1
Жижиг зүйлсийг хадгалах
Та хэрэглэхээ больсон цаасан хайрцгаа жижиг зүйлсийг хадгалах сав болгон ашиглаарай. Ингэхдээ хайрцгаа гадуур нь даавуугаар бүрж, өнгөлөг болгоорой.
2
Хүүхдийн байшин
Хаягдал болсон цаасан хайрцагнуудаа нийлүүлж, өхөөрдөм бяцхан үрсдээ байшин хийж өгч болно шүү дээ.
3
Хувцас тусгаарлагч
Та хувцаснууд тэр тусмаа оймс дотуур хувцсаа тусгаарлаж, цэгцтэй байлгахын тулд цаасан хайрцаг ашиглаарай. Зурагт үзүүлсэнтэй адил хайрцгаа хувааж, байрлуулахад хангалттай.
4
Сэтгүүлийн хайрцаг
Хэрвээ танайд олон сэтгүүл энд тэнд хөглөрч байдаг бол цаасан хайрцгаа эвлүүлэн нааж, гадуур нь өнгөлөг цаасаар ороон, сэтгүүлийн хайрцаг бэлтгээрэй.
5
Ухаалаг утасны проектор бэлтгэх
Жижиг дэлгэцээр кино үзэхээс залхаж байна уу? Тийм бол хэрэггүй болсон цаасан хайрцаг болон томруулаг шилний тусламжтайгаар хялбархан аргаар проектор бэлтгэх боломжтой.
6
Ширээний хөлбөмбөг
Эрчүүдийн хүслэн болсон ширээний хөлбөмбөгийг та цаасан хайрцаг ашиглан хийгээрэй.
7
Сагс бэлтгэх
Та хайрцгаа төрөл бүрийн өнгийн даавуугаар чимэглэж, бариул хийгээд л мөнгө үрэлгүйгээр гоёмсог хайрцагтай болж чадна.
8
Хүүхдийн гал тогоо
Та хамаг мөнгөө гарздаж хүүхэддээ үнэтэй тоглоом авч өгөхийн оронд хайрцгаар бяцхан гал тогоо хийж өгч болно. Мэдээж энэ нь таны хүүхдэд илүүтэй таалагдах нь гарцаагүй.
9
Муурны ор
Цаасан хайрцагныхаа дөрвөн талд том хэмжээтэй цонх гаргаж, муурны ор бэлтгээрэй.
10
Ханын чимэглэл
Хайрцгаа жижиглэн өнгө өнгийн будгаар чимэглэж, ханандаа өлгөөрэй.
11
Гутлын тавиур
Хэрвээ танайд гуталны тавиур байхгүй бол цаасан хайрцгаар тавиур бэлтгэж болно. Хайрцагнуудаа гурвалжилж, зурагт үзүүлсэнтэй адил тавиарай.
12
Утасны сав
Жижиг хэмжээтэй хайрцаг сонгож, дотор нь жижиг хадаас байрлуулаарай. Одоо харин үүндээ утаснуудаа нэг нэгээр нь тогтоох боломжтой. Ингэснээр утаснууд хоорондоо холилдож, ороолцох вий гэхээс айх хэрэггүй болно.
13
Гэрлийн чимэглэл
Та гоёмсог гэрэлтэй болохыг хүсч байвал, хайрцгаа төрөл бүрээр чимэглэн гэрлээ асааж болно. Хайрцгаа хэрхэн бэлтгэх тухай ЭНД дарж сураарай.
14
Тоглоомон байшин
Хүүхдийнхээ тоглоомуудыг хийх сав олдохгүй байвал хайрцгаар байшин бэлтгэж ашиглаарай.
15
Ханын зуух хийх
Та гарын доорх материал, хайрцгаар гоёмсог ханын зуух хийж болно.