Нүүрнийхээ нүхжилтийг хэрхэн арилгахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл үүнийг туршаад үзээрэй...

Нүүрээ дутуу цэвэрлэх, будагтайгаа унтах, тэрчлэн батгаа шахсаны дараа агшаах бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх зэргээс шалтгаалж, нүүрэнд нүхжилт үүсэх нь бий. Бид хэдийгээр дэлгүүрээс сайн чанартай, үнэтэй гэсэн болгоныг авч хэрэглэх ч, төдийлөн үр дүнгээ үзүүлдэггүй шүү дээ... Иймд бид та бүхэндээ зориулан нүүрний нүхжилтийг арилгах шалгарсан аргуудыг хүргэе!

Нүүрнийхээ нүхжилтийг хэрхэн арилгахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл үүнийг туршаад үзээрэй...

  1. Нүүрэндээ мөсөөр иллэг хийх нь өргөссөн нүх сүвийг агшаах, давхар арьсыг чангалах өндөр тустай. Түүнээс гадна таны арьсыг толигор, цагаан болгох юм.
  2. Өндөгний цагааныг асуудалтай хэсэгтээ түрхэж, хаттал нь хүлээх хэрэгтэй. Ингээд хатсаных нь дараа нүүрээ бүлээн усаар угааж, тоник түрхэх нь нүх сүвийг агшаадаг.
  3. Мөн та өдөр тутамдаа нүүрээ хүйтэн усаар угааж байгаарай. Энэ нь үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй таны арьсны нүхжилтийг агшаах болно.
  4. Сахар болон оливийн тосыг хольж, нүүрний скраб бэлтгэн хэрэглээрэй. Үүний дараа нүүрээ хүйтэн усаар угаана.
  5. Хүнсний сода нь ч мөн нүх агшаахад онцгой тустай. Та нүүрнийхээ асуудалтай хэсэгт багахан содагаар иллэг хийсний дараа бүлээн усаар угаана. 7 хоногт 2-оос дээшгүй давтамжтай угаах нь зохимжтой.
  6. Нүүрэндээ тараг түрхэх нь таны бодож байгаагаас ч илүү тустай. Учир нь тараг арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, нүхжилт агшаахад тусалдаг.
  7. Овъёос болон оливийн тосыг блендерт хийж сайтар хольсны дараа нүүрнийхээ асуудалтай хэсэгт жигд нимгэн түрхэж өгөөрэй. Дараа нь хүйтэн усаар нүүрээ угаах нь зөв.
  8. Алимны цууг хөвөнд шингээж, нүхжилт ихтэй газраа арчиж, хэсэг хугацааны дараа бүлээн усаар угаагаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()