1
"Winnie the Pooh"
Хориглосон улс: Хятад
Шалтгаан: Хятад улсын ерөнхийлөгч болон киноны гол дүрийн баатар хоёрын адил төстэй чанараас болсон.
Хэмжээ: Бүрэн хэмжээний хүүхэлдэйн болон тус киноны цувралуудыг гаргахыг хориглосон.
Тус киноны гол дүрийн баатар болох Винни Пухыг Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй адил төстэй болохыг гайхсан ярианууд газар авснаас болж, "Winnie the Pooh" хүүхэлдэйн киног Хятад улсад гаргахыг хоригложээ.
2
"Peppa Pig"
Хориглосон улс: Австрали
Шалтгаан: Хүүхдүүдэд хорхой шавьжнаас айх хэрэггүй хэмээн зааварладаг.
Хэмжээ: Бүх ангийг нь тухайн улсын телевизүүдээр гаргахыг хориглосон.
Энэхүү өхөөрдөм хүүхэлдэйн кинонд гахайнууд аалзтай хамт амьдарч эхэлсэн анги гарсны дараа Автсрали улсад хориглосон билээ. Угтаа бол энэхүү ангийн утга санаа нь хэнийг ч ялгалгүй хайрлаж, хүндэтгэх хэрэгтэй гэх боловч, Австралид үүнийг шавьж хорхой аюулгүй тул, хамт байж болно гэх утгыг илэрхийлсэн хэмээн үзсэн байна.
3
"Pokemon"
Хориглосон улс: Япон, Турк, Араб үндэстэн
Шалтгаан: Хүүхдийн эрүүл мэндэд аюултай.
Хэмжээ: Зөвхөн нэг ангийг нь телевизээр гаргахыг хориглосон.
Киноны нэг анги дээр хачирхалтай дэлбэрэлт болж, тод цэнхэр улаан өнгөөр дэлгэц дүүрч, гэрэл анивчдаг. Үүнээс болж хүүхдүүдийн нүд өвдөж, 600 гаруй хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн байдаг билээ. Тус хэсгийг "Pokemon Shock" гэж нэрлэдэг бөгөөд телевизээр гаргахыг хориглодог аж.
4
"SpongeBob"
Хориглосон улс: АНУ, Орос, Европ, Австрали болон 120 гаруй орнууд
Шалтгаан: Хүчирхийлэл болон зохисгүй үг хэллэг
Хэмжээ: Хэд хэдэн ангийг ихэнх улс орнуудад хориглосон байдаг.
Хүүхэлдэйн кино нь хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой байдаг. Гэтэл "SpongeBob" нь буруу үлгэрлэл үзүүлж, дүрүүд нь сөрөг хандлага, дүр зурагтай үзэгддэг. Тиймээс улс орнууд энхрий бяцхан үрсээ ийм болгохгүйн тулд тус хүүхэлдэйн киног хориглодог байна.
5
"TaleSpin"
Хориглосон улс: Эхлээд АНУ, дараа нь Япон. Эцэст нь дэлхий нийтээрээ хориглосон.
Шалтгаан: Азийн орнуудын талаарх хэвшмэл ойлголт болон хууль тогтоомжийн тухай худал зүйлсийг үзүүлсэн.
Хэмжээ: Нэг ангийг нь дэлхий нийтээр хориглосон байдаг бол, 2-р ангийг Японд анх хориглож, цаашлаад дэлхийн бусад орнууд гаргахыг хориглосон билээ.
Нэг анги дээр Балүү тэсрэх бөмбөгтэй сав тээвэрлэж, хүргэж өгөх бөгөөд тэрээр хайрцагт юу байгааг мэдээгүй тул ямар ч ял шийтгэлгүй өнгөрдөг. Харин хүүхдүүд эндээс тухайн хэргийг мэдэлгүй үйлдсэн бол хуулиар ял хүлээхгүй гэж ойлгож мэдэхээр байсан тул улс орнуудад хориглосон билээ.
6
"Tom and Jerry"
Хориглосон улс: Дэлхийн бүх улс орнууд
Шалтгаан: Тамхи татах, архи уух, хүчирхийлэх гэх мэт зүйлсээс болж хориглосон.
Хэмжээ: Зарим ангийг гаргахыг хориглосон байдаг.
50 жилийн түүхтэй тус хүүхэлдэйн кино нь хийгдэх явцдаа маш олон удаа ёс бус хэсгүүдийг хасч байсан гэдэг. Гэсэн хэдий ч, тус киноны хэд хэдэн анги нь хүүхдүүдэд буруу зүйлсийг үлгэрлэж байсан тул дэлхий нийтээрээ гаргахыг хориглосон юм. Мөн тус хүүхэлдэйн кинон дээр гарах харгислал, хүчирхийлэл нь хүүхэд үзэхэд хэтэрхий тохиромжгүй хэмээн дүгнэсэн билээ.
7
"The Simpsons"
Хориглосон улс: АНУ, Бразил. Дараа нь бүх улс орнуудад хориглосон.
