын дундаж ажилтан өдөрт 14 цагийн турш хүнд нөхцөлд ажилладаг бөгөөд цалин нь маш бага байдаг хэмээсэн байна.
3
Бүх хүмүүс нь элбэг дэлбэг амьдралтай
Өмнө нь дурдсанчлан Дубай хотын бүх иргэд чинээлэг байдаггүй. Жишээлбэл байрны түрээс нь л гэхэд ихэнх ажилчдын сарын цалингийн 30-50 хувьтай тэнцдэг бөгөөд байрны түрээсийг хасаж тооцвол сарын амьжиргааны зардал нь 900 ам.доллар байдаг гэнэ.
4
Юу хүссэнээ хийж болно
Ихэвчлэн Муслим шашинтай хүмүүс амьдардаг учраас олон нийтийн газар гэрлээгүй хүмүүс бие биендээ хүрч болдоггүй аж. Хэдий 21-р зуун ч гэлээ усыг нь уувал ёсыг дагахаас өөр аргагүй билээ. Тиймээс тус хотод хүссэн бүхнээ хийж болно, эрх чөлөөний хот хэмээн ташаа ойлгож болохгүй юм.
5
Хэвлэлийн эрх чөлөө
Урд хөрш болох Хятад улсын адилаар Дубай хот ч гэсэн Арабын Нэгдсэн Эмират улсын нэр төр, шашин шүтлэг, соёлын эсрэг утга агуулгатай мэдээлэл оруулдаг веб сайтуудыг хориглосон байдаг.
6
Лас Вегас хотоос ч илүү зугаа цэнгэлийн хот
Согтууруулах ундааг зөвхөн тусгай зөвшөөрөл авсан буудал, болон тансаг клубууд л зарж борлуулах эрхтэй байдаг аж. Иймээс оршин суугчид гэртээ үдэшлэг зохион байгуулахыг хүсвэл заавал уг зөвшөөрлийг авах хэрэгтэй болдог. Ийм байхад тус хотыг үнэхээр зугаа цэнгэлийн өлгий хэмээн нэрлэж болно гэж үү?
7
Байгальд ээлтэй хот
Шүрэн хад, далайн замаг, хясаа гээд нэгэн үе далайн хамгаалагдсан бүсийн хэсэг байсан зүйлс одоогоор Дубай хотын элсэн хамгаалалтын дор оршиж байгаа юм. Асар том барилгуудыг элсэн дээр тогтоох ажиллагаа, дутагдал ихтэй дахин боловсруулах систем гээд маш олон хүчин зүйлс Дубайг байгалд ээлтэй хот биш гэдгийг баталж байна.
8
Ойрх Дорнодын Холливууд
Дубай хотод цөөн тооны телевизийн суваг байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь хуучны кино, нэвтрүүлгээр дүүрэн гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад амжилт олоогүй цуврал кинонуудыг Дубай сувгууд хамгийн сүүлийн үеийн кино мэтээр сурталчилж цацдаг ажээ.
9
Эм, эмийн ургамлын худалдаанд хяналт байдаггүй
Жишээлбэл Дубай хотын эмийн сангаас эм авахын тулд та заавал эм зүйч дээр очин өөрийн биеийн байдал болон эм авах шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй болдог. Зөвхөн эмийн санч зөвшөөрсөн тохиолдолд л та эм авах эрхтэй болно.
10
Дубай гэдэг улс бий
Маш олон хүмүүс Дубайг бие даасан улс хэмээн ташаа ойлгодог. Энэ нь тус хотын нэр хүнд, тансаг барилгууд, дэлхийн олон рекорд амжилтыг эзэмшдэгтэй нь холбоотой юм. Гэхдээ Дубай нь Арабын Нэгдсэн Эмират Улсад харьяалагддаг 7 Эмиратын нэг нь билээ.
11
Хүнсний бүтээгдэхүүн маш үнэтэй
Дубай хотын газарзүйн байрлал болон газрын онцлогоос шалтгаалаад хүнсний бүтээгдэхүүн тариалах, мал өсгөх гэх зэрэг нь хүндрэлтэй байдаг. Ийм учраас тус хотын дэлгүүрүүдэд маш олон орноос ирсэн бүтээгдэхүүн зарагддаг байжээ. Харин сүүлийн үед өөрсдийн газар нутаг дээрээ тариалсан бүтээгдэхүүн хэрэглэх болсон нь үүний үнийг хямдруулж байгаа юм.
12
Алдартнууд Дубайд очоод байх нь элбэг биш
Харин ч эсрэгээрээ одууд Дубай хотод зочилдог бөгөөд зарим нь уг хотод амьдрахаар шийдэж байсан ч тохиолдол байдаг. Тиймээс уртаашаа 30 км хэмжээтэй уг хотод та алдартануудтай таарах магадлал маш их.
13
Хөрөнгийн хэмжээгээ нуух боломжтой
Дубай хотод хөрөнгийн хэмжээгээ нуух боломжгүй. Жишээлбэл чинээлэг айлаас гаралтай хүмүүсийн машины дугаар нь маш цөөн оронтой бол энгийн амьдралтай хүмүүсийн машины дугаар нь олон оронтой байдаг. Иймд таны хэр их хөрөнгөтэйг машины чинь дугаарыг хараад л хэлэх боломжтой гэнэ шүү.
14
Гахайн мах хэрэглэдэггүй
Исламын шашинтай хүмүүс архи болон гахайн мах иддэггүй ч Дубай хотын иргэн бүр исламын шашинтай биш байдаг учраас гахайн махыг хүнсэндээ хэрэглэх нь элбэг байдаг ажээ.
15
Тэр чигтээ үлгэрийн орон
Мэдээж Дэлхийн хамгийн тансаг зочид буудлууд, тэнгэр баганадсан өндөр барилгуудаар дүүрэн ч нөгөөтээгүүр бохир гудамж, хуучны барилгууд ч бас байдаг. Энэ нь юм бүхэн хоёр талтай гэдгийн томоохон жишээ болж байгаа юм.