Уран зургийг ойлгоно гэдэг нь үнэндээ тийм ч хэцүү зүйл биш. Хэдийгээр зарим хүмүүс агуу бүтээлийг судлахад бүх л амьдралаа зориулах нь байдаг ч уран зурагтай харилцаа тогтооход та заавал мэргэжилтэн болох шаардлагагүй. Танаас шаардах зүйл нь ердөө нарийн хэсгийг харах анхаарал, бага зэргийн тэвчээр, өөрийн мэдрэмжин дээрээ буулгах хүлээцтэй байдал юм. Уран зургийг ойлгож, хүлээж авах хялбар аргыг эдгээр зурагнуудын тайлбар хэсэгт орууллаа.
Мэдээж заавал ингэж ойлгох ёстой гэсэн онол заавар байхгүй ч энгийн хүн бүр хэрэгжүүлж чадах аргыг зөвлөж байгааг ойлгоно уу. Зарим сайн зургууд зуун удаа харсан ч тайлж хэлэхэд амаргүй байдаг ба та зураачийн дотооддоо сэтгэж, өнгө дүрсээр илэрхийлсэн зургийг ухаж ойлгоход өдөр бүрээ зарцуулсан ч болно. Мөн та сайн зураг, агуу зураг гэдэг тодорхойлолтоос үнэндээ санаа зовох хэрэггүй.
Та магадгүй зурганд “сайн” хэмээх тодорхойлолтыг өгөхийн тулд эхлээд мянга мянган зургийг харах хэрэгтэй гэж алдарт Энди Вархол хэлсэн байдаг. Тэр нь сайн, тэр нь муу гэсэн дүрэм үнэндээ байхгүй. Нэгэн цагт Ван Гогийн зургууд сонирхогчийн, амархан мартагдах бүтээл гэж үнэлэгдэж л байсан. Мэргэжлийн уран зургийн ертөнцөд тодорхой стандарт байдаг хэдий ч өөрийн чинь сонгосон зураг үнэхээр “сайн” байж чадах эсэхт хэт санаа зовох хэрэггүй юм шүү.
1
Сайн хар
Уран зураг эхлээд таны мэдрэмжинд шууд тусдаг. Зураг сайн байхын тулд маш сайхан үзэмжтэй байх ёстой гэсэн үг биш. Харин ямар нэг байдлар таны харцыг булаадаг байх ёстой. Тиймээс зургийг харах хэдэн хором зарцуул. Зургийн нэр таны анхаарлыг татаж байна уу, эсвэл өнгөний зохицол уу, дүрслэлийн холбоо, бодитой дүр зураг, визуал хошигнол эсвэл бүр өөр хэд хэдэн хүчин зүйл байна уу?Зургийг ерөнхийд нь харсны дараа “энэ юуны зураг вэ” гэж өөрөөсөө асуугаад үз.
Өөрөөр хэлбэл “энэ зургийн сэдэв нь юу вэ?” Сэдэв нь магадгүй байгалийн зураг, хүн эсвэл бүлэг хүн, түүхэн үзэгдэл, хот барилга, амьтан, натюрморт / сагстай жимс, ваартай цэцэг гэх мэт өдөр тутмын эд зүйлсийг шууд хуулж зурсан зураг/,зөгнөлт үзэгдэл эсвэл өөр зүйлс байж болно. Зарим зургууд, ихэвчлэн 20-р зууны абстракт зургууд /дүрс хэлбэр, өнгөөр тоглосон, бодит байдлаас хэтэрсэн/тодорхой сэдэвт баригдаагүй байх нь бий.
2
Энэ бүгд юуны тухай вэ?
Бэлэг тэмдэгийг сайн хар. Бэлэг тэмдэг нь энгийнээр тайлбарлавал ямар нэг өөр утгыг илэрхийлж буй ямар нэг зүйл. Геометр дүрс, барилгын хийц маяг, далавч, загалмай гээд юу ч байж болно. Зургууд ихэвчлэн тодорхой бэлэг тэмдэг агуулсан байдаг. Жишээ нь гавлын яс ихэвчлэн баян чинээлэгийг дүрсэлсэн бүтээлд орсон байдаг. Энэ нь эд баялаг нь нэгэнтээ ертөнц дахинийх байсан, мөн эд баялаг аливаа юмсийн тогтолцоог цогцлоож байсан ч эцсийн үр дүнд утга учиргүй байсныг эргэн сануулах зорилготой байдаг. Зураачийн хувийн байр суурийг илэрхийлсэн бэлэг тэмдэг дахин давтагдашгүй байдаг. Гэхдээ “зураач ямар утгыг харуулсан юм бол” гэдэг асуултанд өөрийгөө дөнгөлөхгүйгээр харин бүтээл өөрт чинь юуг хэлж байна вэ гэдэгт төвлөрөөрэй!
3
Тэд хэрхэн хийж байна вэ?
Дараагийн авч үзэх зүйл бол хэв маяг /стиль/ юм. Зураач өөрийн бүтээлч чанарыг канвас /зотон даавуу/ дээр буулгасан мөн чанар, тэмдэг нь юу вэ гэдэг асуудал юм. Зарим зураачид бат тогтсон хэв маягийг ашигладаг, жишээ нь зарим Сэргэн мандалтын үеийн хөрөг зургууд энгийн үзэгчдэд яг л нэг ижил харагддаг. Зарим нь тэднээс ялгарахын тулд ойр нарийвчлалтай, бүрэн хянаж зурдаг бол зарим нь санаандгүйгээр тооцоололгүй, хэт хөөрсөн мэт зураг будгаа хүчтэй тавьж зурах нь бий. Хэв маяг нь магадгүй сэдэв, бэлэг тэмдэг шиг тодорхой ойлгомжтой биш байж магадгүй, гэхдээ энэ нь үзэгчдэд утгыг мөн дамжуулж байдаг. Жишээ нь Жэксон Поллокын алдарт дусааж зурдаг хэв маяг нь түүний бүтээл туурвих явцынх нь биеийн хөдөлгөөн, эрх чөлөөг илэрхийлж байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь зүгээр нэг хийсвэрлэл биш гэсэн үг юм.