Баян айлд төрсөн хүүхдүүдийн зовлон

Баян чинээлэг айлд өссөн хүүхдүүдэд хүн бүхэн атаархаж, "юугаар ч дуталгүй амьдардаг, дэндүү азтай" гэхчлэн ам уралдан ярьдаг. Харин хангалттай их мөнгөтэй хэдий ч, сэтгэлд нь хайр халамж дутагдсан хүмүүс маш олон байх бөгөөд тэдний хүүхэд нас аз жаргал баяр хөөр бус, алтан мөнгөн дунд өнгөрсөн нь аз биш, азгүйтэл гэж нэрлэгдэнэ. Бид өнөөдөр та бүхэндээ баян чинээлэг айлд өссөн залуусд тулгамддаг асуудал, тэдний зовлонг дэлгэхээр бэлтгэлээ. 

Баян айлд төрсөн хүүхдүүдийн зовлон

1 Мөнгө аз жаргалыг худалдан авч чадахгүй

Хүмүүс мөнгийг аз жаргал мэтээр санаж, ер нь их хэмжээний мөнгө л байхад амьдрал сайхан болж, элэг бүтэн аз жаргалтай амьдрах мэт санадаг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Мэдээж мөнгөөр маш их зүйлийг худалдан авч чадна. Харин чин сэтгэлийн аз жаргал, элэг бүтэн амьдрал, эрх чөлөө, жинхэнэ хайрыг хэзээ ч худалдан авч чадахгүй. Халаасанд хэчнээн их мөнгө байлаа ч, хажууд хайрлаж халамжлах хэн ч байхгүй бол тэр амьдрал тийм сайхан байна гэж үү? Маш олон баян залуус мөнгөтэй боловч, хоосон болоод хүйтэн сэтгэлтэй амьдралыг туулдаг байна. 

Мөнгө аз жаргалыг худалдан авч чадахгүй

2 Хэн байхаа шийдэж чадахгүй

Алдартай, нэр нөлөө бүхий эцэг эхтэй бол тэдний нэр хүндийг унагахгүй байхын тулд чи үргэлж төгс байх хэрэгтэй болно. Харин энэ нь танд хэчнээн их сэтгэлийн дарамт болж, өөрийнхөөрөө бус өрөөлийн замаар амьдарч байгаадаа гутрахад хүргэнэ гээч. 

Ялангуяа том групп, корпорацийн захирал, алдартай одуудын хүүхдүүд үргэлж зөв явж, аав ээжийнхээ нэрэнд сэв суулгахгүй байх том үүрэгтэй. Хэрвээ тэр авьяас чадвар муутай нэгэн бол, үргэлж адлагдаж, мөнгөтэй байлаа ч арчаагүй амьтан мэтээр бусдын нүдэнд үзэгдэх аж. Өөрөө хэчнээн тэр салбарт дургүй байсан ч, аав ээжийгээ бодоод замналыг нь үргэлжүүлэх үүрэгтэй, үүнээсээ болж үргэлж шаналдаг залуус нэг өдөр ч болов эгэл жирийн, бидний амьдралаар амьдрахыг мөрөөддөг гэнэ. 

Хэн байхаа шийдэж чадахгүй

3 Хэн ч биш нэгэн

Бид баян хүмүүсийн ухаалаг, хөдөлмөрч, төгс гэж хардаг. Гэвч хаалттай хаалганы цаадах амьдрал үргэлж өөр байдаг нь харамсалтай. Хүмүүсийн төгс гэж төсөөлдөг тэдгээр баячууд дунд өөдгүй худалч, хулгайч хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй. Бусдыг залилан мэхэлж олсон мөнгөөрөө үр хүүхдээ тэжээж, мөнгөөр дутаахгүй амьдруулдаг нэгэн ч бий. Харин буруу замаар олсон аав ээжийнхээ мөнгийг идэж амьдардаг залууст энэ бүхэн ямар санагдах бол? Бусдын хөлсөө хүчээ урсгаж олсон мөнгийг хууль бусаар булааж аван, түүнийг нь та хэрэглэж байна гэвэл таатай санагдахгүй л болов уу. Ядаж л бусдаас ичиж, буруутан мэт санагдана. 

Хэн ч биш нэгэн

4 Зүгээр л энгийн нэгэн байхыг хүснэ

Баян гэхээр биднээс ангид тусдаа гэсэн үг биш. Зарим хүмүүс баячуудаас зайгаа барьж, тэднээс хол байхыг хичээдэг төдийгүй увиагүй зантай, адгийн амьтад гэж бодох нь бий. Тиймдээ ч ад үзэж, нийгмээрээ гадуурхаж мэднэ. Мөн мөнгөтэй хүмүүс үргэлж халдлагад өртөж, дээрэмдүүлэх вий гэх айдсыг тээж явдаг. Үүнээсээ болж стрессдэж, цаашлаад сэтгэцийн эмгэгтэй болохыг ч үгүйсгэхгүй. 

