Биднийг чимээгүй үхэлд хүргэдэг зүйлс

Бид гал тогоог өдөр бүр ашиглаж, төрөл бүрийн амттай хоол бэлтгэдэг. Харин болгоомжгүй байдлаас болж, гал тогоогоо бохирдуулж, эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэх зүйлс хийх нь бий. Өнөөдөр та бүхэндээ зориулан гал тогоон дахь хамгийн аюултай зүйлсийг танилцуулж, багахан зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Биднийг чимээгүй үхэлд хүргэдэг зүйлс

1 Хуванцар хоолны сав

Хуванцар хоолны савыг үйлдвэрлэхэд онцгой химийн бодис ашиглагддаг байна. Мэдээж энэ нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай тул, цаашдаа аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. 

Хуванцар хоолны сав

2 Гал тогооны угаалтуур

Та арай бохир аяга тавгаа угаалтуур хийгээд л орхичихдог юм биш биз? Энэ нь салмонелла гэх зэрэг маш олон төрлийн бактер үржих таатай нөхцлийг бий болгох аюултай юм. Тиймээс аяга тавгаа цаг тухай бүрт нь угааж, угаалтуураа ямагт ариутган, цэвэрлэж байгаарай. 

Гал тогооны угаалтуур

3 Хутга

Хутгаа үргэлж хурц иртэй байлгах хэрэгтэй. Хэрвээ танай хутга хангалттай иртэй биш бол, ямар нэгэн зүйлийг хэрчих үед гартаа гэмтээж болзошгүй юм. 

Хутга

4 Пролон

Пролон нь бохирдсон аяга тавгыг цэвэрлэхдээ бүх нян бактерийг нь өөртөө хуримтлуулдаг тул өдөр бүр сайтар цэвэрлэж, ариун цэврийг сахих хэрэгтэй. Зүгээр угаахад хангалтгүй бөгөөд ариутгахаас нааш бүрэн гүйцэт цэвэр болдоггүй байна. Үүний тулд та пролоноо ариутгахдаа богино долгионы зууханд хийж, 2 минут эргүүлээрэй. 

Пролон

5 Гал тогооны алчуур

Алчуур нь таны гал тогоонд байгаа хамгийн бохир зүйлсийн нэг юм. Та гараа угаалгүйгээр үүнд хүрч, төрөл бүрийн зүйлсийг арчиж цэвэрлэдэг. Тиймээс алчуураа тогтмол угааж байхын зэрэгцээ хоол хийх явцдаа гараа үргэлж цэвэр байлгах ёстойг мартуузай.

Гал тогооны алчуур

6 Агааржуулагч

Агааржуулагчинд төрөл бүрийн химийн бодис агуулагддаг бөгөөд энэ нь уушгийг гэмтээж, цаашлаад хорт хавдартай болгох аюултай юм. Тиймээс гэртээ ялангуяа гал тогоондоо агааржуулагчийг аль болох ашиглахгүй байсан нь дээр аж. 

Агааржуулагч

7 Хийн зуух

Та орондоо орох, гэрээсээ гарахаас өмнө хийн зуухаа унтраасан эсэхээ ямагт шалгаж байгаарай. Энэ нь гарч болзошгүй аймшигт аюулаас сэргийлж байгаа хэрэг юм. 

Хийн зуух

8 Наалддаггүй хайруулын таваг

Түлэгддэггүй хайруулын таваг нь цэвэрлэхэд хялбар, хоол хийх ажлыг илүү хөнгөвчилж өгсөн билээ. Гэвч тефлон хайруулын тавгийг хэт халаах үед химийн бодисыг ялгаруулж, бидний хоолыг хордуулдаг байна. 

Наалддаггүй хайруулын таваг

9 Махны машин

Махны машин нь маш хүчтэй бөгөөд аюултай. Тиймээс та үүнийг ашиглах үедээ гараа аль болох хол байлгахын зэрэгцээ болгоомжтой байгаарай. Мөн махыг доош нь дарахад зориулагдсан тусгай төхөөрөмжийг зөв хэрэглээрэй.

Махны машин

10 Хог шүүгч

Угаалтуурыг хог шүүгчийг хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Та ямар ч тохиолдолд хог шүүгч рүү гараа хийж болохгүй бөгөөд энэ нь бохир төдийгүй аюултай гэдгийг бүү мартаарай.

Хог шүүгч

11 Махны мод

Мах болон ногоо хэрчих модыг тус тусад нь ашиглаж байгаарай. Түүхий мах нь төрөл бүрийн бактер агуулдаг тул мах хэрчсэн модон дээр ногоо хэрчиж огт болохгүй. Үүнээс гадна тогтмол махны модоо цэвэрлэж, ариутгах шаардлагатай.

Махны мод

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()