1
Үргэлж бусдаар дайлуулж, үнэгүй цэнгэнэ
Хөөрхөн охидын хамгийн том давуу тал бол үргэлж бусдаас даалгаж, ямар ч мөнгө үрэхгүй амьдрах юм. Тэдний гоо үзэсгэлэнд мансуурсан залуус өөрт байгаа бүхнээ зөвхөн түүнд зориулахад бэлэн байдаг төдийгүй хүссэн бүхнийг биелүүлж, тэднийг гүнж мэт халамжилдаг. Тиймдээ ч хөөрхөн охидод мөнгө шаардлага болох нь бага. Шөнийн цэнгээний газар орох гэхэд үүдний харуул нь түүнийг үнэгүй оруулж, ширээнд очоо суув уу үгүй юу залуус ирж тооцоог нь төлж, гадуур хооллоход үнэгүй амттан өгч, ганган хувцас авахад нь хямдрал үзүүлдэг. Тэд ердөө хөөрхөн төрсөн гэдгээрээ юм бүхнийг хямдуулж, үнэгүй авч чаддаг юм.
2
Эрчүүдтэй хамаагүй харьцаж чадна
Тэдэнд эрчүүдээс их юм гэж үгүй. Хаана ч явсан залуус өдөж, утсыг нь дүүртэл мессеж бичиж, үргэлж араас нь хөөцөлдөх залуус олон байдаг. Тиймдээ ч тэд залуустай муухай харьцаж, тэднийг хаяад явчихвий хэмээн огт айдаггүй. Учир нь тэдэнд өөр сонголтууд өч төчнөөн байх тул, нэг нь гомдоод явлаа гээд санаа сэтгэлээр унаж, гансрах шаардлага байдаггүй аж. Ийм ч учраас тэд залуустай хамаагүй харилцаж, хэт таалагдахгүй хичээдэггүй бөгөөд тэдний чөлөөтэй байдал нь харин ч эрчүүдийг улам бүр татдаг байна.
3
Ээжийнхээ 90-ээд оны загвартай өмдийг өмссөн ч халуухан харагдана
Хөөрхөн охидын хамгийн том давуу тал бол юу ч өмссөн сайхан харагддаж чаддагт оршино. Өдгөөгөөс 20-30 жилийн өмнө трэнд болж байсан том жинсэн өмд, нэвсгэр хувцас өмссөн ч тэд сайхан харагдаж, улам бүр шинийг эрэлхийлсэн мэт загварын өндөр мэдрэмжтэй сэтгэгдэл төрүүлдэг юм. Тиймдээ ч хөөрхөн охид юу өмсвөл надад зохих бол гэж сэтгэлээ чилээлгүй, гарт таарснаа өмсөж, ганган харагдаж чаддаг.
4
Өөрийгөө сурталчилж мөнгө олох
Цахим сүлжээ нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсноос хойш, үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүд өөрсдийн инстаграм хаягаар алдаршиж, олны танил болох болсон. Тэдний халуухан болоод дур булаам зурагнуудыг үзэх хүсэлтэй хүмүүс үзэсгэлэнт охидыг цахим сүлжээнд дагаж, од болгодог. Харин интернэтэд од болж чадсан охидын амжилтын зам нь зурайж байдаг бөгөөд тэд ердөө л авахуулсан зурагныхаа дор аль нэг брэндийг сурталчилснаар багагүй мөнгө олж, тансаг амьдарч чадна. Нэг ёсондоо хөөрхөн төрсөн хүмүүс хуруу хумсаа хугалах шаардлагагүйгээр, хялбархан мөнгө олох бүрэн боломжтой юм. Цаашлаад тэд сайхан төрх, гоолиг биеийнхээ тусламжтайгаар реклам сурталчилгаанд тоглож, ирээдүйгээ улам бүр гэрэлтүүлэх аж.
5
Муухай царай гаргасан ч хөөрхөн
Өөрийнхөө байж болох хамгийн муухай царайг гаргасан ч хөөрхөн харагддаг хүмүүс гэж байдаг. Тиймээ тэд бол төрөлхийн үзэсгэлэнтэй төрсөн хүмүүс юм. Би ингэвэл муухай харагдах болов уу, тэгвэл онцгүй харагдах болов уу гэхчлэн хэрэггүй зүйлсд санаагаа зовоох шаардлагагүй бөгөөд үргэлж үзэсгэлэнтэй, өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байж чаддаг аж. Өөрийгөө хянаж, биеэ барих шаардлагагүй гэхээр үнэхээр сайхан биш гэж үү?
