Дэлхийн хамгийн дур булаам багш нар

Энэ хорвоогийн хамгийн чухал басхүү хүндтэй ажлыг хийдэг хүмүүс бол яалтчгүй багш нар билээ. Бид өдгөө эрдэмтэн багш нарынхаа тус дэмээр л хүсэж байсан амьдралаа бүтээж байгаа нь нууц биш юм. Бидний танилцуулах эдгээр багш нар нь өөрсдийн ур чадвар, хичээл зүтгэл, зүрх сэтгэлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээжээ. Манай багш нар ч гэсэн тэдний заах арга барилаас суралцаж, ажиллавал илүү үр дүнгээ өгөх болов уу.

Дэлхийн хамгийн дур булаам багш нар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дезиней (Dezyney) - АНУ

Түүний хувьд багшлахаас гадна, давхар спортоор хичээллэх дуртай аж. Тиймээс ч сурагчидаа зөвхөн хичээлээр шахалгүй, суралцах явцад нь илүү сонирхолтой бас цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд түлхүү анхаардаг. Хүүхдүүдийн анхаарал суларч, ядарсан нь анзаарагдвал, хөгжөөнтэй тоглоом тоглуулж, дасгал хийлгүүлэх замаар сургалтын чанараа сайжруулдаг байна.

Дезиней (Dezyney) - АНУ

2 Николас Феррони (Nicholas Ferroni) - АНУ

Шавь нартаа өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд гарандаа шивээс хийлгэх багш мэдээж тун цөөн болов уу. Тэрээр дүнгээ ахиулж сайжруулсан сурагч бүрийнхээ нэрийг гарандаа шивүүлнэ хэмээн амалжээ. Харин амлалтаа хэрхэн биелүүлснийг та харж энэхүү зурагнаас харж болно.

Николас Феррони (Nicholas Ferroni) - АНУ

3 Бенжамин Сом (Benjamin Som) - Арабын Нэгдсэн Эмират улс

Түүний заадаг англи хэлний хичээлд суухын тулд хүүхдүүд ихээр зорьж ирдэг байна. Тэдний сонирхлыг чухам юу ихээр татдаг юм бол? 

Бенжамин Сом (Benjamin Som) - Арабын Нэгдсэн Эмират улс

4 Майкл Боннер (Michael Bonner) - АНУ

Түүнийг харахад жирийн нэгэн өнгөт арьст залуу шиг харагдана. Гэвч түүний хүүхдүүдэд чин сэтгэлээсээ ханддаг байдал нь үнэхээр сэтгэл татам гээч. Учир нь түүний сурагчдын талаас илүү хувийг эмзэм, ядуу буурай айлын хүүхдүүд эзэлдэг. Залуу бяцхан шавь нараасаа огтхон ч гар хардаггүй бөгөөд тэдэнд зориулан сайн үйлсийн санг хүртэл байгуулаад амжжээ.

Майкл Боннер (Michael Bonner) - АНУ

5 Патрис Браун (Patrice Brown) - АНУ

Түүнийг шавь нар нь үргэлж инээж, эргэн тойрондоо баяр хөөр цацруулж явдагт нь үнэхээр хайртай. Яг л наргүй хоосон газраас, гэрэлт орчинд гараад ирсэн мэт дотно, дулаан мэдрэмжийг авдаг болохоор жилээс жилд шавь нарынх нь тоо нэмэгдсээр байдаг гэнэ шүү.

Патрис Браун (Patrice Brown) - АНУ

6 Вин Вик (Win Vic) - АНУ

Магадгүй та түүнийг сэтгүүлийн нүүрэнд байдаг моделиудын нэг хэмээн бодож байхыг үгүйсгэхгүй. Харин энэ булчинлаг, царайлаг залуу цэцэрлэгийн багш гэвэл итгэх үү?

Вин Вик (Win Vic) - АНУ

7 Ева Лу (Eva Lu) - АНУ

Багш болохоосоо өмнө спортод зүрх сэтгэлээ өгсөн тэрээр өөрийгөө нэг л өдөр багш болсон байна хэмээн бодоогүй нь лавтай. Харин тэрээр өдгөө хүүхдүүдэд бялдаржуулах, биеийн тамирын хичээлийг заадаг байна.

Ева Лу (Eva Lu) - АНУ

8 Крис Пек (Chris Peck) - АНУ

Таны харж байгаа сахалтай, нүдэнд дулаахан энэ залууг өсвөр насны хүүхдүүд анддаггүй гэнэ. Тэрээр хүүхдүүдийг хичээл номонд дурлуулж, бас өөрийнхөөрөө байх боломжийг олгон, үзэл бодлыг нь үргэлж хүндэтгэн харьцдаг байна.

Крис Пек (Chris Peck) - АНУ

9 Иордания Годдард (Jordan Goddard) - Колумб

Мужын гоо бүсгүйгээр шалгарч байсан энэхүү үзэсгэлэнтэй бүсгүй нь, дүрслэх урлагийн хичээлийг заадаг. Хүүхдүүдэд бүтээлч хандлагыг суулгахад нь ихэд анхааран ажилладаг аж.

Иордания Годдард (Jordan Goddard) - Колумб

10 Пьетро Боселли (Pietro Boselli) - Итали

Тэрээр дэлхийн хамгийн царайлаг математикийн багш гэдгээрээ нэгэн үе цахим ертөнцөөр алдаршаад байсан билээ. Мөн ажлынхаа хажуугаар моделийн гэрээтэй ажилладаг байна. Үнэхээр дур булаам харагдаж байгаа биз.

Пьетро Боселли (Pietro Boselli) - Итали

11 Парк Хен Сан (Park Hyun San) - Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй багш хэмээн алдаршаад байгаа энэ бүсгүй, мөн л цахим ертөнцөөр алдартай. Түүний лекцийг сонсох гэж хүмүүс цаг хугацаа харгалзахгүй зорьж ирдэг гэнэ шүү.

Парк Хен Сан (Park Hyun San) - Өмнөд Солонгос

12 Маргарита Шейх Али (Margarita Sheikh Ali) - Украйн

Бэлхүүсний бүжиг заадаг энэ бүсгүйн гоо үзэсгэлэнг шагшин магтах хүмүүс цөөнгүй. Тиймээс ч энэхүү жагсаалтанд багтсан болов уу.

Маргарита Шейх Али (Margarita Sheikh Ali) - Украйн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()