Сөрөг бодол, уур бухимдлаас өөрийгөө хэрхэн чөлөөлөх вэ?

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр таагүй мэдээллүүд чих дэлсэх болж, үүнийг дагаад хүмүүсийн сэтгэхүйд ч мөн айдас, хар бараан зүйлс ноёлж байна. Тиймээс ч бид та бүхэндээ сөрөг бодол, уур бухимдлаас өөрийгөө хэрхэн чөлөөлөх тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэе!

Сөрөг бодол, уур бухимдлаас өөрийгөө хэрхэн чөлөөлөх вэ?

1 Уур бухимдлаас өөрийгөө хэрхэн чөлөөлөх вэ?

Юун түрүүнд та таныг юу бухимдуулаад байгаа тухай бодож, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингээд бодож санасан бүхий л таагүй зүйлсийг хайрцагт хийж байгаагаа төсөөл. Хайрцаг маш бат бөх, эвдэршгүй учир тэдгээр таагүй бодлууд дахин сулрахгүй. Ингээд хайрцгийг хааж байгаагаар дахин оюун бодолдоо төсөөлөөрэй! Хайрцгаа олон давхар ган гинж, том цоожоор цоожилж байна. Ингээд таагүй бодлоор дүүрсэн гинжилсэн хайрцгийг далайн гүн рүү дахин хэн хэзээ ч, нээж, олж чадахгүйгээр шидэх хэрэгтэй. Таныг зовоож байсан бүхий л шаналал, бэрхшээл бүхэн далайн гүн рүү живлээ...

Уур бухимдлаас өөрийгөө хэрхэн чөлөөлөх вэ?

2 Муу зуршлаа таягдан хаях нь

Үүнд та мэддэг ч гэсэн засаж чаддаггүй хорт зуршил болон хэн нэгний ардуур муу хэлэх, хов зоох, худал хэлэх гэх мэт зүйлсийг нэрлэж болно.

  1. Цэвэрхэн цаас гаргаж өөрийнхөө алдаа дутагдал бүхнийг илэн далангүй, нэгд нэгэнгүй тоочин бич!
  2. Бичиж байгаа үг бүрээ сэтгэлдээ төсөөлж, чин үнэнээр бичих нь маш чухал. 
  3. Ингээд бичиж дууссаны дараа тухайн цаасаа нугалж таваг, эсвэл томхон аяганд хийж тавиарай!
  4. Нугалаастай цаасыг урах, шатаах, усанд хийх зэргээр устгана. Ингэхдээ аюулгүй байдлыг сахих нь чухал. Мөн бага насны хүүхэд туршихыг хориглоно.
  5. Шатаасан цог, урсан үлдэгдэл, норсон цаасыг суултуур руу хийж урсгана.
  6. Ингээд л та таагүй бүхий л бодол, хорт зуршлаасаа холдох зориг орох болно.

Муу зуршлаа таягдан хаях нь

3 Тархиа цэвэрлэх

Бүхий л таагүй бодол, онцгүй дурсамжууд тархинд хадгалагддаг тул, та зарим үед өөрийгөө бясалгаж, бодлоо чөлөөлөх хэрэгтэй. Дэндүү их зүйлс бодсоноор бидний тархи ядарч, шинэ зүйлийг хүлээн авах, суралцах чадвар илэрхий доройтдог. Бидний бодол бүхэн хязгаартай. Иймд улирч өнгөрсөн зүйлсийн тухай нэг их бодохгүй байхыг хичээгээрэй! Өнөөдрөөрөө амьдарч сурах нь бидний олж авах ёстой хамгийн чухал бөгөөд үнэтэй чадваруудын нэг билээ.

Тархиа цэвэрлэх

4 Амралт авах

Хэд хоног ч болов хотоос зайдуу цэвэр агаарт хайртай хүмүүстэйгээ гарч, өөр олон зүйлсийн тухай бодолгүйгээр тархиа амраагаарай! Мөн ингэхдээ өөрийн хүссэн бүхнийг хийж, аль болох тайван байх нь чухал... Эрүүл агаар ухаан санааг саруул болгож, танд аз жаргал бэлэглэх болно.

