Египетийн пирамидын ойр орчмоос олдсон хачирхалтай зүйлс

Дэлхийн долоо гайхшгийн нэг болсон пирамид нь үзэж судлах зүйлс ихтэй төдийгүй илэрч тодорхой болоогүй маш олон нууцтай. Эртний Египетчүүд ирээдүйн үр удамдаа гайхалтай соёлоо өвлүүлэн үлдээсэн нь жилээс жилд илэрсээр байгаа юм. Энд нь маш олон сонирхолтой зүйлс байсны зарим нь бүр эрдэмтдийг алмайруулж орхисон гэдэг. Ингээд та бүхэндээ эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн эртний Египетийн олдворуудыг танилцуулъя. 

Египетийн пирамидын ойр орчмоос олдсон хачирхалтай зүйлс

1 Таван мянган жилийн өмнө Есүс Христийг дүрсэлсэн

Есүс Христ нь өдгөөгөөс 2000 жилийн өмнө төрсөн хэмээдэг бөгөөд эрдэмтэд 5000 жилийн өмнө Есүсийг дүрсэлж зурсан хадны сүг бичгийг олсон байна. 5000 жилийн өмнө Египетийн уран бүтээлч хад чулуун дээр Есүс Христийг орчлонд орь дуугаа хадаан мэндэлж байгаагаар дүрсэлжээ. Энэхүү зургийг 2005 онд Италийн судлаач олж, 2016 он хүртэл олонд дэлгээгүй юм. Энэ тухайд геологич Марко Морелли "Энэ зургийг хараад зүгээр л нэг эцэх эх, шинэхэн гишүүнээ хүлээн авч байна гэж харж болно. Гэхдээ зургийн бусад жижиг хэсгүүд нь тус бүтээлийг улам бүр онцгой болгож, Есүс Христийг дүрсэлсэн болохыг хэлж өгч байгаа юм. Бид үүнтэй ижил төстэй зургийг Христийн үе хүртэл олж байгаагүй" хэмээжээ. 

Таван мянган жилийн өмнө Есүс Христийг дүрсэлсэн

2 Дөчин сая жилийн настай халим

40 сая жилийн өмнө, дэлхий одоогоос эсрэг тэсрэг, өөр харагдаж байсан болов уу. Тухайн үед далай тэнгис дулаахан, загас усны амьтад ч үй олон байдаг байжээ. Мөн эрт дээр цагт “Basilosaurus” хэмээх маш цөөн тооны халим ч дэлхий дээр амьдарч байв. Харин тус аварга халим нь Египетийн "Wadi al-Hitan"-ийн газар нутгаас олдсон юм. Египетийн энэ бүсийг Халиун хөндий гэж нэрлэдэг бөгөөд 1902 оноос хойш 10 чулуужсан халим эндээс олдсон байна. Египет нь хуурай, цөлийн уур амьсгалтай гэж үздэг учраас чулуужсан халим олдсон нь сонин санагдаж магадгүй. Энэхүү "Basilosaurus" чулуужсан олдвор нь дэлхий дээрх цорын ганц бүрэн араг яс юм.

Дөчин сая жилийн настай халим

3 Харь гарагийн 24 хар хайрцаг

Египетийн эртний пирамидын ойролцоо олж илрүүлсэн хамгийн хачирхалтай (хамгийн сүүлийн үеийн) нээлтүүдийн нэг нь 24 хар хайрцагны цуглуулга байв. Тус бүр 100 гаруй тонн жинтэй хатуу боржин чулуугаар хийгдсэн, авс шиг хэлбэртэй хайрцагуудыг Гизагийн өмнөд зүгт 12 милийн зайд орших толгодын хөндийд байрлуулсан байна. Энэ нь ямар учиртай, хэнд хэрэгтэй байсан нь өнөө хэр нь тодорхой болоогүй байгаа юм. Эрдэмтэд эртний египетчүүд ямар нэгэн нарийн зүйлд инженерчлэл хийх чадвартай байсан нь үнэхээр гайхалтай гэж үздэг байна. Тэд энэ жилийн эхээр 30 тонн жинтэй хайрцаг олсон бөгөөд тус хайрцаг нь 3,300 жилийн настай аж. Зарим эрдэмтэд хайрцагнуудыг Египетчүүд өөрсдөө хийгээгүй, магадгүй харь гарагийн амьтад үүнтэй холбогдож болох юм гэх санал дэвшүүлсэн билээ. 

