1
Өвөөтэйгээ адилхан харагдахын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн
Бид ярьдаг даа, хэвлээд тавьчихсан юм шиг адилхан юмаа гэж... Та анзаарсан бол Кимийн гэрийнхний үсний засалт, хувцаслалт зэргүүд нь яг л нэг хэвэнд цутгачихсан юм шиг адилхан гэж жигтэйхэн. Харин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нь гэр бүлийнхнээсээ буюу өвөө ааваасаа өөр царай төрхтэй байсан тул гоо сайхны мэс засал хийлгэж, төрхөө өөрчилсөн хэмээдэг. Энэ нь баттай эсэхийг хэлж мэдэхгүй хэдий ч, үнэхээр мэс засал хийлгэсэн бол, үүнийг хамгийн амжилттай болсон ажилбар хэмээн нэрлэх болов уу.
2
Аавыгаа нас барсны дараа, ард иргэдээ хүчээр гашуудахыг тушаасан
Солонгосын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Батлах хамгаалах хорооны дарга, Солонгосын Ардын Армийн дээд командлагч удирдагч Ким Жон Ил нь 2011 оны 12-р сарын 17-ны өдөр улс орныхоо ажил байдалтай танилцах замыг үргэлжлүүлж байгаад галт тэргэнд таалал төгссөн юм. Харин Ким Жон Ил нас барснаар бүх эрх мэдэл Ким Чен Унд шилжиж, тэрээр олон нийтийн өмнө эмгэнэж байсан хэдий ч, ардуураа тун ч баяртай байсан хэмээн ойрын эх сурвалжууд мэдээллэдэг байна. Мөн тэрээр аавыгаа таалал төгссөний дараа ард иргэдээ хүчээр гашуудахыг тушааж байсан гэдэг.
3
Авга ахыгаа хөнөөсөн
Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэк (Jang Song Thaek) бол Хойд Солонгосын хоёрдахь том хүн, Ким Чен Ир болон түүний хүүхдүүдийн гол зөвлөгч нь байсан юм.
2013 оны 12-р сарын 11-нд түүнийг албан тушаалаас нь буулгамагц цэргийнхэн Чан Сон Тхэкийг Улс төрийн товчооны хуралдааны танхимаас хоёр талаас нь сугадан авч гарсан байна. Түүнийг төрийн эргэлт зохион багуулахаар санаархсан, авлига авсан, хувьсгалын эсэргүү ажиллагаа, мөн хар тамхи хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутгасан юм. Түүнд цаазаар авах ял оноож ердөө л маргааш нь гүйцэтгэсэн байна.
4
Түүний хачирхалтай үс засалт
Ким Чен Ун нь үсчинд очих тун дургүй бөгөөд ихэвчлэн өөрөө эсвэл ойр дотны хүнээрээ үсээ засуулдаг байна. Харин түүний эв хавгүй, хачирхалтай үс засалт нь улс орондоо трэнд хэмээгдэж, залуус адилхан засуулах шаардлагатай болдог аж.
5
Тэрээр 4 одтой генерал боловч, цэргийн туршлага байхгүй
Хойд Солонгосын нэрт удирдагч Ким Чен Ун нь хэдийгээр 4 одтой генерал цолтой нэгэн боловч, цэрэг дайны туршлага юу ч байхгүй юм. Тэр зүгээр л өөртөө цол тэмдэг өгч, гаднаасаа сүр хүчтэй харагддаг боловч, мэдлэг туршлага багатай нэгэн билээ.
6
Авга эгчийгээ ч мөн хөнөөсөн
Бид дээр Ким Чен Уныг авга ахыгаа хөнөөсөн болохыг дурдсан. Харин талийгаачийн гэргий болох Ким Гён Ун нь нөхрийгөө цаазаар авахуулсанд маш ихээр бухимдаж, дургүйцлээ илэрхийлж байсан юм. Харин Ким Чен Ун өөрийн байр сууриа баттай байлгахын тулд эгчийгээ хордуулсан гэх нь бий. Ямартай ч Ким Гён Ун нь удирдагч Ким Чен Унтай утсаар ярьсны дараа зүрхний шигдээсээр амиа алдсан байдаг.
7
Дэлхийн хамгий залуу удирдагч
Түүний яг хэдэн онд төрсөн болохыг баттай мэдэх хүн гэж үгүй. Угтаа бол түүнийг 1984 онд мэндэлсэн гэж үзэх ч үүнийг баттай гэж үзэж болохгүй. Ямартай ч тэрээр одоогийн байдлаар дэлхийн хамгийн залуу болоод аюултай удирдагчаар нэрлэгдэж, хүн бүхний анхаарлыг татаад байгаа юм. Түүний хэлсэн үгс, хийсэн үйлдэл бүхэн дэлхий нийтийн анхаарлыг татаж, мэдээ бүхэнд л түүний тухай өгүүлэх болсон билээ.
8
Щвейцард нууц нэрээр сургуульд сурч байсан
Тэрээр Щвейцарийн Бернийн олон улсын сургуульд "Пак Ун" гэх хуурамч нэрээр суралцаж төгсчээ. Тухайн үед хэн ч түүнийг ирээдүйн ерөнхийлөгч гэдгийг нь мэдээгүй гэдэг. Хожим Чен Уны ангийн найзууд түүнийг сургуульд байхдаа хошин шогийн мэдрэмжтэй, хөгжилтэй зантай ч ихэнх цагийг гэртээ өнгөрөөдөг зожигдуу хүүхэд байсан хэмээн дурсаж байжээ.
