Дэлхийн хамгийн өндөр үнээр төлөгдсөн алдаанууд

Эвдэрдэггүй эд, алдаггүй хүн гэж үгүй. Гол нь тухайн алдаанаасаа суралцаж, ахин нэг алдаагаа давтахгүй байхад л хангалттай хэмээн ухаант мэргэд сургадаг билээ. Харин насан туршдаа харамсаад ч барамгүй, маш их хөрөнгийн алдагдалд оруулсан алдаанууд гэж байх юм. Анзааргагүй байдал, ажлаа дутуу хийсэн зэргээс болж, хүн төрөлхтний түүхэнд гарч байсан хамгийн харамсалтай алдаануудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн өндөр үнээр төлөгдсөн алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нурсан барилга

Шанхай хот дахь 11 орон сууцнаас бүрдэх "Lotus Riverside" хотхон нь олны дунд алдартай, тансаг зэрэглэлийнх гэдгээрээ гайхагдаж байв. Гэтэл нэгэн өглөө 13 давхар барилга нурсан бөгөөд үүний шалтгаан нь барилгын хэмжээг буруу авч, стандартын бус суурь тавьсан зэргээс үүдэлтэй юм. Азаар тус барилгад оршин суугчид орж амжаагүй байсан тул, хэн нэгний амь эрсдээгүй байна. 

Нурсан барилга

2 150 настай гитарыг санамсаргүй эвдсэн

Найруулагч Квентин Тарантиногийн "The Ghoulish Eight" кинонд жүжигчин Женнифер Жейсон Лигийн тоглодог гитар нь 150 жилийн настай аж. Жүжигчин бүсгүй тус гитарыг "Martin Guitar" музейгээс түрээслэж, кинондоо ашиглахаар болжээ. Харин гитарыг хананд цохиж, эвдлэх зураг авалт эхлэхээс өмнө арын албаны ажилчид жинхэнэ гитарыг хуурамч гитараар солих ёстой байсан ч мартсан нь том хэргийг дэгдээсэн юм. Жүжигчин Курт Рассел өнөөх 150 жилийн түүхтэй гитарыг хуурамч гэж бодон, хананд савж эвдсэнээр, өн удаан жилийн түүхт, үнэ цэнэтэй гитар байхгүй болсон аж. 

150 настай гитарыг санамсаргүй эвдсэн

3 Нарийн төмөр зам, өргөн галт тэрэг

2014 онд Франц улс өөрсдийн нийтийн тээврийн хэрэгслээ шинэчлэх мөн орчин үеийн стандартыг баримтлах үүднээс олон тооны, тодруулбал 2000 галт тэрэг захиалж хийлгэсэн байна. Гэтэл тэдний ашиглаж ирсэн төмөр зам нь шинээр захиалж хийлгэсэн галт тэрэгний дугуйнаас бага зэрэг буюу 20 см нарийн байсан аж. Тиймээс үндэсний төмөр замын холбооноос 60 сая долларын хөрөнгө зарж, хуучин төмөр замаа томсгосон гэдэг.

Нарийн төмөр зам, өргөн галт тэрэг

4 Японы хөрөнгийн бирж

2003 онд “Mizuho Securities” гэх Японы хөрөнгө оруулалтын банк “J-Com Co” компаний хувьцааг Японы хөрөнгийн бирж дээр зарахаар болжээ. Тэд нэг хувьцаагаа 610,000 иен буюу 5,000 доллараар худалдаална хэмээн мэдэгдсэн аж. Гэтэл худалдааны ажилтан буруу шивэн 610,000 хувьцааг 1 иенээр худалдаална хэмээн бичжээ. Үүнээс болон “Mizuho Securities” компани 27 тэрбум иен буюу 225 сая долларын алдагдалд орсон байна.  

Японы хөрөнгийн бирж

5 Хэт хүнд шумбагч онгоц

Испанийн засгийн газар 2.3 тэрбум долларын хөрөнгийг "The Isaac Peral" хэмээх шинэ шумбагч онгоцны ажилд төсөвлөжээ. Харин шумбагч онгоцыг хийх явцад алдаа гаргаж, хэт хүнд болгон өөрчилсөн байна. Үүнээс болж шумбагч онгоц нь усанд орсон даруйдаа чулуу мэт шууд живж байсан тул тэд дахин төлөвлөж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө гаргуунд гарган, шумбагч онгоцны уртыг нэмэгдүүлж, жинг тэнцвэржүүлсэн гэдэг.

Хэт хүнд шумбагч онгоц

6 Аляскыг зарсан

XIX зууны сүүл үед Оросын Хаан II-р Александр нь Аляскыг энгийн нэг мөсөнд хучигдсан газар гэж харж байв. Тиймээс 1867 оны 3-р сард Аляскын газар нутгийг АНУ-д 7.2 сая доллараар зарж байжээ. Энэ нь тухайн үедээ ашигтай наймаанд тооцогдож байсан ч, хэдэн тэрбум доллараар тоологдох байгалийн баялаг, нөөцийн ашиг шимийг Америкчууд өнөө хэр нь хүртэж суугаа юм. 

Аляскыг зарсан

7 "Millennium" гүүр

Лондонгийн хоёр том банкийг холбож байрладаг "Millennium" гүүр нь 2000 онд ашиглалтанд орсон билээ. Харин олон хүмүүс цуглаж, гүүрний нээлтийг сонирхох үед тус гүүр нь ганхаж эхэлсэн бөгөөд үүнээс болж, маш яаралтай хүмүүсийг тарааж, засварлан шинэчлэх ажилд орсон байна. Тус гүүр нь 18.2 сая фунт стерлингээр бүтээн байгуулагдсан бол хөдөлгөөнийг тогтворжуулах үүднээс нэмэлт 5 сая фунт стерлингийг хэрэглэсэн аж. Харин одоо тус гүүр нь ямар ч аюулгүй хэмээгддэг. 