Зүгээр л энгийн нэгэн байхыг хүснэ

5 Шинэ хүмүүстэй танилцахаас айна

Хэрвээ уулзаж байгаа хүн нь хямд хувцастай байвал, баян залуус өөрийн өмссөн үнэтэй хувцаснаасаа ичих нь бий. Мэдээж хөрөнгө чинээ ихтэй айлд өссөн хүн бүр ингэж бодохгүй хэдий ч, бусдаас ичиж мэддэг, юу зөв, бурууг гадарладаг залуусын тухайд энэ нь том асуудалд тооцогддог. Ялангуяа болзож, сэтгэлээ өгсөн нэгнээсээ илүү үнэтэй хувцас өмсөж, ганган машин унах нь тэдэнд ичмээр санагддаг байна. 

Шинэ хүмүүстэй танилцахаас айна

6 Аав ээжийн хайр халамжийг мэдрээгүй

Баян хүүхдүүдийн аав ээж нь мөнгөний тал дээр санаа зовох асуудалгүй тул хүүхдээ багаас нь асрагчаар асруулж, үргэлж ажил ихтэй, гадуур явдаг. Тиймдээ ч хүүхэддээ төдийлөн цаг зав гаргаж чаддаггүй. Мэдээж эцэг эхээсээ илүүтэй асрагчтайгаа их хугацааг өнгөрүүлж, мөнгө ажлаас өөрийг мэдэхгүй эцэг эхтэй байна гэдэг тийм ч сайхан зүйл биш. Хайрыг мөнгөтэй харьцуулах нь хамгийн утгагүй. Харин ч мөнгөгүй ч гэлээ ээж аавынхаа хайранд умбаж өссөн хүмүүс хамгийн азтай, бас баянд тооцогддог гэдгийг бүү мартаарай. 

Аав ээжийн хайр халамжийг мэдрээгүй

7 Юу ч хийгээгүй атлаа мөнгө авах

Юу ч хийгээгүй атлаа мөнгө авах нь зарим хүмүүст эвгүй болоод ичгэвтэр санагддаг. Харин баян айлын хүүхдүүд ямар ч зүйлийг хийж бүтээгээгүй атлаа үргэлж бусдаас мөнгө авч, мөнгө олох ч шаардлага гарахгүй тул амьдрал хэтэрхий уйтгартай санагддаг байна. Эгэл жирийн бид мөнгөний төлөө ажиллаж, гэр бүлийнхнээ юугаар ч дутаахгүй байхсан гэсэндээ өдөр бүрийн завгүй өнгөрүүлдэг. Харин баян айлын хүүхдүүдийн нуруун дээр буух хариуцлага байхгүй, зорилго гэж үгүй тул амьдрал нь утгагүй болж эхэлнэ. 

Юу ч хийгээгүй атлаа мөнгө авах

8 Хүн бүхэн үзэн ядна

Хэрвээ тэд гэнэт баяжсан айлын хүүхэд бол ангийн найзууд нь ад үзэж, атаархсандаа үзэн ядах нь бий. Хэн ч биш нэгэн байсан атлаа гэнэтхэн хэмжээлшгүй их мөнгөтэй болж чадсан, аз нь алгандаа багтсан тэдэнд сайхан аашилж, нааштай хандах хүмүүс цөөхөн. Үүнээс гадна хөрөнгө чинээ ихтэй хүмүүс ч мөн хөлөө дөнгөж олж байгаа тэднийг доромжилж, баячуудыг ядуу хэмээн гоочлох нь бий. 

Хүн бүхэн үзэн ядна

9 Хэтэрхий олон сонголт

Тэдний амьдралд бүгд нээлттэй. Тэд хаашаа ч явж, юу ч хийж болно. Харин энэ хэт их сонголт нь эцэстээ тэднийг төөрөгдүүлж, юу ч хийж чадахгүй болгож, бухимдуулж мэднэ. Зөвхөн амьдралын замаа сонгох ч бус, дэлгүүрт ороод адилхан төрлийн хоёр бүтээгдэхүүний алийг нь авах гэж гайхна. Тэдний хувьд үнэ мөнгө нь хамаагүй тул чанарыг нь судалж, тэр олон сонголтуудаас алийг нь авах гэж толгойгоо гашилгах аж. Харин эгэл жирийн хүмүүсийн тухайд их үнэтэй биш атлаа гайгүй чанартайг нь ажиглаж, хэдхэн хормын дотор сонголтоо хийж чаддаг. 

Хэтэрхий олон сонголт

10 Цахим сүлжээнд дарамт, доромжлол

Өөрийн цахим сүлжээн дэх хуудсандаа өдөр тутамд хийж байгаа зүйлсээ дэлгэж, бусдад үзүүлээд л, хүн бүрээс хараалын үгс сонсоно. Тансаг амьдралаа бусдад гайхууллаа, эцгийнхээ хөрөнгөөр жаргаж яваа арчаагүй амьтан, баян айлд төрсөндөө л баярла гэхчлэн хүмүүсийн хатуу болоод увиагүй үгс сэтгэлийг нь зүсэх шиг болж, баян айлд төрсөн нь тэдний өмнө буруутан мэт болгоход хүргэдэг байна. Эхэндээ энэ бүхэн дааж давшгүй мэт санагдах ч, эцэстээ залуус үүндээ ч дасч эхэлдэг аж. 