9
Шведийн бяслагт дуртай
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Шведийн “Эмменталь” сортын бяслагт тун ч их дуртай бөгөөд зөвхөн түүнд зориулан энэхүү бяслагийг гадаадаас импортолж оруулж ирдэг байна. Илчлэг өндөртэй энэхүү баяслагийг тогтмол идсэний улмаас түүний жин улам бүр нэмэгдэж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд очсон болохыг эх сурвалжууд мэдэгдээд байгаа юм.
10
29 насандаа хамгийн халуухан эрээр нэрлэгдэж байсан
2012 онд буюу тэрээр 29 насандаа "Дэлхийн хамгийн халуухан залуу" хэмээн нэрлэгдэж, дэлхий нийтийг шуугиулж байв. Түүний дугуй царай, хүүхэд шиг төрх, хүчтэй том бие зэрэг нь эмэгтэйчүүдийн мөрөөдөл хэмээн "The Onion" сэтгүүлээс зарласан билээ. Харин үүнтэй нь санал нийлэх бүсгүйчүүд олон байсан нь жинхэнэ утгаараа эрчүүдийн гайхшралыг төрүүлж орхисон аж. Угтаа бол эмэгтэй хүн бүр л булчинлаг биетэй, царайлаг залууст унаж тусдаг байтал, Ким Чен Уныг хамгийн халуухан залуу гэж нэрлэхэд санал нийлж байсан нь хачирхалтай хэрэг билээ.
11
Хойд Солонгосчууд Ким Жон Илийг суултуур хэрэглэдэггүй байсан гэж итгэдэг
Хойд Солонгосчууд мэдлэг мэдээлэл тун тааруу байдаг. Нийт ард иргэдийн ихэнх нь удирдагчдийнхаа хэлсэн үгийг хууль мэт мөрдөж, амнаас гарах авиа бүрт нь итгэдэг. Тиймдээ ч тэд удирдагч Ким Жон Илийг бие засдаггүй, суултуур ашигладаггүй гэж боддог байжээ. Учир нь тэд тэнгэрт мандсан хүчирхэг удирдагчийг өөрсөдтэйгөө адил бие засдаггүй тусгай хүмүүс гэж итгэсэнтэй холбоотой юм.
12
Тэрээр маш олон өвчнийг эмчилсэн
Хойд Солонгос улс нь ХДХВ, Эбола зэрэг өвчнөөс ангид байх боломжтой болсон. Учир нь тус улсын хатуу чанга бодлого нь ард иргэдээ төрөл бүрийн өвчнөөс сэргийлж чаддаг байна. Ядаж л гадаадаас төрөл бүрийн хоол хүнсний зүйлсийг хүмүүстээ хэрэглүүлдэггүй, гадны жуулчдыг хамаагүй сул задгай байлгадаггүй зэрэг нь олон аймшигт өвчнөөс сэргийлж чадаж байгаа билээ. Тиймдээ ч Хойд Солонгосын иргэд сүүлийн үед тархаад байгаа үхлийн аюултай халдваруудаас ангид байж чаддаг.
13
Майкл Жорданг шүтэн бишэрдэг
Чен Ун Щвейцарьт суралцаж байхдаа өрөөнийхөө ханыг сагсан бөмбөгийн тамирчин Майкл Жорданы зургаар дүүргэсэн гэдэг. Учир нь тэрээр сагс тоглох, сагсны тэмцээн үзэх үнэхээр дуртай байжээ. "Тэр сагсан бөмбөгийн багт тоглоход тэнцэхээргүй тарган байсан ч, үнэхээр чадварлаг тоглогч байсныг онцлох хэрэгтэй" хэмээн ангийнх нь найз Никола Koвaceвик (Nikola Kovacevic) хожим хэлжээ. Мөн тэрээр Чикаго Буллз багийн тоглогч Деннис Родмантай ойр дотно байдаг төдийгүй мөн л хүндлэн бишэрдэг аж.
14
Түүний гэр бүлийн байдал
Хойд Солонгосын удирдагчид хувийн амьдралаа ил гаргаад байдаггүй. Харин Ким Чен Ун нь гэргийгээ олонд гайхуулж, хамт олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог байна. Түүний гэргийг Ли Соль Жу гэдэг бөгөөд цуу ярианаас сонсоход тэрээр өмнө нь дуучин, бүжигчин байсан аж. Харин хосууд гэрлэлтээ хэзээ бүртгүүлснийг хэн ч баттай мэддэггүй бөгөөд Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээгээр, тэд 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байж мэдэх гэнэ.
Хосуудын ууган хүүхэд нь 2010 оны сүүлчээр эсвэл 2011 оны эхээр мэндэлсэн бол хоёр дахь хүүхэд (охин) 2012 онд төрсөн байна. Харин гурав дахь хүүхэд нь 2015 онд төрсөн гэх цуу ярианууд байдаг билээ.
15
Залуу бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон эр
Хойд Солонгос улсын охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу бол яахын аргагүй удирдагч Ким Чен Ун юм. Мэдээж түүний ивээлд багтаж, эхнэр нь гэгдвэл өлсөж зовох, ажиллаж хөдөлмөрлөх, хатуу хүнд хууль дүрмээс ангид байж чадна. Мөн Ким Чен Уны хүчирхэг төрх, шийдэмгий байдал нь бүсгүйчүүдийн анхаарлыг татаж, хүслэн нь болдог байна. Тиймдээ ч тэрээр охидын дунд алдартай, үлгэр жишээ нэгэн аж.