Анх танилцсан хүнээ ямар хүн болохыг нь ингэж мэдээрэй!

Та анх танилцсан хүнээ ямар хүн болохыг мэдэхийн тулд юу хийх ёстойг мэдэх үү? Тухайн хүний гаргаж байгаа үйлдэл, царай зэргийг нь ажиглаж, дотоод мөн чанарыг нь мэдэх боломжтой. Хэрвээ та ч бас энэхүү аргыг сурч авахыг хүсч байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Анх танилцсан хүнээ ямар хүн болохыг нь ингэж мэдээрэй!

1 Нүүрний хувирал болон үрчлээсийг ажиглах

Амьд хүн бүрт сэтгэл хөдлөл гэж байдаг. Нүүрэнд нь үүссэн жижиг үрчлээс нь тухайн хүний зан араншинг илтгэх нь бий. Амны хоёр талд үүссэн үрчлээс нь үргэлж стресс бухимдалтай, амьдралд багагүй зовлон амссаны илрэл юм. Хөмсөгний голд үүссэн үрчлээс нь ууртай нэгэн, духан дээр үүссэн үрчлээс нь удирдагч зан чанартай, нүдний хоёр захад үүссэн үрчлээс нь инээх дуртай болохыг илэрхийлнэ. 

Нүүрний хувирал болон үрчлээсийг ажиглах

2 Шүд, үс болон хумс

Шүд, үс болон хумс нь тухайн хүний эрүүл мэндийн байдлыг илтгэдэг байна. Шүд нь гэмтэлтэй, үс нь хугарсан, хагтай, хумс нь эмтэрсэн байвал тэр хүн өөртөө төдийлөн анхаарал хандуулдаггүй, залхуу төрлийн хүн гэсэн үг юм. 

Шүд, үс болон хумс

3 Нууцаар ажиглах

Та болзоондоо түрүүлэн ирж, суудлаа аван суугаарай. Харин тэндээс хүлээж байгаа хүнээ ажиглаж, бусадтай хэрхэн харьцаж байгааг мэдэж авах боломжтой.  

Нууцаар ажиглах

4 Жолооны ард хэрхэн авирлаж байгааг нь харах

Хэрвээ та туханй хүнийг бүрэн гүйцэт таньж мэдэхийг хүсвэл хэрхэн жолоо барьж байгааг нь ажиглаарай. Ихэнх хүмүүс жолооны ард өөрийн үнэн төрхөө гаргаж, уур бухимдлаа илэрхийлдэг. 

Жолооны ард хэрхэн авирлаж байгааг нь харах

5 Цахим сүлжээг нь шалгах

Та тухайн хүний цахим сүлжээгээр зочилж, ямар хүн болохыг мэдэж болно. Сонирхол, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд л бүх зүйлийг тэндээс мэдэж болох тул цахим сүлжээ таны хувьд энэ нь хамгийн хэрэгтэй зүйл болж хувирна. 

Цахим сүлжээг нь шалгах

6 Сайн сонсогч бай

Тухайн хүнийг үнэхээр сайн мэдэж авахыг хүсч байвал, сайн сонсогч байж, түүний тухай бүхнийг яриулаарай. Түүний яриа, байгаа байдал зэргээс нь ажиглаж, та түүнийг дүгнэж чадахуйц болно. 

Сайн сонсогч бай

7 Амьтантай хэрхэн харьцаж байгааг нь ажиглах

Амьтантай хэрхэн харьцаж байгаагаас нь тухайн хүний уяхан зөөлөн зантай эсэх, ямар төрлийн хүн бэ? гэдгийг мэдэж болно. Мөн тухайн хүнийг ямар амьтан тэжээдэг болохоор нь дүгнэх боломжтой. Муур тэжээдэг хүмүүс өөртөө итгэлтэй, өөрийн бодолтой үнэнч байдаг бол шувуу тэжээдэг хүмүүс нээлттэй зан чанартай байх аж. Харин илүү сонин содон амьтан тэжээдэг хүмүүс нь адал явдалд дуртай, өөрийнхөөрөө байх дуртай байдаг. 

Амьтантай хэрхэн харьцаж байгааг нь ажиглах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()