Таныг хуурч буй залуугийн 15 шинж

Үүрд зөвхөн таныг хайрлаж, үргэлж хажууд тань түшиг болж байна гэж амласан атлаа, хэлсэн үгнээсээ буцаж, хэнэггүйхэн орхин одох залуус олширчээ. Гэр бүл салалтын дийлэнх хувийг гэр бүлээс гадуурх харилцаа эзлэх төдийгүй ихэнх тохиолдолд залуус эхнэрээ хуурч, нууц амрагтай болдог аж. Харин хайрт нөхөр тань өөр бусадтай амраглаж, үнэнч байна гэсэн үгэндээ хүрэхгүй байвал яах вэ? Хэрвээ танд сэжиг бууж, нөхөр тань хуурч байгаа мэт санагдвал, доорх мэдээллийг уншиж, таныг хуурч буй хүний шинжүүдтэй таарч байгаа эсэхийг шалгаарай. 

Таныг хуурч буй залуугийн 15 шинж

1 Бүхнийг шүүмжилж эхэлнэ

Хийсэн үйлдэл бүрээс тань өө хайж, шүүмжлэх болсон бол нөхрөө сэжиглэж эхлэхэд буруудах зүйлгүй. Эрчүүд өөр нэгэнд сэтгэл алдарсан тохиолдолд эхнэр нь өнгө зүс муутай, үргэлж бүхнийг буруу хийдэг, ааш авир тааруу мэт санагдаж эхэлдэг. Энэ бүхнийг дотроо хадгалж тэсэхгүй болсноор үг хаяж, үйлдэл бүрийг тань шүүмжлэх аж. 

Бүхнийг шүүмжилж эхэлнэ

2 Сонирхол нь өөрчлөгдөнө

Хосуудын хамгийн нандин, эрхэм зүйл бол нэгнээ тун сайн мэдэж, хэлж байгаа өгүүлбэрийг нь гүйцээж, хийх гэж байгаа үйлдлийг нь таах байдаг. Харин таны хайрт өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өөр зүйлсийг сонирхох болж, огт танихгүй нэгэн мэт өөрчлөгдөж байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь түүний амьдралд таниас өөр нөлөө үзүүлэхүйц хэн нэгэн орж ирсний баталгаа юм. Хүн аясаараа өөрчлөгдөнө гэж байдаггүй. Заавал хэн нэгний нөлөө ордог тул нөхөртэйгээ ярилцаж, энэ бүхнийг тодруулсан нь дээр болов уу? 

Сонирхол нь өөрчлөгдөнө

3 Үе үе бэлэг авч өгөх

Ямар ч шалтгаангүйгээр бэлэг авах үргэлж сайхан байдаг. Мэдээж эрчүүд эхнэртээ хайрын илэрхийлэл болгож бэлэг өгөхөд буруудах зүйлгүй. Гэхдээ хүний бодлыг тааж мэдэхгүй тул, учир шалтгаангүй бэлэг өгч, буруутан мэт аашлахад нь тоохгүй өнгөрч болохгүй. Учир нь тэр таныг хуурсандаа гэмшиж, ийн аашилж байхыг үгүйсгэхийн аргагүй юм. Гэхдээ та үүнээс өөр хуурсан мэт шинж илэрч байгаа эсэхийг баттай мэдсэний дараа сэжиглэх хэрэгтэй. Хэрвээ нөхөр тань хайрын илэрхийлэл болгож бэлэг өгсөн байхад нь хий хоосон хардах нь сэтгэл руу нь ус цацаж байгаагаас өөрцгүй гэдгийг санаарай. 

Үе үе бэлэг авч өгөх

4 Үргэлж бухимдана

Гэртээ ирэхээрээ л бухимдаж, давчдах эрчүүд үнэндээ гэм үйлдэж, эхнэрээ хуурсан байдаг. Сэтгэл нь тэртээ өөр нэгэнд байгаа тул, бие нь гэртээ тогтож ядахдаа бухимдаж, хурдхан гарч явах арга сүвэгчилдэг байна. Цаашдаа хосуудын харилцаа ч муудаж, нэгнээ харсан даруйдаа л дуугаа хурааж, юу ч ярихаа больж мэднэ. 

Үргэлж бухимдана

5 Харц тулгарахаа болих

Хүнийг худлаа хэлж байгаа эсэхийг нь нүднээс нь олж хардаг гэдэг. Гэтэл хайрт тань харц тулгарахаас зугтаж, нүд рүү тань эгцэлж харж чадахгүй бол таныг гэх хайр нь дууссан гэж ойлгоорой. Харин та яаран шийдвэр гаргахаас өмнө түүнтэй ярилцаж, чухам юу болоод байгааг лавлах хэрэгтэй. Хэрэв тэр юу ч хэлж чадахгүй, тодорхой тайлбар хийхгүй бол зүгээр л түүнийг явуулаарай. 

Харц тулгарахаа болих

6 Ажил дээрээ хэт их хугацааг өнгөрүүлэх

Үргэлж л "би завгүй, ажилтай байна, ажил дээрээ байна" гэхчлэн гэртээ ч үзэгдэх нь багассан нөхөртөө төдийлөн итгэх хэрэггүй. Ямар ч их ажилтай байлаа гэсэн таныг гэх сэтгэлтэй бол ажил амьдралаа зохицуулж, гэр рүүгээ яарах нь гарцаагүй шүү дээ. Харин гэрээсээ зугтсан мэт аашилж, сүүлдээ харагдахаа ч байсан ханьтайгаа ярилцаж, цаашдаа ийм байдлаар амьдрах нь хэн хэндээ ямар ч хэрэггүй болохыг дуулгаарай. 