Харь гарагийн 24 хар хайрцаг

4 Хамгийн эртний аварга биетэй хүний араг яс

Археологчид нь өнгөрсөн үеийн мэдээлэл, нууц баримтыг хайж, газар дэлхийгээр хэрэн хэсч, хачирхалтай зүйлсийг нээн илрүүлдэг. Гэхдээ зарим нэг зүйл нь бусдаасаа илүү гэнэтийн болоод хачирхалтай байх юм. "Sa-Nakht" нь эртний Египетийн фараон байсан бөгөөд түүний цогцсыг судалж үзэхэд, 1.8 метрийн өндөртэй байжээ. Өнөө үед энэ нь хэвийн зүйл боловч Гурав дахь гүрний үед тус өндөр нь аварга томд тооцогддог байв. Фараонууд болон хаад хамгийн тэжээллэг хоол хүнсийг иддэг байсан тул өсөлт эрчимтэй явагдаж байсан гэх дүгнэлтэд хүрсэн байна.  Үүнээс өмнө "Sa-Nakht, Rameses" II нь 1.75 см өндөртэй байсан гэх төдийгүй түүнийг Египетийн хамгийн өндөр нэгнээр тодорхойлж байжээ.  

Хамгийн эртний аварга биетэй хүний араг яс

5 Пирамид руу орох нууц хаалга

Арабын нэгэн мэдээгээр Египетийн иргэн Наги нь Гизагийн Их пирамид руу хөтлөх нууц хэсгийг олсон бөгөөд хашааны ар хэсгээ ухаж байгаад санамсаргүй хаалгыг олжээ. Тэрээр Гиза дахь хамгийн том, эртний гурван пирамид руу орох туннелиэр дамжиж нэвтэрсэн хэмээдэг. Энэ нь маш олон архилогечдийн олон жил хайж байсан зүйл юм. Гизатай ойр байрлах "El Haraneya" тосгоны оршин суугч хэлэхдээ, "Наги газрыг ердөө 10 метр ухаж, чулуун туннелийг олсон. Тус туннель нь Их Пирамидаас Хубу мужийн пирамид хүртэл үргэлжлэн явдаг" хэмээжээ. Хубу пирамидын цогцолбор нь Нил мөрний ойролцоох ариун сүмтэй холбогддог гэж үздэг. 

Пирамид руу орох нууц хаалга

6 Хамгийн жижиг мумми

100 жилийн өмнө Гиза хотоос нэгэн мумми олж илрүүлсэн бөгөөд энэ нь 45 см урттай байсан юм. Кэмбриджийн их сургууль үүнийг судлахаар болж, томографын шинжилгээ авч үзэн, үүнийг  ургийн мумми болохыг олж тогтоосон аж. Энэ нь ердөө 16-18 долоо хоногтой байсан бөгөөд дутуу төрсний улмаас удаан амьдарч чадалгүй нас барсан байна. Тэд ийнхүү бяцхан ургийг занданшуулсан нь хүн бүрийг чухалчилж үзэн, эрхэмлэн дээдэлдэг байсныг илтгэнэ. Мөн энэхүү занданшуулсан ураг нь хамгийн жижиг мумми хэмээн нэрлэгдэх болсон билээ.

Хамгийн жижиг мумми

7 Тутанхамон хааны боссон бэлэг эрхтэн

Тутанхамон хаан 10 насандаа Египетийн фароан буюу хаан цолыг хүртсэн байдаг. Цус ойртолтын аймшигтай бодит жишээ болсон тэрээр 19 насандаа нас барсан бөгөөд түүний бэлэг эрхтнийг босоо байдалтайгаар занданшуулсан аж. Мэдээж хааны бэлэг эрхтэн нь хөвчирсөн байдалтайгаар нас бараагүй төдийгүй түүнийг занданшуулсан хүн нь бэлэг эрхтэнг нь 90 градусын өнцөгтэйгээр босгожээ. Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ фароаны сүр хүчийг мэдрүүлэхийг зорьсон хэмээсэн байдаг гэнэ. Мөн Тутанхамоны мумми нь, цэвэр алт, оюугаар чимэглэсэн 110 кг чулуун авсан дотор байсан  гэх ба мумины нүүр хэсэгт алтан баг зүүлгэсэн байдаг ажээ.