Амралт авах

5 Спортоор хичээллэх

Спорт таныг сөрөг бодлоос ангижрахад туслах болно. Найз нөхөдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, спортоор хичээллээрэй. Та эндээс эерэг энерги энергийг мэдэрч, тархиа амрааж, сөрөг бодлуудаас өөрийгөө чөлөөлж чадах билээ. Иймд чөлөөт цагаараа зааланд тоглож, салхинд гарч, дугуй унаж, усанд сэлэх боломжтой юм. 

Спортоор хичээллэх

6 Эерэг харилцааг үүсгэ

Таныг хамгийн ихээр ойлгож, сайхан энерги бэлэглэдэг хүмүүстай ойрхон байж, аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Мөн эсрэгээрээ сөрөг энерги өгч, бухимдуулах үндсийг тавьдаг хүмүүсээс зайгаа барихыг зөвлөж байна. Энэ нь таныг сөрөг бодлуудаас салгаж, уужуу тайван байх нөхцлийг бүрдүүлнэ. 

Эерэг харилцааг үүсгэ

7 Ямар нэг зүйлд хэт донтохоос зайлсхийх

Аливаа зүйлд донтох нь хэсэг хугацаанд л таныг сатааруулж уур бухимдал стрессээс салгаж буй мэт боловч цаагуураа таны бие, сэтгэлд муу нөлөө үзүүлж байдаг. Утсаа байнга оролдож хэрэггүй зүйлсд амьдралын алтан цагаа үрэхийн оронд өөртөө илүү их аз жаргал мэдрүүлэх зүйлсийг олж тархин дахь дофамины хэмжээгээ нэмэгдүүлээрэй.

Ямар нэг зүйлд хэт донтохоос зайлсхийх

8 Эрүүл мэнддээ анхаар

Таны бие организм эрүүл бус байвал, оюун санаа тань хэзээ ч өргөн цар хүрээнд сэтгэж чадахгүй. Иймд аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсч байгаа бол, эрүүл мэнддээ анхаарах ёстой болохыг санаж яв. Үүний тулд өөртөө цаг зав гаргах ёстойг анхаарна уу.

Эрүүл мэнддээ анхаар

9 Стресс, бухимдлаас салгах аргуудаас:

  • Шоколад нь сэргээх, эрч хүч бэлэглэх гэхчилэн олон давуу талтай гэдгийг та хэлүүлэлтгүй сайн мэдэх биз ээ. Тиймээс ядарсан үедээ бага зэрэг шоколад идэхэд гэмгүй. Энэ нь таны асуудлыг мартуулж, амрах боломжийг олгох болно.
  • Хоол идсэний дараа хичээлээ давтах үед залхуу хүрч, гэнэт нойр маш ихээр хүрэх тохиолдол байдаг. Тэр үед өөрийгөө хүчилж, стрессдэхийн оронд хэдхэн минут дуг хийж биеэ амрааж байгаарай. Энэ нь танд илүү их эрч хүчийг өгөх аж.
  • Хэрэв бухимдаад, давчдаад хэцүү байвал гараа хүйтэн усаар угааж сэргэхийг хичээгээрэй. Бүр болохгүй бол цээжээ хүйтэн усаар норгоорой.
  • Ажилдаа, гэртээ хаана ч байсан бухимдаад, стрессдэхэд хүрээд байвал гадаа гарч, нарны тусгалаас эрч хүч авахыг танд зөвлөж байна.
  • Өөрт таалагдсан сайхан дуу сонсоход тэр дороо сэтгэл сэргэдэг шүү дээ. Энэ нь стресс бий болгогч кортизол гормонийг үгүй хийдэгтэй салшгүй холбоотой юм.
  • Стресс тайлах шалгарсан аргуудын нэг бол яах аргагүй үгийн сүлжээ бөглөх билээ. Өөр зүйлсд анхаарлаа төвлөрүүлэх нь асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга юмсанж.
  • Бүхнийг умартаж, бүжиглэх хамгийн сайхан байдаг гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Бусдад ямар харагдах, юу гэж хэлэхээс хамааралгүй зүгээр л өөртөө итгэл төгс бүжиглээрэй.
  • Хүн өөрийн дуртай зүйлээ хийхдээ хамгийн аз жаргалтай, эрх чөлөөтэй, амар амгалан байж чаддаг билээ. Иймд та өхөөрдөм хөөрхөн амьтнаа эрхлүүлж, дуртай цуврал киногоо үзэж, стрессийг мартаарай.

Стресс, бухимдлаас салгах аргуудаас:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()