Тэрбумтнуудаас заавал суралцах 10 зүйл

2017-10-28, 15:00
10,152

“Forbes” сэтгүүлийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн баяртайгаа холбогдуулаад уг сэтгүүлийн албанаас "Бизнес хийхэд шаардлагатай 100 хандлага" гэсэн жагсаалтыг бэлтгэн олон нийтэд танилцуулсан юм. Энэхүү жагсаалтад багтсан, заавал санаж байх 10 зөвлөгөөг та бүхэнд хүргэе. 

Тэрбумтнуудаас заавал суралцах 10 зүйл

1 Зорилгодоо хүрэхийн тулд сонирхлоо ашигла

"SpaceX" компанийн үүсгэн байгуулагч Элон Маск (Elon Musk) нь цахим төлбөрийн систем, цахилгаан машин, пуужин зохион бүтээх мэргэжилтэн юм. Өөрийн сонирхолтойгоо уялдуулан өдгөө та бидний мэдэх "SpaceX" компанийг үүсгэн байгуулаад тун амжилттай ажиллаж байгаа билээ. Тэрээр бусдад "Өөрийнхөө зорилгыг тодорхойлоод, сонирхлоороо дамжуулан түүндээ хүр" гэж зөвлөдөг гэнэ.

Зорилгодоо хүрэхийн тулд сонирхлоо ашигла

2 Хэзээ ч битгий бууж өг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп (Donald Trump):  “Ямар ч үед бууж өгөхгүй байх нь амжилтын нууц байдаг. Чи өөрийнхөө эсвэл гэр бүл, эх орныхоо төлөө тэмцэж, хичээж байхдаа “итгэл” гэгч зүйлээ хэзээ ч алдах ёсгүй. Түүнлэн нэг ялалт үргэлж нөгөө ялалтаа дагуулдаг гэдгийг санах нь чухал. Өглөө бүр ажилдаа ирэхдээ аз жаргалыг мэдэрч өөрийн итгэж, хүсэж буй зүйлийнхээ төлөө зүтгээд л байх хэрэгтэй.”

Хэзээ ч битгий бууж өг

3 Компанийн амжилтад холбоо харилцаа хамгийн чухал

Фэйсбүүкийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг (Sheryl Sandberg): "Сүүлийн үед компаниуд олон төрлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх явдал ихсэж байгаа билээ. Гэхдээ компани удирдагчид компанийн ажилчид нэг янзаар боддог болчихвол сайн санаа гарахгүй, цаашлаад хэрэгжихгүй байх магадлалтай гэдгийг санаж байх нь зүйтэй. Ажилчидтайгаа нээлттэй харьцаж чадвал, таны компани үргэлж шинэ санаагаар дүүрэн байх буюу үүнтэй зэрэгцээд амжилтанд нэг шатаар ойртож байдаг."

Компанийн амжилтад холбоо харилцаа хамгийн чухал

4 Бага ярьж, их сонс

Хөтлөгч Опрад (Oprah Winfrey) нэгэн удаа Нелсон Манделагийн гэрт 10 хонож, ярилцах боломж олдож байжээ. Тэрээр энэхүү 10 хоногийн хугацаанд яг юуны тухай ярилцахаа мэдэхгүй байсан учир хамтрагчаасаа “Би юуны талаар ярих хэрэгтэй вэ?” гэж асуусан гэдэг. Хариуд нь хамтрагч нь “асууснаас сонссон нь дээргүй биш үү?” гэж хэлж байсан бөгөөд Опра энэ явдлыг дурсахдаа "Түүний хариулт миний амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвөлгөөнүүдийг нэг байсан" гэжээ.

Бага ярьж, их сонс

5 Багийн гишүүдээ хөгжих боломжоор ханга

Програм хөгжүүлэгч Эрик Шмидт (Eric Schmidt): "Баг эсвэл компанидаа сайн ажилчдаа хэрхэн хадгалж үлдэх вэ? гэж хүмүүс их асуудаг байсан. Миний бодлоор олон төрлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх нь үүнийг шийдэх нэг арга болж чадах юм. Өөр, өөр туршлага, сонирхолтой ажилчид өөрийн давуу талаа бусдадаа зааж, чадахгүй зүйлсээ бусдаасаа суралцаж, харилцан өсөн дэвждэг. Мөн ажилчиддаа өгөх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх нь тэднийг хөгжиж боломжоор хангаж буй нэг хэлбэр юм. "