Тутанхамон хааны боссон бэлэг эрхтэн

8 Гоёл чимэглэл

1911 онд 5000 жилийн настай бунхныг олж илрүүлэн, дотор нь байх шүрийг олсон байна. Эль-Жерзе тосгоны эртний оршуулгын газраас малтан судалж, есөн ширхэг гуурс хэлбэрийн шүр олсон бөгөөд үүнийг дэлхийн хамгийн эртний үнэт эрдэнэ хэмээн дүгнэх болжээ. Энэ нь бүр 2000 жилийн өмнөх үетэй холбогдож байсан төдийгүй тухайн үед ямар нэгэн металл эд байхгүй, бүр байх ч боломжгүй гэж үздэг. Гэтэл тус металл эдийг жижиглэн хувааж, гоёл чимэглэл болгон хэрэглэдэг байсан бөгөөд судлаачид магадгүй солир унаж, түүнээс үлдсэн металлаар энэ бүхнийг урласан байх хэмээх дүгнэлтийг гаргажээ.

Гоёл чимэглэл

9 Матрын мумми

Эртний Египетид амьтдыг занданшуулах нь ердийн үзэгдэл байсан гэдэг. Харин одоогоор судлаачид нийтдээ 50 гаруй занданшуулсан матрын зулзагыг олж илрүүлээд байна. Эдгээр муммиг 3-D дэвшилттэй сканнер ашиглан судалсаар байгаа бөгөөд занданшуулсан матрууд нь ямартай ч 2,500 жилийн настай болох нь тогтоогдсон билээ. Эрдэмтэд тэднийг Собек бурханд зориулан өргөл барьж болгон, занданшуулсан байж болзошгүй гэж дүгнэж байгаа билээ.  

Матрын мумми

10 Тарнийн ном

Адал явдал, аймшигтай зүйлсэд дурлагсад анхаарлаа нааш нь хандуулаарай. 1970-аад оны үед 1300 жилийн настай Египетийн алдарт номыг олсон байдаг. Энэ нь 7 эсвэл 8 зуунтай холбогдох бөгөөд Коптик хэлээр бичигдсэн байжээ. Үүн дээр чухам юу бичигдсэн болохыг бүрэн гүйцэт орчуулан, тайлбарлаж чадаагүй боловч, хайр дурлал, үймээн самуун, эрэн сурвалжлах, байгалийн зүй тогтол гэх зэрэг зүйлсийг тэмдэглэсэн байсан нь тогтоогдсон юм. Судлаачид үүнийг Адам, Ева нарын 3 дахь хүү Сет бичсэн гэж үздэг төдийгүй тус алдарт номыг Египетийн Тэргүүн Зөвлөлийн гарын авлага гэж нэрлэдэг. 

Тарнийн ном

11 Усан доорх нууцлаг хот

“Гераклеон” (Heracleon) хэмээх Эртний Египетийн нэгэн хот нь 1200 жилийн өмнө Египетийн голд живсэн аж. Ийнхүү усанд живэхийнхээ өмнө Гераклеон нь Газрын Дундад тэнгисийн орнуудын худалдааны чухал цэг байсан байна. Александр хотын ойролцоо Газрын Дундад Тэнгисийн 9 метр орчмын гүнд энэ хотын туурь нь олджээ. Одоогийн байдлаар судлаачид олсон олдворуудаа судалж байгаа гэнэ. Оксфордын Их Сургуулийн усан доорхи археологийн судалгааны тэнхимийн захирал Дэмиэн Робинсоны (Damien Robinson) хэлж байгаагаар Гераклеон нь худалдааны болон соёлын чухал цэг байсан ажээ. 

Усан доорх нууцлаг хот

12 Шар айраг нэрэх

Эртний Египетчүүд “Festival of Drunkenness” наадмыг тэмдэглэж, хөгжилддөг байсан хэмээдэг. Тиймээс 3000 жилийн өмнө тэд шар айраг нэрж чаддаг байсан гэхэд гайхах зүйл үгүй. Японы археологчид Хаан Тутанхамонын өвөг эцэг "Amenhotep III" булшин дээр ажиллаж байгаад анх удаа шар айраг нэрэгчийн ул мөрийг олсон бөгөөд түүний булш нь Рамсидидын үетэй холбогддог байна. Мөн энэхүү булш нь 3,200 настай болох нь тогтоогдсон юм.

