1
Ус яагаад буцалдаг вэ?
Усны дулааныг нэмэгдүүлэхэд молекулуудынх нь хурд нэмэгддэг. Хурд нь ихсэх тусам молекул хоорондын зай ихсэж, эцэстээ хоорондоо ямар ч холбоогүй болдог бөгөөд өөр,өөр зүгт салан холдоно. Энэ нь бидний мэдэх усны уурыг үүсгэдэг байна.
2
Онгоцыг агаарт юу тогтоодог вэ?
160тн жинтэй онгоцыг тэнгэрээс унагахгүй байгаа шалтгаан нь тун энгийн. Онгоцыг агаарт нисэж байх үед далавчны доорх агаарын урсгал нь нягт шигүү байх бөгөөд энэ нь онгоцыг урагш хөдөлгөж байдаг. Харин далавчны дээд хэсгийн агаар харьцангуй сийрэг учраас хурдтай явах тусам агаарт илүү тогтвортой байх боломжтой болдог ажээ.
3
Цас яагаад цагаан өнгөтэй вэ?
Цасны ширхгийг нэг нэгээр нь харвал өнгөгүй, тунгалаг байдаг. Харин маш олон ширхгүүд нэг дор байхаараа цагаан өнгөтэй болж харагддаг. Энэ нь нарны цацрагаас шалтгаалдаг гэнэ. Нар бидний нүдэнд шар харагддаг ч уг шар өнгө нь нарны гадуур бүрхэх агаар мандлын нөлөө бөгөөд Нар яг үнэндээ цагаан өнгөтэй.
4
Хүн төрөхдөө яагаад цэнхэр үстэй байж болохгүй вэ?
Хүний үс нэгэн төрлийн будагч бодис агуулдаг бөгөөд энэ нь үсийг хар, хүрэн, шар эсвэл улаан өнгөтэй болгож чаддаг. Харамсалтай нь энэхүү будагч нь ногоон эсвэл цэнхэр өнгийн үүсгэж чаддаггүй.
5
Сансрын нисгэгчид яагаад сансарт жингүйддэг вэ?
Бид сансарт Дэлхийн татах хүч үйлчилдэггүй гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ Дэлхийн татах хүч сансарт ч гэсэн үйлчилдэг бөгөөд сансрын нисгэгч Дэлхий рүү 7,9км/сек хурдтайгаар унаж байдаг. Гэхдээ Дэлхийгээс асар хол зайд байдаг учир сансарт хөвж байгаа зүйлс, сансрын нисгэгч болон түүнийг хөлөг биднийг ирж мөргөдөггүй байна.
6
Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй вэ?
Нарны туяа Дэлхийн агаар мандалд орж ирэхдээ сарниж бас хугардаг. Энэ явцдаа цагаан байсан туяа нь солонгын долоон өнгөтэй болдог. Харин эдгээр өнгө дунд цэнхэр өнгө нь давамгайлдаг тул тэнгэр цэнхэр өнгөтэй харагддаг ажээ.
7
Манан гэж юу вэ?
Манан гэдэг нь маш олон тооны усны өчүүхэн жижиг дуслууд эсвэл мөсний дуслуудыг агуулсан зүйл бөгөөд агаар хүйтэн харин газар дулаан байх үед манан үүсдэг байна.
8
Ус яагаад шатдаггүй вэ?
Ус төрөгч, хүчил төрөгчтэй урвалд орсны үндсэн дээр ус бий болдог бөгөөд энэ үед дулаан ч мөн ялгардаг. Иймд аль хэдийн өөрийн гэсэн дулааны бүрхүүлтэй учраас байгалийн хуулийн дагуу ус шатдаггүй аж.
9
Бид яагаад дотуур хувцас өмсдөг вэ?
Дотуур хувцас бий болсон хамгийн анхны шалтгаан нь ариун цэвэр сахиулах байжээ. Учир нь тухайн үед гадуур хувцас үнэтэй байсан бөгөөд хүн бүр тогтмол солих боломжгүй байсан гэнэ. Иймд гадуур хувцаснаас арай хямд дотуур хувцсыг бий болгожээ.
10
Дугуй яагаад бөөрөнхий хэлбэртэй вэ?
Бөөрөнхий хэлбэр нь өнхрөхөд хамгийн тохиромжтой дүрс юм. Учир нь дугуй газар дээр өнхөрөхөд төв нь газраас үргэлж нэг зайд оршдог. Иймд илүү тав тухтай, ашигтай байж чаддаг.
11
Яагаад цаг, цагийн зүүний дагуу явдаг вэ?
Одоогийн хэрэглэж буй цаг бүтээгдэхээс өмнө хүмүүс нараар баримжаалан цаг хэд болж байгааг хэлдэг байсан бөгөөд энэ нь хамгийн анх дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт ашиглагдаж байсан аж. Нар нь зүүнээс баруун гэсэн чиглэлээр хөдөлдөг байсан учир үүнээс санаа аван бидний хэрэглэж буй цагийн хөдлөх чиглэлийг тогтоож байжээ.