1
Силкэн майк
Силкэн материалтай майк нь намрын имиджийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Та үүнийг зузаан цамц, загварлаг хүрэмнийхээ дотуур өмсөж, гоёорой. Энэ нь таныг дэгжин болоод загварлаг харагдуулна.
2
Зуны юбка
Даавуу, торгон материалтай зуны юбкануудаа далд хийх шаардлагагүй. Үүнийгээ та намрын улиралд ч мөн өмсөж болно. Ингэхдээ сэрүүн өдрүүдэд юбкэнийхээ дотуур трико, түрийтэй гутал зэргээс сонгон өмсөж, өөрийн загварын мэдрэмжээ бусдад гайхуулаарай. Ингэж хувцаслах нь яг одоо хамгийн ихээр трэнд болж байгаа гэдгийг бүү мартаарай.
3
Нарийн мөртэй даашинз
Та нарийн мөртэй даашинзыг зөвхөн зуны халуун өдрүүдэд өмсөх ёстой гэж боддог юм биш биз? Тус төрлийн даашинзыг хүзүүтэй нимгэн цамцны гадуур өмсөж болно. Энэ нь таныг улам дэгжин харагдуулж, хүн бүрийн харааг булаахгүй гэж үү? Эсвэл даашинзны гадуур зузаан цамц өмсөж ч болох бөгөөд хэрхэн өмсөхийг таны чөлөөт сэтгэхүй шийдэх боломжтой.
4
Цэцгэн хээтэй хувцас
Зуны нарлаг өдрүүдийг санагдуулам цэцгэн хээтэй хувцсыг намрын улиралд өмсөж болохгүй гэсэн хууль дүрэм хаана ч байхгүй. Та үүнийг хувцаслалтандаа тохируулан, яаж ч өмсөж болно. Зузаан цамц, түрийтэй гутал, трико гээд л намар өвлийн хувцсандаа хээтэй даашинз, юбка зэргийг тохируулж өмсөөрэй.
5
Богино өмд
Та богино загвартай өмднийхөө доогуур богино түрийтэй гутал өмсөөд л, намрын хувцас болгож болно. Энэ нь таныг илүү загварын мэдрэмжтэй, хөлийг тань урт харагдуулах аж. Тиймээс зуны богино өмдөө далд хийлгүй гаргаж өмсөөрэй.