Цусан төрлийн хүнтэйгээ гэр бүл болсон алдартнууд

Олны танил, алдартай эрхмүүдийн хувийн амьдрал үргэлж олны анхаарлын төвд байдаг. Харин бид тэдний хийсэн үйлийг хүндэлж, авьяас чадварыг нь бишэрч явахаас биш, гэр бүлийн харилцааг нь төдийлөн судалж мэддэггүй шүү дээ. Тэгвэл та бүхэндээ үеэлтэйгээ гэр бүл болж, олон нийтийн гайхшралыг төрүүлж байсан алдартнуудын тухай өгүүлэхээр бэлтгэлээ. 

Цусан төрлийн хүнтэйгээ гэр бүл болсон алдартнууд

1 Руди Гулиани (Rudy Guliani)

Нью Йорк хотын захирагч Руди Гулиани нь 1968 онд үеэл дүүтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болж, хуримаа хийсэн байдаг. Тэд өөрсдийгөө үеэлүүд гэдгээ мэддэггүй байсан төдийгүй хамтдаа 14 жилийг өнгөрүүлсэн юм. Хосууд ямар ч хүүхэдгүй байсан бөгөөд өөрсдийгөө цусан төрөл гэдгээ мэдсэний дараа хоёр тийш болж, салсан билээ. Руди Гулиани нь анхны эхнэрээсээ салсны дараа 2 удаа гэрлэсэн байдаг. 

Руди Гулиани (Rudy Guliani)

2 Альберт Эйнштэйн (Albert Einstein)

1900 оноос хойшхи бүх хүмүүс л сургуульд байхдаа Эйнштейний нэр намтар, томъёонуудыг сонсож ирсэн. Гэвч түүний хувийн амьдралын талаар тэр бүрийд мэддэггүй. Таталцлын хуулийг нээж, хүн төрөлхтний түүхэнд хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан Альберт Эйнштэйн нь амьдралдаа маш олон эмэгтэйчүүдтэй орооцолдож, харин хоёр удаа гэрлэсэн байдаг. Түүний хоёр дахь эхнэр бол яг үнэндээ түүний үеэл дүү Эльза юм. Анхны эхнэрээсээ салаагүй байхдаа, үеэлдээ дурласан ч гэж ярьдаг. 

Альберт Эйнштэйн (Albert Einstein)

3 Кевин Бэкон (Kevin Bacon)

Дэлхий нийтэд алдар нэрээ цуурайтуулсан жүжигчин Кевин Бэкон нь "Footloose", "A Few Good Men" зэрэг уран бүтээлүүдэд тоглосон байдаг. Мөн Оскарын наадамд нэр дэвшиж явсан түүнийг гэр бүлийнхээ гишүүнтэй хуримаа хийж, эхнэрээ болгосон гэдгийг мэдэх хүн цөөхөн. Тэд 1988 онд гэрлэж, 3 хүүхэдтэй болсон бөгөөд 30 жилийн турш хамт амьдарч, нэгнээ хайрласаар ирсэн билээ. Хосууд өөрсдийгөө үеэлүүд гэдгээ мэдэлгүй танилцсан байх төдийгүй сүүлд ДНК-ийн шинжилгээгээр, хамаатнууд болохоо мэдэж, цочролд орсон байдаг. Энэ нь хосууд болон олон нийтийг цочроож, одоо тэд яах бол гэх хүлээлтийг үүсгэсэн билээ. Харин нэгнээ үнэнч хайрлахаа амласан хосууд нэг хэсэгтээ олны хэл аманд өртөж байсан ч, гэр бүлээ хамгаалан үлдэж чадсан юм. 

Кевин Бэкон (Kevin Bacon)

4 Жерри Ли Льюис (Jerry Lee Lewis)

1950-иад оны рок од Жерри Ли Льюис нь хэд хэдэн удаа Гриммийн шагнал хүртэж, олон түмэнд нэрээ дуурсгасан байдаг. Тэрээр үеэлтэйгээ хуримаа хийхээс өмнө хоёр удаа гэрлэсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь түүний гэргий ердөө 13 настай байсан бол Жерри Ли Льюис нь 22 настай байв. Тэдний гэрлэлт олон хүний гайхшралыг төрүүлж тухайн үедээ багагүй шуугиан тарьж байжээ. Хосууд хуримаа хийж, 13 жил амьдарсны эцэст салсан бөгөөд дуучин эрийн үеэлтэйгээ гэрлэх шийдвэр нь олон хүний бухимдлыг төрүүлж, түүний нэр хүндийг унагаж байсан юм. Жерри Ли Льюис нь үеэл дүүгээсээ салсны дараа ахин 4 удаа гэрлэсэн байдаг. 