"Millennium" гүүр

8 Буруу тооцоолол

“NASA” олон улсын одон орон судлалын төв нь хэдэн жилийн турш Ангараг гарагийг судлан 125 сая долларыг зарцуулсан билээ. Тэр их хөрөнгийг задгай сансарт хиймэл дагуул илгээхэд л ашигласан гэж хэлж болно. Хиймэл дагуул нь Ангараг гарагийн цаг агаар, гадаргын өөрчлөлт зэргийг судлан мэдээллэх үүрэгтэй. Гэвч хиймэл дагуул буруу тооцоолол гаргаж байсныг тэд мэдсэнгүй. Учир нь төсөл дээр ажиллаж байсан хүмүүс хиймэл дагуулд үүрэг өгөхдөө инч, пийт, яард, метр зэрэг бүх хэмжээсийг тус тусад нь санамсаргүй суулгаж өгсөн бөгөөд үүнээс үүдэн хиймэл дагуулын тооцоолох систем алдагдан, хэмжээсүүдийг хооронд нь хувиргаж чадалгүй, нарийн тооцооллыг үнэнээс хол зөрүүтэй гаргасан юм.

Буруу тооцоолол

9 “Apple”-ийн хувьцааг зарсан

Рональд Уэйн (Ronald Wayne) гэх энэ эрхэм урьд нь “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs)-той хамтран ажилладаг байжээ. Тэрээр Стив Жобсын найдвартай туслагч байсан төдийгүй хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулж байсан гэдэг. Рональд Уэйн “Apple” компанийн хувьцааны 10%-ийг эзэмшдэг байсан бөгөөд тухайн үед компани хараахан амжилт болоогүй байв. Тиймээс тэрээр өөрийн эзэмшдэг хувьцааг 800 доллараар худалдсан байна. Хэрэв Рональд Уэйн өөрийн хувьцаагаа хадгалж байгаад 2011 онд борлуулсан бол 35 тэрбум доллар олох боломжтой байсан юм.

“Apple”-ийн хувьцааг зарсан

10 Машин хайлуулах тэнгэр баганадсан барилга

Ландшафт болон гялалзсан гадаргуугийн ачаар Лондоны хөл хөдөлгөөн ихтэй "Walkie Talkie" нь аварга том толины тусгал болсон юм. Гялалзсан хурц гэрэл нь ойролцоо байрлах машинуудыг халааж байсан төдийгүй зарим хүмүүс үүн дээр өндөг ч шарах боломжтой юм хэмээн хошигнож байв. Харин цаашид гарч болох эрдслээс сэргийлж, тус барилга нь нарны хаалт хийлгэж, багагүй хөрөнгө мөнгийг салхинд хийсгэж орхижээ.

Машин хайлуулах тэнгэр баганадсан барилга

11 Нуурын дэлбэрэлт

1980 онд газрын тосны хайгуул хийх шалтгаанаар, нууруудыг нэгтгэж байсан бөгөөд тэнд нийтдээ 13 тэрбум гаруй ус байсан хэмээдэг. Харин худаг өрөмдөх үед тооцоо алдаж, АНУ-ын "Lake Penore"-ийн доорх давсны уурхайд хүрсэн байна. Энэ нь багахан нүх үүсгэсэн хэдий ч аажим аажмаар томорч, маш их давстай ус үерлэн орж ирэн, тоног төхөөрөмж, том оврын машинууд урсаж, аюултай зүйл болж өнгөрсөн байдаг. Азаар хэн нэгэн бэртээгүй юм. 

Нуурын дэлбэрэлт

12 Биткойн

2009 оны эхээр “Bitcoin” гэх цахим ертөнцөд хэрэглэгддэг мөнгө дөнгөж зах зээлд гарч, Жэймс Ховэл (James Howell) гэх залуугийн цахим дансанд 7,500 биткойн ороод ирсэн аж. Тухайн үед биткойны ханш нилээд бага байсан бөгөөд үүнийг мэдээгүй хүү зүгээр л тоолгүй хаячихаж гэнэ. Харин сүүлд 2013 онд 7,500 биткойн нь 7.5 сая доллартай тэнцэхүйц гэдгийг мэдээд ихэд харамссан байна. Түүний эл явдал цахим ертөнцөөр гэрлийн хурдаар тархаж, олон хүн өмнөөс нь харамссан гэдэг. 

Биткойн

13 "Vasa" хөлөг онгоц

XVII зууны үеийн Шведийн флотын нэрийн хуудас болох "Васа" хөлөг онгоц нь хааны захирамжаар бүтээгдсэн байдаг. Гэхдээ тус хөлөг онгоц нь Стокгольмын боомтоос гарч ч чадалгүй, зогсоолоос хөдөлсний дараа сүйрсэн юм. Үүний шалтгаан нь буруу зураг төсөлтэй холбоотой бөгөөд үүнээс болж хөлөг онгоц тогтворгүй болж, нэг хүчтэй салхилахад л хөмөрсөн аж. 

"Vasa" хөлөг онгоц

14 Салж унасан гүүр

Сөүл хот дэх Ханг голын гүүр нь 1994 оны нэгэн өглөө нуран унаж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Гүүрний төв хэсэг ачааллаа даалгүй гол руу унаж, машин, микроавтобус, нийтийн тээврийн автобус зэргийг усанд унагсан байдаг. Тус ослын шалтгаан нь гүүрний хавтанг дэмжиж, тогтвортой байлгах үүрэгтэй багануудыг муу гагнасан холбоотой хэмээдэг билээ. 

Салж унасан гүүр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()