Клое Кардашиан бие давхар болжээ

Алдарт "Keeping Up With The Kardashians" реалити шоуны од Клое Кардашиан (Khloe Kardashian) нь үргэлж л олны ярианы сэдэв болж, хийсэн үйлдэл бүрээрээ гайхагддаг. Харин тэрээр багагүй хугацаанд үерхсэн найз залуу болох Тристан Томпсоноос жирэмсэн болсноо олон нийтэд зарлаж, хүн бүрийн гайхшралыг төрүүлээд байгаа билээ. Гэтэл 5 сартай жирэмсэн бүсгүй нь гэдсээ нууж, үргэлж нэвсгэр хувцас өмсөх болсон тухай хэвлэлийнхэн онцолж байна. 

Клое Кардашиан бие давхар болжээ

1 Хлоеийн хүүхдийн эцэг хэн бэ?

Реалити шоуны од бүсгүй нь өнгөрсөн оны 9-р сараас эхлэн "NBA"-ын "Клевланд Кавальерс" багийн төвийн  тоглогч Тристан Томпсон (Tristan Thompson)-той болзож эхэлсэн билээ. Мэдээж тэдний харилцааг таагүй байдлаар хүлээж авах хүмүүс олон байсан. Учир нь сагсан бөмбөгийн тамирчин Тристан Томпсон нь Хлоетой болзож эхлэх үед түүний хуучин найз бүсгүй нь жирэмсэн байсан гэх төдийгүй удалгүй хүүхдээ төрүүлсэн билээ. Үүнээс нь улбаалж хүмүүс Хлоег сагсчин залууг жирэмсэн эхнэрээс нь булааж авсан гэхчлэн, элдвээр хараан доромжилж байсан.

Энэ бүх хэл ам, хэрүүл шуугианыг тэдний хайр сэтгэл даван гарч чадсан нь бахархууштай. Мөн Тристан Томпсонг Хлоетой болзож эхэлснээс хойш идэвхигүй сул тоглох болсон хэмээх ярианууд газар авч, тэр бүү хэл "NBA"-ийн финалд Клевланд Кавальерс баг хожигдсоны гол буруутан нь Хлое, Тристан нар болж таарсан юм. 

Хлоеийн хүүхдийн эцэг хэн бэ?

Харин өнгөрөгч 9-р сард Клое нь жирэмсэн гэдгээ зарлаж, хосууд удахгүй үрийн зулай үнэрлэнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ нь тэднийг түр уулзаад салах байх хэмээн таамаглаж байсан хүмүүсийн амыг таглаж, жинхэнэ утгаараа шуугиан тарьсан юм. Мөн хосууд хүүхэдтэй болж байгаа нь тэднийг шүүмжилж, үгүйсгэдэг хүмүүсийн яриаг намжааж, хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн билээ. 

2 Түүнийг жирэмсэн гэдгийг хэн анх зарласан бэ?

Хлое Кардашьяныг жирэмсэн гэдгийг хамгийн анх олонд дэлгэсэн хүн бол түүний ээж Крис Женнер (Kris Jenner) юм. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр "Би Тристан, Хлое хоёрын амьдралд маш сэтгэл хангалуун байдаг. Тэд нэгнээ үргэлж дэмжиж, хэцүү үед нь хажууд нь байдаг. Хамгийн гол нь миний охин маш их жаргалтай байгаа. Тэр одоо ерөнхийдөө Клевландэд Тристантай хамт байхыг илүүд үздэг болсон. Хамгийн гол нь тэдний харилцаа ахин нэг шат ахиж, удахгүй их хариуцлага хүлээх болно. Тиймээс би хүүхдүүдийгээ ухаантай байж, сайн эцэг эх болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн, Клоеийг жирэмсэн болсныг мэдэгдсэн юм. 

Түүнийг жирэмсэн гэдгийг хэн анх зарласан бэ?

3 Кардашианы гэр бүлийн жирэмсэн гишүүд

Хлоеийн дүү болох Кайли Женнер нь саяхан жирэмсэн болсноо зарлаж, шуугиан тарьсан юм. Өдгөө 20 настай Кайли нь өнгөрсөн жил удаан харилцаанд холбоотой байсан найз залуу, реппер Тига (Tyga)-аас салж, саяхнаас реппер Трэвис Скотт (Travis Scott)-той болзож эхэлсэн бөгөөд удалгүй жирэмсэн гэх ярианууд ар араасаа гарч эхэлсэн юм.