Жерри Ли Льюис (Jerry Lee Lewis)

5 Хатан хаан Элизабет болон хан хүү Филип нар

Хатан хаан Элизабет нь өөрийн хоёр дахь үеэл болох хан хүү Филиптэй хайр сэтгэлтэй болж, 1947 онд гэрлэсэн байдаг. Хааны гэр бүлийн хосууд анх хатан хааныг 8 настай байхад танилцсан гэдэг. Хатан хаан Элизабетыг 13 нас хүрэхэд, хан хүү Филип 18 настай байсан бөгөөд тэд тухайн үеэс хайрын захиа бичилцэж, нэгнээ сэтгэлдээ тээх болжээ. Филип, Элизабетын ааваас охиныг нь гуйхад, хаан нэг болзолтойгоор тэдний гэрлэлтийг зөвшөөрчээ. Хааны санал болгосон болзол бол Элизабетыг 21 нас хүртэл нь хүлээх байсан бөгөөд хаан нэг цусны хүмүүс гэр бүл болох гэж байгаад бус, охин нь хэтэрхий балчир байсанд санаа зовж байсан гэдэг. Хааны гэр бүлийнхэнд нэг цусны хүнтэйгээ гэр бүл болох нь тийм сүртэй асуудал биш байсан юм.

Хатан хаан Элизабет болон хан хүү Филип нар

6 Эдгар Аллен Пое (Edgar Allen Poe)

Америкийн алдарт зохиолч Эдгар Аллен Пое нь өөрийн олон гайхалтай шүлгээрээ гайхагддаг билээ. Түүний алтаар ч үнэлэх боломжгүй уран бүтээлүүдийг өнөөдөр ч хүмүүс уншиж, уран сайхан болохыг нь гайхан биширдэг. Нэрт зохиолчийн мэндэлсэн 1800-аад оны үед ураг төрлийн хүнтэйгээ гэрлэх нь түгээмэл байсан тул, тэрээр үеэлтэйгээ гэр бүл болж, хуримаа хийсэн юм. Харин түүний гэргий ердөө 13 настай байсан бол, Эдгар Аллен Пое нь 28 настай байжээ. Олон насны зөрүүтэй хосууд нь аз жаргалтай амьдарч байсан боловч, нэрт зохиолчийн гэргий Виржиниа Елиза Клейм Пое нь ердөө 24 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. 

Эдгар Аллен Пое (Edgar Allen Poe)

7 Саддам Хусейн (Saddam Hussein)

Иракийн 5 дахь ерөнхийлөгч асан Саддам Хусейн нь аймшигтай, хэрцгий, түрэмгийлэгч гэдгээрээ дэлхий нийтэд алдаршсан билээ. Тэрээр маш олон эхнэртэй байсан бөгөөд түүний анхны эхнэр нь үеэл Сажида Талфах юм. Сажидагийн аав нь Хуссейн авга ах байсан гэдэг. Саддам Хусейн нь Сажидатай гэрлэхдээ өөр 2 бүсгүйг зэрэг эхнэрээ болгож авсан байдаг төдийгүй олон амрагтай байсан гэх баттай бус ярианууд байдаг. Ямартай ч энэ бүх харилцаанд Сажида тийм ч таатай хандаггүй байсан гэдэг. 

Саддам Хусейн (Saddam Hussein)

8 Чарльз Дарвин (Charles Darwin)

Эволюцийн онолоороо алдаршсан, Английн натуралист, биологич Чарльз Дарвин нь Эмма Дарвинтай гэр бүл болсон байдаг бөгөөд түүний эхнэр нь нэрт биологичийн үеэл байсан гэдгийг та мэдэх үү? Дарвин нь цус ойртох аюултай, хүүхдүүд нь сэтгэцийн өөрчлөлттэй гарч болзошгүй гэдгийг маш сайн мэдэж байсан хэдий ч, хайр сэтгэл нь түүнийг зоригтой алхам хийхэд хүргэсэн юм. Түүний гэргий болох Эмма нь тун ч сайхан сэтгэлтэй нэгэн байсан бөгөөд Дарвиныг хүнд өвчин тусахад түүний дэргэдээс алхам ч холдолгүй, асарч байжээ. 