Багийн гишүүдээ хөгжих боломжоор ханга

6 Мөнгөнд бус зорилгодоо анхаар

Билл Гэйтсийн (Bill Gates) зохиосон үйлдлийн системийг IBM компани өндөр үнээр худалдаж авах санал тавьж байсан бөгөөд уг үйлдлийн системийг нь зөвхөн IBM компани л ганцаараа ашиглах ёстой гэсэн заалт тухайн гэрээнд байсан аж. Харин Билл Гэйтс илүү олон хэрэглэгчидэд өөрийн зохиосон үйлдлийн системээ хүргэхийн тулд зах зээл дээр байр сууриа хараахан олоогүй байгаа жижиг компаниудад маш хямд үнээр зарсан байдаг. Энэхүү шийдвэрийн үр дүнд өнөөдрийн "Microsoft" компани, түүнчлэн бидний хэрэглэдэг "Windows" үйлдлийн системийг бий болжээ. 

Мөнгөнд бус зорилгодоо анхаар

7 Итгэл хүлээлгэж болохуйц хүмүүсээр багаа бүрдүүл

Хувиараа цагаан будаа зарж бизнесээ эхлүүлж байсан ч хичээл, зүтгэлийнхээ үр шимээр засгийн газар болон олон улсын томоохон байгууллагууд амжилттай ажиллан өөрийн нэрээ олон хүмүүст таниулж чадсан Жаклин Новограц (Jacqueline Novogratz) эргэн тойрныхондоо "Итгэл даах хүнээр багаа бүрдүүл" гэж байнга зөвлөдөг гэнэ. Ингэснээр таньгүйгээр ч багийн тань ажил урагшлах бөгөөд итгэл хүлээсэн хүмүүс ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулах нь илүү байдаг ажээ. 

Итгэл хүлээлгэж болохуйц хүмүүсээр багаа бүрдүүл

8 Мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гарга

80 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет (Warren Buffett) аливаа компанийг зах зээлийн үнэлгээгүйгээр нь дүгнэх дургүй нэгэн ажээ. Тэрээр их сургуулиа төгссөний урт хугацааны турш судалгаа хийсний үндсэн дээр зах зээлийн үнэлгээ нь бага ч чанартай компаниудыг олж суржээ. Энэхүү чадвараа ашиглан ихээхэн хэмжээний ашиг олж эхэлсэн байдаг. Түүний үзэж байгаагаар өөрийн судалж олсон мэдээлэл, баримт дээр тулгуурлан шийдвэр гаргах нь нэгт цэгцтэй, хоёр үр дүн сайтай байдаг гэнэ.

Мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гарга

9 Шинийг санаачлах нь алдаанаас эхэлдэг

Мэдээж төлөвлөсөн зүйлсдээ анхны оролдлогоороо хүрэхгүй үед бид бүгд сэтгэлээр унадаг. Гэхдээ FaceMash-ыг бүтэлгүйтсэн ч Марк Зукерберг (Mark Zuckerberg) бууж өгөөгүй бөгөөд хэрвээ тухайн үед энэ санаагаа орхичихсон бол өнөөдөр бидний ашиглаж байгаа Фэйсбүүк үүсэхгүй байх байжээ. Иймд алдаа сайжрах боломжийг олгодог бөгөөд ямар ч сайхан санаа байсан эхний оролдлогоороо амжилтад хүрэх тохиолдол маш бага гэдгийг санах хэрэгтэй.

Шинийг санаачлах нь алдаанаас эхэлдэг

10 Шинэ санаанд нээлттэй бай

Виржиниа группийн үүсгэн байгуулагч Брансон (Richard Branson) залуу байхдаа пянзны борлуулалт болон цахим шуудангаар аливаа нэг бүтээгдэхүүн, үйлчилгээг захиалах явдал ихсэж байгааг анзаарч үүн дээрээ тулгуурлан цахимаар пянз зарж эхэлсэн байдаг. Энэ бизнес нь ч амжилттай болж, ирээдүйн Виржин группийн эхлэл тавигдаж байжээ. Тэрээр хожим "Эмх замбараагүй байдал байгаа газарт шинэ санаа олох хялбар бөгөөд шинэ санаанд үргэлж нээлттэй байх хэрэгтэй" гэсэн байдаг.  

Шинэ санаанд нээлттэй бай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()