6
Нүдний шил бол тэдний дотны найз
Хөөрхөн охидод нарны шил хамгаас сайхан зохиж, улам бүр дэгжин дур булаам харагдуулдаг байна. Нарны шил зүүмээр байсан ч зохидоггүй хүмүүс гэж байхад, ямар ч төрлийн шил зохиж, үзэсгэлэнтэй харагдаж чаддаг охид гэж байх юм. Нарны шил нь тэдний царай төрхийг сайхан харагдуулах төдийгүй ихэмсэг бардам төрхийг ч мөн бий болгодог.
7
Хүссэн бүхнээ цахим сүлжээнд бичдэг
Өөртөө бүрэн дүүрэн итгэл төгс, үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүд нь цахим сүлжээнд хэнээс ч санаа зовохгүй, хүссэн бүхнээ бичдэг. Харин тэдний үзэл бодлыг шүүмжилж, элдвээр хэлж чадах залуус байдаггүй бөгөөд бүгд л хөөрхөн төрхийг нь гайхаж, хэлсэн үг бүрийг нь дэмждэг нь бичигдээгүй хууль гэлтэй.
8
Чөлөөт стиллээр хувцасладаг
Үнэнийг хэлэхэд сул загварын чөлөөт хувцас нь хүн бүхэнд зохидоггүй. Заримыг нь махлаг харагдуулах бол, заримынх нь биеийн галбирыг хааж таагүй харагдуулах нь бий. Харин хөөрхөн болоод гоолиг биетэй бүсгүйчүүдийн тухайд иймэрхүү асуудал хэзээ ч тулгарахгүй давуу талтай юм. Дээр дурдсанчлан тэдэнд ямар ч төрлийн хувцас зохидог тул, тэд нэг хэвэнд баригдалгүй бүх загварын хувцсыг өмсөх боломжтой байдаг.
9
Үргэлж бусдаас таатай санал хүлээж авдаг
Үзэсгэлэнтэй хөөрхөн бүсгүйчүүд үргэлж л тансаг оройн зоог, тив дамнасан аялал, энд тэндхийн шоу цэнгүүний урилга тасралтгүй ирэх аж. Ийш тийшээ явсаар тэдний танилын хүрээ ч тэлж, танихгүй мэдэхгүй хүнгүй болох бөгөөд энэ нь тэдний ирээдүйд тун ч их тус болох нь гарцаагүй.
10
Шинэ содон бүхнийг туршиж үзнэ
Хөөрхөн охидод ямар ч өнгийн үс, нүүр будалт төгс харагддаг гэхэд болно. Тиймдээ ч тэд юунд ч санаа зоволтгүй үсний өнгө болон стиллээ өөрчилж, нүүрээ төрөл бүрээр будаж чаддаг. Энэ нь тэдний сайхан төрхний нэгээхэн давуу тал юм.
11
Ямар ч залууг өөртөө татаж чадна
Эмэгтэй хүн бүрийн нэгээхэн хүсэл бол таалагдсан залуугаа өөртөө дурлуулах байдаг. Харин тэрхүү хүслийг царайлаг бүсгүйчүүд ядам юмгүй биелүүлж чаддаг бөгөөд өөртөө итгэлтэй харц, үзэсгэлэнт нүдээрээ ганц л ирэмхэд ямар ч залууг өөртөө дурлуулах чадвартай билээ. Хүссэн залуу руугаа нэг ирмээд л, өөрийнх болгоно гэхээр үнэхээр догь биш гэж үү?
12
Сэтгэлийн хөдлөлөө ил гаргах
Юунаас ч эмээж, хэнээс ч санаа зовж мэддэггүй, өөртөө итгэл дүүрэн үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүд нь 100 хувь өөрийнхөөрөө, чөлөөтэй байж чаддаг. Тэдэнд бусдаас ичих зүйл үгүй тул, юунд ч санаагаа чилээлгүй өөрийнхөөрөө байх бөгөөд ямагт чөлөөтэй байхыг эрхэмлэдэг. Гэхдээ гадаад гоо үзэмжээс илүүтэй дотоод сэтгэл, эрдэм мэдлэг, боловсрол чухал гэдгийг мэдэх бүсгүйчүүд нь өөрсдийгөө хэт дөвийлгөж, их зан гаргахаас сэргийлж байдаг болохыг дурдах нь зүйтэй болов уу.
13
Орчин үеийн трэндээр хувцасладаг
Орчин загварын чиг хандлага улам бүр этгээд болоод хачирхалтай болж байгаа билээ. Харин үүнийг дагаж хувцаслах нь хүн бүрийн хийж чадах зүйл биш юм. Учир нь этгээд сонин хувцас нь гоолиг биетэй, үзэсгэлэнтэй охидуудад хамгийн төгс харагддаг бөгөөд тэднийг улам бүр чимж, дэгжин харагдуулдаг юм. Хөөрхөн охидын бас нэг давуу тал нь загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, хэзээд эрхэмсэг болоод төгс харагдаж чадах юм.