Шалтгаан: Хүчирхийлэл, гэр бүлийн үнэ цэнийн доромжлол, эмх замбараагүй байдал зэргээс үүдэлтэй.
Хэмжээ: Зарим ангиудыг тусгайлан гаргахыг хориглосон байдаг.
Гэр бүлийн үнэ цэнийг үгүй хийж доромжилсон, хүүхдүүдийн зан харьцаанд сөргөөр нөлөөлнө гэх үүднээс АНУ-д хориглосон.
Рио-гийн аялал жуулчлалын хэлтэс хүүхэлдэйн киноны зохиогчидод гомдол гаргаж байсан удаатай. Учир нь Бразилийн төв талбайгаар дүүрэн сармагчин байх бөгөөд модноос мод дамжин, хүмүүсийн толгой дээр сууж байгааг кинондоо дүрсэлснээс болсон байна. Энэ ангийг одоог хүртэл Бразилд хориглодог.
8
"Beavis and Butt-Head"
Хориглосон улс: Дэлхийн бүх улс орнууд
Шалтгаан: Энэ хүүхэлдэйг үзсэний дараа хүүхдүүд бусдын биед санаатайгаар хохирол учруулах хандлагатай байдаг.
Хэмжээ: Нэг ангийг нь бүх дэлхий нийтээр гаргахыг хориглосон.
Хөгжилтэй хэдий ч, энэхүү хүүхэлдэйг үзээд хүүхэд юу ч сурч авахгүй. Харин ч хэрэг тарих нь ихсэж, төрөл бүрийн юм туршиж үзэхэд хүрдэг. АНУ-д 5 настай хүүхэд энэхүү хүүхэлдэйн киног дуурайж, гэрээ шатаасан байдаг. Хамгийн аймшигтай нь гэрт нь хүүгийн эгч унтаж байжээ.
9
"Looney Tunes"
Хориглосон улс: Дэлхийн бүх улс орнууд
Шалтгаан: Согтууруулах ундаанд уруу татсан.
Хэмжээ: Нэг ангийг нь онцгойлон гаргахыг хориглосон байдаг.
"One beer" хэмээх нэртэй анги нь хүмүүсийн бухимдлыг төрүүлж, хүүхэд үзэхэд хэтэрхий тохиромжгүй гэж дүгнэсэн юм. Үүнийг зурагтаар гаргахыг хориглосон хэдий ч, DVD дээр хуулж гадуур худалдаалдаг.
10
"Gravity Falls"
Хориглосон улс: Орос
Шалтгаан: Буруу зуршил, хүчирхийлэл, порнограф сурталчилгаа
Хэмжээ: Зарим хэсгүүдийг хасч, үл хэллэгүүдийг нь сольсон.
Та энэхүү хүүхэлдэйг засварлаж, багасгасан байдлаар нь Орос улсад үзэж болно. Мөн насны хязгаартай байх бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүд л үзэх боломжтой юм.
11
"The Adventures of Lolo the Penguin"
Хориглосон улс: АНУ
Шалтгаан: Дүрүүд нь үзэгчдийн сэтгэл зүйтэй зөрчилдөнө.
Хэмжээ: Зарим хэсгүүдийг нь хасч, дүрүүдийн сэтгэл хөдлөлийг өөрчилж, гаргахыг хориглосон.
Америкчууд энэ хүүхэлдэйг үзэх боломжтой хэдий ч, бүх таагүй хэсгүүд, гунигтай үзэгдлүүдийг нь хассан байдаг. Эс бөгөөс энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүйд нөлөөлж магадгүй гэж үзсэн тул хэд хэдэн хэсгийг өөрчилж, заримыг нь хассан аж.
12
Дональд Дактай кино бүр
Хориглосон улс: Финлянд
Шалтгаан: Порнографи болон худал хуурмагийг нийтэд дэлгэн харуулсан.
Хэмжээ: Дональд Дак оролцсон кино бүр
1970 оноос эхэлж, Диснейн кинонуудад Дональд Дак гарч эхэлсэн билээ. Харин өмд өмсдөггүй нугас нь Финлянд улсын хуулинд харшилж байсан тул, зурагтаар гаргахыг хориглосон юм.
13
"Shrek 2"
Хориглосон улс: Израиль
Шалтгаан: Сексийн утга агууламж болон доромжлол зэргээс болсон.
Хэмжээ: Израйль улсын бүх кино театруудаар гаргахыг хориглосон.
Тус кинон дээр "to bobbit" буюу эрхтэнг нь тасалчих хэмээн хэлдэг. "to bobbit" гэдэг нь эхнэртээ эрхтэнгээ тасдуулсан Жон Боббитоос гаралтай үг бөгөөд хүмүүс хошигнож тус үгийг ашигладаг байна. Харин энэ нь Израйль улсын алдарт дуучин Дэвид Д'орд таалагдаагүй тул, улс даяар гаргахыг хориглосон билээ.