Чарльз Дарвин (Charles Darwin)

9 Франклин Делано Рузвельт (Franklin Delano Roosevelt)

АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт нь үеэл Елеанортой гэрлэж байжээ. Тэд 1905 онд гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Тус зурагт хосууд аз жаргалтай, нэг нэгэндээ уусан шингэсэн мэт харагдах боловч, бодит байдал үүнээс өөр байсан аж. Елеанор нөхрөө нарийн бичигтэйгээ янаг амрагийн холбоотой болохыг олж мэдэн, ихэд бухимдаж, гэр бүл салах дээрээ тулж байсан гэдэг.

Франклин Делано Рузвельт (Franklin Delano Roosevelt)

10 Жон Себастьян Бах (John Sebastian Bach)

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг болох Жон Себастьян Бахын тансаг аялгуу, хөгжмийг өнөө хэр нь залуус сурч судласаар байна. Харин хэмжээлшгүй авьяас билэгт тэрээр өөрийн үеэл болох Мариа Барбра Бахтай гэр бүл болж, түүнийг 35 насандаа зуурдаар нас барах хүртэл нь хамт амьдарч байжээ. Хосууд 7 хүүхэдтэй байсан боловч, тэдний 4 нь өвчний улмаас нас барж хүн болж чадаагүй юм. 

Жон Себастьян Бах (John Sebastian Bach)

11 Кристофер Робин Милн (Christopher Robin Milne)

Хүн бүрийн сайн мэдэх "Winnie The Pooh" номын зохиолч Кристофер Робины аав нь түүнд нэгэн бамбарууш бэлэглэснээр, түүнд зохиол бичих санаа орж ирсэн байдаг. Харин нэрт зохиолч нь өөрийн үеэл дүүтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэсэн бөгөөд энэхүү гэрлэлтэнд түүний ээж тун ч дургүй байсан аж. Гэхдээ түүний ээжийн хуримыг эсэргүүцэх шалтгаан нь цус ойртохтой огт холбоогүй ба бэрийнхээ аав болох ахтайгаа таагүй харилцаатай тул, худ ураг болохыг хүсээгүй гэдэг. Гэсэн хэдий ч тэр бүх асуудал хосуудын хайр сэтгэлийг зааглаж чадаагүй юм. 

Кристофер Робин Милн (Christopher Robin Milne)

12 Херберт Жорж Вэлс (Herbert George Wells)

“The Time Machine”, “The War of the Worlds” зэрэг зохиолоороо алдартай Херберт Жорж Вэлс нь шинжлэх ухаан уран зохиолын төрлийн домог хэмээгддэг билээ. 150 гаруй жилийн өмнө амьдарч байсан тэрээр өнөө хэр нь алдартай хэвээр байгаа нь гайхалтай. Тэрээр амьд байх хугацаандаа маш олон зүйлд өөрийн хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо өргөж явсан билээ. Мөн нэрт зохиолч нь цөмийн зэвсэг, танк тэр бүү хэл дэлхийн өргөн сүлжээг ч зөгнөн, ном зохиолдоо ашиглаж байсан юм. Харин тэрээр сексийн хувьд эрх чөлөөтэй байхыг эрхэмлэж байсан төдийгүй үеэл Мэри Вэлсстэй гэр бүл болж, удалгүй салсан бол, сурагчдынхаа нэгэнд дурлаж, янаг амрагийн холбоотой байсан гэх цуурхлууд ч бий. 

Херберт Жорж Вэлс (Herbert George Wells)

13 Жон Ф.Фицералдалд (John F. Fitzgerald)

Америкийн улс төрч, ерөнхийлөгч Жонн Кеннидегийн өвөө болох Жон Ф.Фицералдалд нь Ирланд цагаачдын гэр бүлд 1863 онд мэндэлсэн бөгөөд улс төрийн карьер хөөж, алдаршсан юм. Тэрээр өөрийн үеэл болох Мэри Жозефинтэй гэр бүл болсон байдаг. 

Жон Ф.Фицералдалд (John F. Fitzgerald)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()