Компьютер, гар утас ашигласны дараа нүдээ хэрхэн амраах вэ?

Дижитал эрин үед нялх балчираас эхлээд, настан буурлууд хүртэл Фэйсбүүк, Youtube-тэй нөхөрлөх болсон шүү дээ. Энэ нь нөгөөтэйгүүр бидэнд цаг үе, мэдээллийн эрин үеэс хоцрохгүй байхад тусалдаг ч, хэт удаан хугацаагаар ашиглах нь эргээд бидний эрүүл мэндэд аюул заналхийлж байгаа нь нууц биш юм. Нүдний шилийг анх хүмүүс нэг их хэрэглэдэггүй байсан ч, өнөөдөр цэцэрлэгийн балчирууд хүртэл дүрлэгэр алаг нүдээ, харааны шилээр халхалж байна шүү дээ.

Компьютер, гар утас ашигласны дараа нүдээ хэрхэн амраах вэ?

Бидний танилцуулах мэдээллээс та компьютер, утсаа ашиглаж байхдаа нүдээ хэрхэн амрааж сурах, хамгаалах тухай маш хэрэгтэй мэдээллийг авах болно. 

 

1 Хэрэв танд:

  • Нүд хорсох
  • Ямарваа зүйл рүү тогтож, сайн харж чадахгүй байх
  • Нүд аргаж хуурайших
  • Нүдний угаар хатгаж, толгой өвтгөх
  • Нүд эрээлжлэх
  • Гэрэлд хэт мэдрэг болох
  • Хүзүү, нуруугаар хөшиж өвдөх
  • Нойргүйдэх

шинжүүд илэрч байвал та нүдээ хангалттай сайн амрааж чаддаггүй болохыг илтгэж байна. Энэ нь хэдийгээр түрхэн зуур үргэлжилж болох ч,  шинж тэмдгүүдийн давтамж, илрэх хугацаа уртассаар байвал, таны хараанд өөрчлөлт орсны илрэх байх талтай. Иймд мэргэжлийн эмч, хараа зүйчид хандаарай. 

Хэрэв танд:

2 Нүдээ амраах зөвлөмжүүд:

  • Мэдээж та удаан хугацаанд компьютер ширтсэн учраас, таны нүд маш их чилсэн нь тодорхой. Зөвхөн нүд гэлтгүй нуруу, шилэн хүзүү ч мөн дагаж өвддөг. Иймд дахин шинж тэмдэг илрэхээс урьтаж, нүдээ хэсэгхэн зуур амраангаа, зовхины ойр орчим, шанаа хавьцаа зөөлөн иллэг хийх хэрэгтэй. Мөн хүзүү нуруугаа ч мөн мартаж болохгүй. Ингэхдээ тус бүр 20-30 секунт орчим хийгээрэй.
  • Мөн нүдний дасгал хийх ч мөн шалгарсан аргуудын нэг юм. Хийсэн даруй нөлөөлөхгүй, үр дүн муутай мэт санагдаж болох ч, хэрэв та тасралтгүй тууштай хийсээр байвал, хараа болон нүдэнд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарах болно. 
  • Хүйтэн бүлэвгэр усаар нүүрээ угаах, шавших, жин тавих нь үйлчилгээ өндөртэйгээс гадна, нүдийг маш сайн амраах болно.

Нүдээ амраах зөвлөмжүүд:

  • Заримдаа ядарсан нүдэн халуун бүлээн жин тавих нь ч мөн үр дүнгээ өгдөг. Гэвч хэрэв та нүдний даралттай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй шүү.
  • Сүүлийн үед охид бүсгүйчүүдийг шуугиулаад байгаа сарнайн ус нь нүдний эргэн тойрны арьсыг тайвшруулж, давхар нүдийг амраахад тустай байдаг. Тус бүтээгдэхүүнийг энэтхэг гоо сайхны дэлгүүрээс авч болно.
  • Компьютер болон харах зайгаа холдуулах хэрэгтэй. Мөн аль болон хамгаалалтын шил зүүж, 20 минут тутам хэсэгхэн ч болов нүдээ амрааж хэвшээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()