Профессор Пуой Мун Чу бол Хонконгийн Хятадын Их Сургуулийн тэргүүлэх судлаач бөгөөд тэрээр "Эртний Египет дэх архи нь зөвхөн өдөр тутмын хэрэглээнд бус харин бурханд өргөл өргөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ялангуяа шар айраг маш чухал байсан. Шинэ Хаанчлалын үеэр шар айраг нь дарснаас илүүтэй алдаршиж байсан нь нийгмийн бүх давхаргын хүмүүст маш их нэр хүндтэй ундаа болсон юм" хэмээжээ.

Шар айраг нэрэх

13 Өвөрмөц сарьсан багваахайн төрлүүд

2008 онд Египетэд "Eocene Epoch" (56 саяас 34 сая жилийн өмнө) үед амьдарч байсан зургаан төрлийн сарьсан багваахайг 2008 онд илрүүлсэн юм. Мичиганы их сургуулийн геологич Грегг Ф.Гуннеллын хэлснээр, "Тэд бол орчин үеийн сарьсан багваахайн цорын ганц энгийн элементүүд бөгөөд бага зэрэг өвөрмөц болоод хачирхалтай. Африк бол орчин үеийн сарьсан багваахайн хөгжлийн нэгээхэн хүнд сорилт юм" хэмээжээ. Өмнөх хагасын бөмбөрцөг дэх сарьсан багваахайн гарал үүслийг таамаглалтай холбож үзвэл эдгээр шинэ төрлийн сарьсан багваахайнууд нь Африк тивээс гаралтай байж магадгүй юм. 

Өвөрмөц сарьсан багваахайн төрлүүд

14 Пирамидын нууц хот

Эртний Мемфис (одоогоор Гиза) хот нь Гизагийн их пирамидын газар доорх сувгийн сүлжээ, зам, агуй хэмээгддэг юм. Энэ нь 1,500 гаруй өрөөтэй болохыг 2008 онд олж тогтоосон билээ. Эхлээд Египетийн эрх баригчид үүнийг оршин тогтнодог болохыг үгүйсгэхийг оролдсон боловч жилийн дараа Египетийн тэргүүлэх доктор Зиха Хаурас малтлага хийхээр болж, Гизагийн нууц хотыг хайх ажилд ханцуй шамлан орсон билээ. Төлөвлөлтөөр бол зам, туннель нь нуугдмал байх ёстой бөгөөд үүнийг баттай олж мэдэхээс өмнө хүмүүс таамаглал дэвшүүлж, олныг төөрөгдүүлсэн гэж үзэж байгаа юм. Олон төрлийн дүрслэлийн арга техникийг ашиглан үзэхэд, Агуу Пирамидын дотор хоёр хатуу хананууд байх ёстой хэмээсэн боловч, энэ нь байгаагүй билээ. 

Пирамидын нууц хот

15 Абидос ба нарны завь

Абидос завь нь фараонуудыг бурхны орон руу явуулахад ашигладаг хөлөг онгоцнууд юм. Үүнийг Египетийн элснээс олж илрүүлсэн бөгөөд МЭӨ 3000 онтой холбон тайлбарладаг аж. 14 хөлөг онгоцыг илрүүлсэн ба эдгээр нь 59-79 метр урттай, 6-10 метр өргөн, ойролцоогоор 0.6 метр гүн байжээ. Завь тус бүр нь 30 хүртэлх хүнийг авч явах боломжтой. Эдгээр завь нь "усан онгоцны завь" -ны хамгийн анхны жишээнүүд гэж үздэг. Харин нарны завь нь нас барсан хааныг дахин тэнгэрт хүргэх зан үйлийн хөлөг онгоц юм. Зарим хөлөг онгоц усанд байсан гэх шинж тэмдгүүдтэй байсан бол, заримыг нь оршуулгын хөлөг онгоц болгон ашиглаж байсан хэмээдэг. 

Абидос ба нарны завь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()