Цахим сүлжээнд дарамт, доромжлол

11 Ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй

Хүн үргэлж л бусдын сүр далбаан дор байх бус, өөрөө аливааг толгойлж удирдан, хариуцлага хүлээх нь энэ хорвоод мэндэлсний нэгээхэн учир шалтгаан гэлтэй. Гэтэл мөнгөөр бүхнийг шийдвэрлэж, хүлээх үүрэг хариуцлага гэж үгүй баян айлын хүүхдүүд олон байдаг. Мэдээж тэдэн дунд өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж, хичээнгүйлэн сурч, ажиллаж байгаа залуус ч олон байгаа гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Харин хийх ажилгүй, өдөр хоногийг аргацааж амьдардаг, зугаа цэнгэлээс өөрийг мэдэхгүй залуус нэг л өдөр ухаан орж, амьдралын утга учир, өөрийгөө хаашаа явж байгааг гайхаж, сэтгэлээр унах нь элбэг тохиолдоно. 

Ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй

12 Ганцаардана

Мөнгө сэтгэл зүрхийг дулаацуулж, үргэлж аз жаргалтай байлгаж чадна гэж үү? Сүүлдээ мөнгөнөөс ч залхаж, хажууд нь сэтгэлийг нь чин зүрхнээсээ сонсоод өгөх нэгэн байхгүй тул гуниглаж, ганцаардана. Баян айлд өссөн хүүхдүүдийн ихэнх нь ганцаардмал байх бөгөөд үүнийгээ нуух гэсэндээ мөнгөө хамаагүй цацаж, хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдаж авдаг байна. Хэн ч тэдэнтэй үнэн сэтгэлээсээ харьцахгүй байгаа нь хамгийн хэцүү болоод аймшигтай аж. 

Ганцаардана

13 Бүх хүнд буруутан болно

Ердөө л баян болж төрснөөсөө болж бусдад буруутан мэт ойлгогдох нь хамгийн утгагүй хэрэг. Харин энэхүү утгагүй хэрэг нь баян айлд өссөн залуус бүрт тохиолддог гэхэд буруудахгүй. Хэнд ч гэм хор хийгээгүй байхад л хүмүүс үзэн ядаж, элдвээр харааж доромжилно. Ядуусын тоо олширч, хүмүүст мөнгө хэрэг болохыг хэрээр баячуудыг харааж, зүхэх хүмүүс нэмэгдэнэ. Нэг ёсондоо тэд төрсөн нь буруу, мөнгөтэй байгаа нь буруу, мөнгөө үрж байгаа нь буруу болж таарах юм. Хэрвээ мөнгөө бусдад тарааж буяны үйл хийвэл, баярхуу, мөнгө нь багтаж ядсан гэнэ. Тэднийг юу ч хийсэн байлаа гэсэн хүмүүс хэзээ ч эерэгээр хүлээж авахгүй. 

Бүх хүнд буруутан болно

14 Жинхэнэ найзыг таньж мэдэхэд хэцүү

Мөнгөний сургаар хажууд наалдаж, үргэлж хамт байх хүмүүс гэж байдаг. Харин тэдэн дундаас хэн нь жинхэнэ найз, хэн нь мөнгөнд дурлагч гэдгийг таньж мэдэх хэцүү болно. Энэ тухайд бол эгэл жирийн хүмүүс дэндүү азтайд тооцогдоно. Учир нь мөнгөнөөс илүүтэй тухайн хүний дотоод ертөнц, зан байдлыг сонгож нөхөрлөж байгаа нь хамгаас үнэ цэнэтэй тул, унаж, уруудсан ч дэргэд байх найзыгаа олох боломж харьцангуй өндөр байдаг. Харин баян залуусийг нэг л өдөр мөнгөгүй болоход хажууд нь хүрээлж байсан тэр олон хүмүүсээс хэн ч үлдэхгүй байх аюултай. 

Жинхэнэ найзыг таньж мэдэхэд хэцүү

15 Заавал хямд үнэтэй хувцас авах хэрэг гарна

Сургууль, ажил, найзуудын уулзалт зэрэгт бүхнээс ялгарч, үнэтэй хувцас өмсөх нь тэдний хувьд хамгийн ичгэвтэр хэрэг. Тиймдээ ч бусадтай адил байхыг хичээж, үргэлж хямд хувцас сонгож, өөрийгөө нуухыг оролдоно. Харин энэ нь тэдэнд хэчнээн их дарамт болдгийг та төсөөлөхчгүй. Хүн өөрийнхөөрөө байж чадахгүй үед хэчнээн цухалдаж, давчддаг болохыг та ч биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз. Харин өдөр бүрийг ийм байдлаар өнгөрүүлэх нь тэднийг амьдаар нь тамлан хөнөөж байгаагаас өөрцгүй юм. 

Заавал хямд үнэтэй хувцас авах хэрэг гарна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()