Үүнээс гадна Кардашианы гэр бүлийн хамгийн алдартай гишүүн болох Ким ч мөн жирэмсэн гэдгээ 7-р сард зарласан билээ. Тэрээр 3 дахь хүүхдээ хэвлийдээ тээж байгаа төдийгүй түүний нөхөр болох Канье Вест (Kanye West)  нь удахгүй мэндлэх хүүхдээ өдөр тоолон хүлээж байгаа гэнэ. 

Кардашианы гэр бүлийн жирэмсэн гишүүд

4 Нью Йорк дахь "Keeping Up With The Kardashians"

"Keeping Up With The Kardashians" реалити шоуны зураг авалтыг Нью Йорк хотод хийхээр болсон бөгөөд 10 сарын 26-ны өдөр Хлое Кардашиан зураг авалт болох газарт хүрэлцэн ирж, олны харааг булаав. Учир нь тэр үед бүсгүй гэдсээ барьсан цамц өмсөж, өдрөөс өдөрт хэвлийдээ томорч байгаа хүүхдээ олонд харуулсан юм. Түүний өмссөн хар цамцны гаднаас томорсон гэдэс нь үл ялиг анзаарагдаж, хүн бүрийн хайрыг татаж байв. 

Нью Йорк дахь "Keeping Up With The Kardashians"

33 настай реалити шоуны од бүсгүй нь хар товчтой цамцыг хар өмд, хагас түрийтэй өндөр өсгийтэй гутлыг хослуулж өмссөн бөгөөд гадуур нь үслэг хүрмээр гоёжээ. 

Тэрээр шоуны үеэр үнэхээр сэтгэл хангалуун харагдаж байсан төдийгүй өмнөхөөсөө өөр болсон мэт сэтгэгдлийг төрүүлсэн аж. Илүү их сэтгэл хөдлөлтэй, бас намба суусан мэт харагдаж байсан тухай эх сурвалжууд мэдээллэжээ. 

Хэдийгээр Хлое жирэмсэн болсон ч гэлээ дасгал хөдөлгөөн хийхээ зогсоогоогүй бөгөөд хөнгөн кардио дасгалыг өдөр тутамдаа хийж, хүнд техинктэй дасгалуудаас хэсэг хугацаанд татгалзаад байгаа аж. Мэдээж хөдөлгөөнтэй байх нь хүүхдийн эрүүл өсөлт бойжилтонд эерэг нөлөөтэй байх төдийгүй хэт таргалалтаас сэргийлнэ гэдгийг тэр сайн мэднэ. Фитнес заалнаас салдаггүй Хлоеийн тухайд мэдээж дасгал хөдөлгөөн хийхгүй байна гэдэг хөлийг нь дөнгөлснөөс ялгаагүй байх биз ээ. 

5 "Good American and VFILES" хүлээн авалт

10 сарын 27-ны өдөр болж өнгөрсөн "Good American and VFILES"-ийн хүлээн авалт дээр "Good American" брэндийн загвар зохион бүтээгч Хлое Кардашиан нь урт нэвсгэр малгайтай цамц өмсөж, "Louboutin"-ий шагай давсан урттай өсгийтэй гутал өмссөн байна. 

"Good American and VFILES" хүлээн авалт

Түүнийг нэвсгэр том цамц өмссөн тухайд хүн бүхэн л гэдсээ нуух гэсэн оролдлого хэмээж байгаа юм. Угтаа бол үргэлж бариу, биеийн галбир гаргасан хувцас өмсдөг бүсгүй нэвсгэр, малгайтай цамц сонгосон нь гэдсээ олон нийтэд харуулахыг хүсээгүйдээ хийсэн үйлдэл билээ. 

Ингээд ямартай ч тун удахгүй үрийн зулай үнэрлэх Хлое өдрөөс өдөрт хүмүүсийн анхаарлыг татаж, хаа явсан газраа папарацын дуранд өртөх боллоо. Цаг хугацааны эрхээр томрох гэдсийг байнга нууна гэдэг боломжгүй ч, Хлое үүнийгээ хүмүүст харуулахыг тийм ч их хүсэхгүй байгаа бололтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()