1
Огцом их жин хасахаас зайлсхийх
Турахаар шийдсэн хүмүүс хурдхан л илүүдэл жингээсээ салахын хүслэн болдог. Гэвч ингэхдээ хамгийн чухал зүйлийг мартаж орхидог нь харамсалтай. Хамгийн эрүүл аргаар буюу хөдөлгөөнөөр бага багаар жингээ хасаж чадсан хүмүүс, хэзээ ч турсны дараа арьсаа хэрхэн чангалах тухай санаагаа чилээдэггүй. Ингэснээр жингээ барих, эргээд таргалах магадлал бага байдаг юм. Харин хэт хурдан хаясан жин, арьсыг сулруулж, унжуулах эрсдэлтэй. Энэ нь турсны дараа ахин арьсаа чангалах асуудлыг танд үлдээдэг.
2
Тогтмол дасгал хий
Суларч унжсан арьсыг мэдээж мэсийн аргаар авахуулахгүй л бол хормын дотор алга болно гэж үгүй. Тиймээс та бага гэлтгүй өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй! Мөн өглөө эртлэн босож, гүйсэн ч болох шүү дээ. Хамгийн гол нь ямар нэгэн байдлаар хөдөлгөөнтэй байх нь арьсыг чангалахад туслах болно. Таны хийж буй хөдөлгөөн бүрийн тоогоор, суларсан арьс чангардаг.
3
Биедээ иллэг хийх
Өглөө шүршүүрт орсны дараа эсвэл орой унтахын өмнө оливийн тосоор биеийнхээ асуудалтай, суларсан хэсгүүдэд зөөлөн иллэг хийж өгөөрэй. Ингэснээр арьсны уян хатан чанарыг сайжруулж, унжсан хэсгийг багасгах болно. Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл лаванда цэцгийн тос, эсвэл гааны навчны цэвэр тосыг зөвхөн асуудалтай хэсгийн арьсандаа түрхэж өгөөрэй!
4
Зуун настын шүүсээр иллэг хийх
Цэвэр зуун наст ургамлыг шүүсийг авч, сулралт, унжилт ихтэй арьсандаа түрхэж, 15-20 минут болгосны дараа бүлээн усаар угааж өгөөрэй. Өдөрт 1 удаа дээрх аргуудтай хослуулан хэрэглэвэл үр дүнгээ өгөх болно.
5
Сарнайн ус хэрэглэх
Энэхүү бүтээгдэхүүнийг ихэвчлэн Энэтхэг, Солонгос, Япон бүсгүйчүүд хэрэглэдэг. Магадгүй тэдний зөөлөн, торгомсог арьсны нууц нь энэ байж болох юм. Та орой унтахаасаа өмнө, 1 аяга сарнайн усны ханданд 1 цайны халбага нимбэгний шүүс хийж, суларсан арьстай хэсгээ зөөлнөөр иллэг хийгээрэй! Долоо хоногт 2-3 удаа иллэг хийхэд тохиромжтой.
6
Хүйтэн шүршүүрт орох
Тогтмол биш ч гэсэн та шүршүүрт орсныхоо дараа хэдэн секунтын турш даралттай хүйтэн усаар биеийнхээ асуудалтай хэсгийг арьсыг шүршиж байгаарай. Ингэснээр таны дасгал болон иллэгний үр дүнг нэмэгдүүлэх болно.
7
Уургаар баялаг хоол хүнс хэрэглэх
Арьсаа чанга, өнгөлөг толигор байлгахын тулд зөвхөн дасгал хөдөлгөөнөөс гадна хооллолт ч мөн маш чухал байдаг. Биеийг хангалттай хэмжээний уургаар тэтгэвэл арьсны уян хатан байдал сайжирч, суларсан арьсыг ч мөн чангалахад туслах юм. Турж, арьсаа чангалж байна гээд хоолоо сойх, уураг витамины хомсдолд оруулвал та хүссэн үр дүндээ хүрч чадахгүй.
8
Хүнсний ногоо хэрэглэх
Жингээ барьж, дэглэм барьж байгаа хүмүүсийн хамгийн түлхүү хэрэглэдэг зүйлсийн нэг бол мэдээж хүнсний ногоо юм. Та тэдгээр ногоонуудаас бүхий л төрлийн амин дэм, витамин Е, А, болон омега -3 зэргийг авах болно.
9
Хангалттай ус уух
Дасгал хийх, иллэг хийх зэрэгт таны хөлсөөр дамжин их хэмжээний шингэн гадагшлах болно. Тиймээс түүнийгээ нөхөхийн тулд хангалттай хэмжээний шингэн уух хэрэгтэй. Ингэхдээ цэвэр усыг нимбэг болон жимсний агууламжтай устай хослуулан уугаарай!