Ажил дээрээ хэт их хугацааг өнгөрүүлэх

7 Өөрийгөө үргэлж өмөөрөх

"Миний хаана байсан чамд ямар хамаатай юм?", "Би харин утсаа сонсоогүй байна лээ", "Чи яагаад утсыг минь үзээд байгаа юм? аваад ир", "Итгэхгүй бол Төрөөгөөс асуу" гэхчлэн асуусан асуулт бүрт тань баттай хариулт өгөхгүй булзайруулж, өөрийгөө өмөөрөх нь улам бүр сэжиг төрүүлнэ. Зүгээр л асуулт асуухад уурлаж бухимдах нь тэднийг цаанаа ямар нэгэн зүйл нууж байгаа гэдгийг илэрхийлэх гол түлхүүр юм.  

Өөрийгөө үргэлж өмөөрөх

8 Таньтай хамт байхдаа бодлогоширох

Урьд нь хамтдаа хөгжилтэй байж, цаг минут хэрхэн өнгөрч байгааг ч анзаардаггүй байсан бол, одоо хоосон хөндий хоёр биенээс өөр зүйл үлдээгүй юу? Нөхөр тань хамт байхдаа дуугарч ядан, хариу ч хэлэхгүй өөр юм бодон сууж байна уу? Энэ тохиолдолд та нөхрийгөө өөр эмэгтэйд сэтгэл алдарсан байж болзошгүй гэж таамаглахад буруудахгүй. 

Таньтай хамт байхдаа бодлогоширох

9 Гадаад төрхөө өөрчлөх

Өмнө нь хэзээ ч хэрэглэдэггүй байсан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг худалдан авч, үнэртэй сүрчиг биедээ цацаж, өөртөө гэнэт арчаатай болчихсон бол түүнийг сайтар ажиглаарай. Учир нь эрчүүд шинэхэн хайр дурлалтай учирсан тохиолдолд тус үйлдлийг гаргаж эхэлдэг байна. 

Гадаад төрхөө өөрчлөх

10 Үдэшлэг цэнгүүнд таныг урихаа болино

Өмнө нь уулзалт, цэнгүүнд үргэлж хамтдаа явдаг байсан ч өөрчлөгдөж, таныг орхиж, найзуудтайгаа уулзалтанд явах болсон бол нөхөртэй бага зэрэг анхаарал хандуулаарай. Гэр бүлийн уулзалт, найзуудын уулзалтанд ч таныг орхигдуулах нь нэг ёсондоо тэр таниас залхсан эсвэл өөр бүсгүйтэй болсон гэдгийг илтгэнэ. 

Үдэшлэг цэнгүүнд таныг урихаа болино

11 Утсаа нууна

Үргэлж утсаа нууж, дуудлага мессеж ирэх тоолонд сандарч утсаа шүүрэх эрчүүд хамгийн сэжигтэй. Мэдээж ямар нэгэн нуух зүйл байгаа болоод л, утсаа шүүрч аван харуулахаас татгалзаж байгаа хэрэг. Тиймээс яагаад утсаа харуулахгүй нууж байгааг нь асууж, заавал баттай хариулт авах хэрэгтэй.  

Утсаа нууна

12 Ганцаараа байхыг хүснэ

Мэдээж хүн заримдаа ганцаараа байхыг хүсдэг. Гэхдээ энэ байдал олон удаа давтагдаж, үргэлж таниас дөлж зугтаад байвал нөхөртэйгээ ярилцаарай. Магадгүй тэрээр өөр хэн нэгэнд сэтгэл алдарч, өөрийг тань харахыг хүсэхгүйдээ холдон зугтаж байж болно. Тиймээс сохор, дүлий нэгэн мэт бүхнийг тоохгүй амьдрахын оронд хань ижилд тань юу тохиолдож, яагаад байгааг мэдэх нь харилцааг аварч чадна. 

Ганцаараа байхыг хүснэ

13 Таньтай хамт байхдаа өөр бүсгүйг харах

Хажууд тань үүрд байж, хайрлана гэж амласан атлаа дэргэдүүр өнгөрөх бүсгүйд харц унагаж, дэндүү тоомжиргүй аашлах нөхрөө хэдийг болтол тэвчиж амьдрах вэ? Энэ нь таныг үл тоомсорлож, хүндлэхгүй байгаагийн илрэл юм. Харин сэтгэл нь нэгэнт хөрсөн хүнийг хүлээж, хэзээ хайр нь сэргэх бол гэж горьдлого тавьж суух хэрэггүй. 

Таньтай хамт байхдаа өөр бүсгүйг харах

14 Таны хажууд дуудлагаа авахгүй байх

Таньтай хамт байхдаа дуудлага ирсэн ч авахгүй тасалж, хэрэггүй хүн залгасан байна гэж хариулж байна уу? Хэрэв тийм бол та анхааралтай байж, хайртынхаа гаргаж байгаа үйлдлүүдийг ажиглаарай. 

Таны хажууд дуудлагаа авахгүй байх

15 Секс хийхээ болих

Секс бол хосуудын харилцааны хамгийн чухал зүйл билээ. Гэтэл хайртай залуу тань анх таныг байнга хоргоож, сексийн харилцааг чухалчилдаг байсан хэрнээ нэг л мэдэхэд тантай секс хийх тэр их хүсэл нь алга болсон байвал гайхах хэрэггүй. Нэг бол энэ бүхэн та түүнийг өөртөө ойртуулахаас хэт их цааргалсных байж болохоос гадна нөгөө талаасаа тэр сексээс авах таашаалаа өөр хэн нэгнээс авдаг болсон байж ч болох юм.

Секс хийхээ болих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()