1
Контакт линз зүүж болохгүй
Линз нь нүдийг хуурайшуулж, аргаадаг. Онгоцонд ямар нэгэн агаарын солбилцол явагддаггүй тул, таны нүдийг ердийн үеийнхээс ч их хуурайшуулах тул нүдний шил зүүхийг зөвлөж байна. Мөн нүдний дусаагуур авч явахаа ч мөн битгий мартаарай!
2
Чихээ бөглөх хэрэггүй
Онгоцонд суугаад хөөрөх үед агаарын даралтаас шалтгаалж, таны чих газардах хүртэл хэсэг хугацаанд бөглөрдөг. Тиймээс чихээ хөвөн эсвэл бохиор бөглөх шаардлагагүй юм. Мөн онгоцонд, дотор эвгүйрхэх үед:
- Чихэр идэх эсвэл бохь зажлах, хангалттай ус уух нь тус болно.
- Чихний бөглөөсийг гаргахын тулд та гараараа хамраа чимхсэний дараа чихрүүрээ даралт өгөх хэрэгтэй. Хэрэв үр дүнгээ өгөхгүй бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе!
3
Хамраа цэвэрлэж аль болох чөлөөтэй амьсгалах хэрэгтэй
Хамар битүү онгоцонд сууснаас болж, таны толгой өвдөх, бие заралзах, гэх мэт таагүй шинжүүд илэрч мэднэ. Мөн хэрэв ханиадтай бол хамрын дусаалга авч явахад гэмгүй.
4
Хөдөлгөөнгүй сууж болохгүй
Онгоцонд явах үед хүний биеийн цусны эргэлт удааширдаг тул эвгүй суух, хөлөө ачиж суух үед хөл бадайрах, шөрмөс татах, венийн судас бүдүүрэх гэх мэт эрсдлүүд бий болдог. Иймд:
- Цэх сууж, богино зайн алхалт хийж, цусны эргэлтийг сайжруулах
- Хөдөлгөөнд саад хийх бариу хувцас өмсөхгүй байх
- Үүнд бариу оймс, тирко ч мөн багтана
- Суудал дээрээ дасгал хийх, өлмий дээрээ зогсож буух
5
Хийжүүлсэн ундаанаас татгалзах
Хэрэв та хийжүүлсэн ундаа уувал бор талх, шош алим зэрэг хүнснээс татгалзаарай! Учир нь эдгээр нь хоорондоо үл исэлддэг бүтээгдэхүүнүүд тул таны гэдсийг хямрааж болно.
6
Арын суудалд суухаас зайлсхий
Хэрэв та доргионы өвчтэй бол арын суудалд суухаас зайлсхийгээрэй. Учир нь онгоцны энэ хэсэгт чичирхийлэл, доргилт ихээр мэдрэгддэг. Иймд онгоцны далавчтай ойр суудал буюу урд хэсэгт суух нь доргион, чичирхийллийг бага мэдрэхэд тустай.
7
Согтууруулах ундаанаас зайлсхий
Согтууруулах ундаа уухад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг. Дээр нь онгоц маш хуурай агаартай байдаг тул энэ нь таныг идэвхигүй болгох, биеийг сулруулах сөрөг талтай. Иймд онгоцонд суух үедээ согтууруулах ундаанаас аль болох татгалзаж байхыг зөвлөе!
8
Онгоцны эд анги, доторх зүйлсэд нэг их хүрэхгүй байх
Онгоцонд маш их бактер байдаг. Хэрэв нислэгийн дараа суудал, ширээ гээд бүхнийг халдваргүйлж, сайтар цэвэрлээгүй бол, онгоцны бүхий л бактер таны гарт наалдана гэсэн үг юм.
9
Утасны сүлжээгээ хаах
Агаарт хаарч байхдаа утсаараа утсаараа зураг бичлэг бүү хийгээрэй. Энэ нь маш аюултай! Та мэдэж байгаагаар хөөрөх, буух нь нислэгийн хамгийн хэцүү үе юм. Таны утасны дохио нь радио холбоо, навигацын системд хөндлөнгөөс нөлөөлж болзошгүй бөгөөд титэм нь хянагчийн дамжуулсан мэдээллийг сонсохгүй байж болно. Ганц хүний утасны дохио онгоцыг сүйрүүлэхгүй ч хэрэв хүн бүр ийн гар утсаа ашиглавал, интерференц нь мэдэгдэхүйц болж, нислэгт саад учруулж болзошгүй билээ.
10
Нисэх онгоцны чихэвч ашиглах
Нисэх онгоцны таблет, чихэвч нь үргэлж суудлын арын хэсэгт бэхэлгээтэй байдаг. Мэдээж энэ нь шинэ биш тул мөн л бохир юм. Иймд та нийтийн эд зүйлс хэрэглэхээс татгалзаж, өөрийнхөө чихэвчийг сонсоорой.
11
Хөл нүцгэн явах
Урт удаан нислэг хийхэд хөл өвдөж чилэх үе гардаг. Гэвч ингэлээ гээд та гутлаа тайлсны хэрэггүй юм. Ингэснээр та онгоцны бактерийг биедээ шууд халдааж буй хэрэг бөгөөд ариун цэврийн хувьд яавч тохирохгүй.