Аймшгийн кинонуудын ижилхэн давхцлууд

Сүүлийн үеийн аймшгийн кинонуудыг анзаараад байхад үйл явдал, киноны зураглалууд нь хоорондоо их төстэй байдаг. Тиймдээ ч бид тухайн киног бүрэн үзээгүй байсан ч, дараа нь гарах зүйлийг хэдийн таамгаараа мэдчихдэг шүү дээ. Бид энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ аймшгийн киноны ижил болон төстэй зүйлсийг танилцуулах болно.

Аймшгийн кинонуудын ижилхэн давхцлууд

1 Аймшиггүй хатан зоригтон

Кино бүрт өөрийгөө золиослогч, аймшиггүй хатан зоригтон байдагтай та санал нийлэх биз ээ. Тэдгээр дүрүүд хөгшин, залуу эсвэл бүр хүүхэд ч байж болно.

Аймшиггүй хатан зоригтон

2 Толины тусгал

Бараг бүх аймшгийн кинонууд ямар нэгэн байдлаар тольтой холбогдчихдог. Тэрхүү тусгалд таны харахаас жихүүдэс хүрэм зүйлсийг ч кино бүтээгчид харуулахаа мартахгүй.

Толины тусгал

3 Хөшгин дундах аймшиг

Хэн нэгний усанд орж байхад заавал ямар нэг аймшигтай үйл явдал болдог тийм үү?

Хөшгин дундах аймшиг

4 Харанхуйд аялагч

Өдрийн тэр их уртад юу хийж байсан болоод заавал шөнө дунд, лааны гэрэл эсвэл дэнлүү бариад байшингаар нэг хэсдэг юм бол? Магадгүй энэ нь нөгөө л танил дуу чимээтэй холбоотой байж болох юм.

Харанхуйд аялагч

5 Золиос

Киноны гол дүрийг тойруулан, эргэн тойрны хүмүүсийг нэг нэгээр нь аймшигт мангас эсвэл алуурчин авч явдаг. Мэдээж киноны эхэнд гол дүр нь нас барчихвал сонирхолгүй шүү дээ...

Золиос

6 Учир битүүлэг байшин

Аймшгийн кино бүрт, гэр бүлийн гишүүд ямар нэг байдлаар учир битүүлэг байшин, эсвэл хэн нэгэнтэй холбогддог.

Учир битүүлэг байшин

7 Хар дарсан зүүд

Ялангуяа киноны гол дүрүүд унтаж байхдаа зөнтэй зүүд зүүдлэх эсвэл ямар нэгэн байдлаар хар дардаг шүү дээ...

Хар дарсан зүүд

8 Сонин хүүхэд

Хэрэв таны үзэж байгаа кинонд учир битүүлэг хүүхэд гарч байвал битгий гайхаарай!

Сонин хүүхэд

9 "Google"-ээс хайлт хийх

Анзаарч байсан бол бараг бүх кинонд хайлтын системээс тухайн зүйлтэй холбоотой зүйлсийг хайж, хачирхалтай мэдээллийг цуглуулдаг. Гэвч бодит амьдрал дээр таны хайсан зүйлс яг кинон дээрх шиг дэлгэрэнгүй олдохгүй л болов уу.

"Google"-ээс хайлт хийх

10 Машин эвдрэх

Машин эвдрэх, эсвэл эвдэрсэн машинтай таарах нь маш сонгодог үзэгдэл юм.

Машин эвдрэх

11 Сүлжээ унах

Бас л сүлжээ... Магадгүй таны үзсэн дийлэнх кинонд гол дүрүүд гар утасны сүлжээ, харилцаа холбооны асуудалтай учирдаг.

Сүлжээ унах

12 Бороо эсвэл шуурга

Яг шийдвэрлэх мөчид бороо, эсвэл шуурга болдог нь магадгүй цаг агаар, тухайн аймшигт мөчийг мэдэрсэнтэй холбоотой юм болов уу.

Бороо эсвэл шуурга

13 Амьд үлдсэн охин

Хамгийн сүүлд заавал нэг хүн амьд үлддэг. Тиймээ, тэр нь мэдээж эмэгтэй байх магадлал өндөр. Эсвэл бүр аврагдсан хүнгүйгээр кино төгсөх нь бий.

Амьд үлдсэн охин

14 Тодорхой бус бэрхшээлүүд

Гэв гэнэт хөлнөөс хүн чирэх, аймшигт араатан дайрах гэх мэт тайлбарлахын аргагүй бэршлээдүүг ихэнх аймшгийн кинонд зурагладаг.

Тодорхой бус бэрхшээлүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()